Бусад
Улсын харцага О.Хангай чансааг дахин тэргүүлэв
Монголын үндэсний бөхийн холбооноос шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Уг чансааг өнгөрөгч хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын 7-ны хооронд болсон барилдааны үзүүлэлтийг харгалзаж гаргажээ. Тодруулбал, “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэн гарлаа.
Чансааг улсын харцага О.Хангай 83132 оноогоор тэргүүлсэн хэвээр үлдсэн бол улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий нар эхний тавд бичигджээ. Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нарын бөхчүүд 6-10-р байрт эрэмбэлэгдсэн бол аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Э.Мөнхбаатар, М.Бямбадорж нар эхний 22-т багтжээ.
Бөхийн холбооноос гаргасан шинэчлэгдсэн чансааг хүргэе.
у.х Оргихын ХАНГАЙ – 83132
2. у.ав Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА – 50436
3. у.г Батнасангийн ГОНЧИГДАМБА – 46008
4. у.ар Цэдэвийн СОДНОМДОРЖ – 44779
5. у.х Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ – 44152
6. у.ар Пүрэвийн БҮРЭНТӨГС – 43577
7. у.н Доржийн АНАР – 38869
8. у.ар Рэнцэнбямбын ПҮРЭВДАГВА – 35396
9. у.ав Намсрайжавын БАТСУУРЬ – 31386
10. у.ар Энхтөгсийн ОЮУНБОЛД – 28143
11. у.н Баатарын АМАРЗАЯА – 26842
12. у.ав Сүхбаатарын МӨНХБАТ – 22750
13. у.н Батбаярын ДАВАА-ОЧИР – 21412
14. у.з Найдангийн ТҮВШИНБАЯР – 21380
15. а.х.а Эрдэнэбилэгийн УУГАНБАЯР – 20552
16. у.х Мягмарын БАДАРЧ – 19512
17. у.н Эрдэнэбилэгийн ЭНХБАТ – 17402
18. а.а Энхтөрийн МӨНХБААТАР – 17383
19. у.х Нацагсүрэнгийн ЗОЛБОО – 16148
20. у.х Шарын МӨНГӨНБААТАР – 16094
21. у.з Мөнхсайханы ӨСӨХБАЯР – 15268
22. а.а Мөнхжаргалын БЯМБАДОРЖ – 14565
23. у.н Батцэнгэлийн ЧИМЭДВАНДАН – 14425
24. у.н Чинчулууны ХӨХЧИРЭНГЭР – 14410
25. у.х Төрмөнхийн БЭГЗСҮРЭН – 14245
26. у.н Дэлгэрсайханы АМАРСАЙХАН – 14195
27. у.н Жаргалсайханы ЧУЛУУНБАТ – 13737
28. у.н Болдбаатарын БАТЖАРГАЛ – 12972
29. у.н Бердимуратын СЕРИК – 12829
30. а.а Нурланы МУСТАФА – 12720
31. а.а Батсүхийн ЗОРИГТБААТАР – 12147
32. а.а Булган-Эрдэнийн ТҮМЭНДЭМБЭРЭЛ – 11803
33. у.н Дашзэвэгийн АМАРЖАРГАЛ – 11039
34. у.з Батзоригийн БАТМӨНХ – 10941
35. у.х Дамдинпүрэвийн БАТ-ЭРДЭНЭ – 10546
36. у.н Цэдэнбазарын ОДБАЯР – 10499
37. а.а Цэдэндоржийн МӨНХБАЯР – 10375
38. у.н Лувсандоржийн ЦЭРЭНТОГТОХ – 10226
39. а.х Дамдинсүрэнгийн ПҮРЭВДОРЖ – 10060
40. а.а Мальшийн ЕРКЕБУЛАН – 10049
41. а.а Хутагийн ЦОГТГЭРЭЛ – 9998
42. у.н Галсан-Очирын ГАНЖАД – 9541
43. у.н Чотонгийн БАЯНМӨНХ – 9365
44. а.а Цэрэнбатын САНДАГДОРЖ – 9210
45. а.а Тогтохмэндийн САЙХАНЖАРГАЛ – 9210
46. у.х Өлзийбатын ДАВААБААТАР – 8676
47. у.н Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ – 8625
48. а.а Нямдоржийн ӨСӨХБАЯР – 8142
49. у.н Батмөнхийн САНГИСҮРЭН – 8103
50. а.х.а Болдын ЭРДЭНЭХҮҮ – 7962
51. у.н Чулуунбаатарын БАТЧУЛУУН – 7809
52. у.н Дашдоржийн ЦЭРЭНТОГТОХ – 7673
53. у.х Хүрэл-Очирын ГАНТУЛГА – 7610
54. а.а Батжаргалын ЛХАГВАДОРЖ – 7606
55. а.з Баасандоржийн БОЛДБААТАР – 7520
56. а.а Энхбатын СУМЪЯАБАТ – 7493
57. а.а Балжиннямын СУМАНЧУЛУУН – 7274
58. ц.х Төрмөнхийн ДҮГЭРДОРЖ – 7269
59. а.а Баянзулын ЦЭДЭНСОДНОМ – 7255
60. у.н Бадамсамбуугийн ГАНХУЯГ – 7226
61. у.н Лхагваагийн ЛХА-ОЧИР – 7200
62. а.а Энхтөрийн БААСАНЖАВ – 7116
63. а.н.н Мөнхцэнгэлийн АМАРСАНАА – 7071
64. а.а Доржсүрэнгийн БАДАМГАРАВ – 6833
65. у.н Шоовдойхүүгийн ШИНЭБАЯР – 6674
66. у.з Дашзэгвийн БААСАНДОРЖ – 6665
67. а.х Батдоржийн СОСОРБАРАМ – 6660
68. а.а Балдиржамцын ТАЙВАН – 6530
69. а.а Дамдины ТОГТОХЖАРГАЛ – 6505
70. а.з Эрдэнэбилигийн ЭНХ-АМГАЛАН – 6436
71. у.н Лутын БАТЗОРИГ – 6397
72. у.х Бат-Очирын ОДГЭРЭЛ – 6345
73. у.н Эрдэнэцогтын ВАНДАНЦЭРЭН – 6298
74. а.а Жамсрангийн НЯМ-ЭРДЭНЭ – 6286
75. а.х.а Өрнөхбаярын СҮХБАТ – 6206
76. а.а Нармандахын ЖАРГАЛБАТ – 6185
77. а.а Хүрэлбаатарын ОРГИЛБОЛД – 6133
78. а.х.а Ганболдын ӨСӨХБАЯР – 6055
79. у.г Жанцангийн БАТ-ЭРДЭНЭ – 6049
80. а.а Даваасүрэнгийн АЗЗАЯА – 6024
81. а.а Жаргалсайханы АЛТАНШАГАЙ – 5734
82. а.н.н Мөнхжаргалын БЭЛГҮТЭЙ – 5566
83. а.а Доржхандын ХҮДЭРБУЛГА – 5542
84. у.н Чагнаадоржийн ГАНЗОРИГ – 5534
85. ц.а Ганзоригийн ЖАМБАЛДОРЖ – 5534
86. у.н Шоовдорын ДАРХАНБАТ – 5370
87. а.х.а Бэгзийн МИЖИДСҮРЭН – 5327
88. у.н Чулуунбатын ЦОГБАЯР – 5292
89. у.н Балганы ХИШИГБААТАР – 5250
90. а.а Шархүүгийн ПҮРЭВГАРЬД – 5158
91. а.а Төрбатын ЯДАМСҮРЭН – 5125
92. а.а Шараагийн МӨНХ-ОД – 5112
93. у.н Баярсайханы БАТЖАРГАЛ – 5021
94. а.а Жаалаагийн НАРАНБААТАР – 5018
95. а.а Баярсайханы ОРХОНБАЯР – 5012
96. а.х Батсүхийн ЭНХСАЙХАН – 5001
97. а.з Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ – 4990
98. а.а Бат-Эрдэнийн ХАШ-ЭРДЭНЭ – 4987
99. а.а Ганпүрэвийн ГАНБААТАР – 4957
100. а.а Чинзоригтын ЭРДЭНЭСАЙХАН – 4877
101. а.а Батжаргалын ХАДБААТАР – 4657
102. а.а Батчулууны ХАШБАТ – 4583
103. а.х Өлзийсайханы БАТЗУЛ – 4556
104. а.а Бүрнээгийн БАЯНМӨНХ – 4392
105. а.а Цэрэндоржийн ГАНБАТ – 4336
106. у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД – 4335
107. а.з Сүхбатын ОРГИЛБААТАР – 4316
108. у.н Сүхбаатарын БАТСУУРЬ – 4277
109. у.н Лхагвасүрэнгийн ШИНЭБААТАР – 4217
110. а.х.а Улагпаны БЕРЕКЕ – 4214
111. у.н Шоовдойхүүгийн ТОГТОХБАЯР – 4188
112. у.х Арслангийн БЯМБАЖАВ – 4137
113. а.х.а Оюуны ГАНТУЛГА – 4113
114. а.з Ганцогтын БАДРАХ – 4091
115. а.а Гансүхийн ХИШИГБАТ – 4017
116. а.н Төмөрхуягийн ТҮМЭНБАЯР – 3954
117. а.н Доржготовын БАТБААТАР – 3910
118. а.а Оюунгэрэлийн НАРАНБААТАР – 3907
119. а.н.н Оюунбаатарын МӨНХ-ЭРДЭНЭ – 3860
120. а.а Пүрвээгийн ӨСӨХБААТАР – 3828
121. а.н Батжаргалын БЯМБАДОРЖ – 3805
122. а.а Бямбадоржийн БАТДОРЖ – 3761
123. а.з Баатарын УРТНАСАН – 3751
124. а.а Насанцогтын БАЯРБААТАР – 3746
125. а.а Цэнд-Аюушийн ЦОГТ-ЭРДЭНЭ – 3646
126. а.н Лхагвасүрэнгийн ЭНХСАРУУЛ – 3617
127. а.з Лхагваагийн БАТСАЙХАН – 3603
128. у.н Лхагвасүрэнгийн ГАНТУЛГА – 3603
129. а.н.н Тодсайханы МӨНХ-ЭРДЭНЭ – 3571
130. а.а Цэвээнпүрэвийн АДЪЯА – 3557
131. а.х Алагаагийн МЯГМАРЖАВ – 3547
132. у.х Шүхэртийн УЛАМБАЯР – 3479
133. а.н Пүрэвжавын АЛТАНХУЯГ – 3475
134. у.н Батчулууны БААТАРЦОЛ – 3362
135. у.н Даваасамбуугийн ЭНХБАЯР – 3326
136. у.н Цэндзэсэмийн ЧИМЭДДОРЖ – 3317
137. а.а Нэргүйбаярын ЭРДЭНЭЧУЛУУН – 3225
138. а.х.а Дамбын ТАНГАД – 3213
139. у.н Болдпүрэвийн СУГАРЖАРГАЛ – 3192
140. а.а Мөнхтуяагийн БАТЦЭНГЭЛ – 3189
141. а.н Өлзийбаярын ДҮҮРЭНБАЯР – 3151
142. у.н Ганболдын БААСАНДОРЖ – 3110
143. а.а Сүхбаатарын ЕРӨӨЛТ – 3107
144. а.з Очирбатын ТҮМЭН – 3008
145. а.а Шаравдоржийн ОТГОНТӨГС – 2941
146. с.з Даваасүрэнгийн АЛТАНЦООЖ – 2931
147. а.н Сэнгийн ДОЁДДОРЖ – 2921
148. у.н Алтангэрэлийн АЛТАНХУЯГ – 2907
149. а.х.а Намсрайн БАТТҮВШИН – 2900
150. а.а Навааны ХҮРЭЛСҮХ – 2899
151. а.а Мягмарсүрэнгийн МЭНДСАЙХАН – 2885
152. а.х Баасанцогтын ӨЛЗИЙСАЙХАН – 2838
153. у.х Нямаагийн БАТЗАЯА – 2800
154. у.х Ганбатын АЛТАНГЭРЭЛ – 2800
155. а.а Гүрзулын ГАНЦООЖ – 2787
156. а.а Нямпүрэвийн БАТСАЙХАН – 2746
157. а.х Оргодолын ҮЙТҮМЭН – 2735
158. а.х.а Сүрэнжавын ОЧИРБАТ – 2708
159. а.х Цэрэгбаатарын ЭРХЭМБАЯР – 2707
160. а.н.н Төрмөнхийн ТӨГСДӨЛГӨӨН – 2697
161. а.з Баттунгалагийн ЧҮЛТЭМПУНЦАГ – 2687
162. а.а Пүрэвдоржийн БАТСҮХ – 2685
163. а.а Эрдэнэцогтын ДАВААЖАРГАЛ – 2684
164. а.з Түвдэндоржийн АЗЗАЯА – 2661
165. а.а Лхангаажавын ЦЭЭСҮРЭН – 2654
166. а.х Пүрэврагчаагийн ЖАРГАЛСАЙХАН – 2619
167. а.а Даваадоржийн БУЯНТ – 2553
168. а.а Алтангэрэлийн ОТГОНБААТАР – 2546
169. а.н Тогтохын ХАЙДАВДОРЖ – 2538
170. а.х Хангайн НАРАНБАЯР – 2525
171. ц.з Оюунбатын БАТЖАРГАЛ – 2506
172. у.н Базаргүрийн БАДАМСҮРЭН – 2500
173. у.н Жаргалсайханы ДАГВА-ОЧИР – 2500
174. у.н Бямбадоржийн ЗАЯАМАНДАХ – 2500
175. у.н Бавуудоржийн БАЯНМӨНХ – 2500
176. у.н Наранцэцэгийн БҮРЭНБААТАР – 2500
177. у.н Батсүхийн НАСАНДЭЛГЭР – 2500
178. у.н Баатарын СУМЪЯА – 2500
179. у.н Цогтоогийн ЛХАГВАСҮРЭН – 2500
180. у.н Ишдоржийн ЁНДОНСАМБУУ – 2500
181. а.а Батбаярын БАТ-АМГАЛАН – 2458
182. а.х Будаагийн БАТСАЙХАН – 2453
183. а.н Баяртын ДОРЖЖҮГДЭР – 2437
184. а.а Баатарсүрэнгийн БААТАРХҮҮ – 2422
185. а.х Аварзэдийн ОТГОНБААТАР – 2415
186. а.х Болдбаатарын ДОРЖСҮРЭН – 2399
187. а.а Эрдэнэбатын НЯМАА – 2380
188. а.н Ганзоригийн МӨНХ-ЭРДЭНЭ – 2379
189. а.х Ганболдын АНХБАЯР – 2378
190. а.н Энхмэндийн ӨЛЗИЙСАЙХАН – 2329
191. а.а Ганболдын ТӨРМӨНХ – 2226
192. а.н Буянтогтохын ПҮРЭВДОРЖ – 2212
193. а.н Жигжидсүрэнгийн БЯМБАДОНИД – 2210
194. с.з Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН – 2199
195. а.а Батсүхийн БАТДОРЖ – 2197
196. а.а Дашнямын АРИУНМӨРӨН – 2180
197. а.з Мөнхбатын ДАВААСҮРЭН – 2172
198. а.х Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА – 2172
199. с.з Цэвээнпүрэвийн ТӨМӨРЦООЖ – 2151
200. а.а Пүрэвжавын МӨНХБАТ – 2131
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр15 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм17 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ