Connect with us

Нийгэм

Д.Оюунхорол: Багш нарын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Багш нарын VII их хурлын төлөөлөгчдөд хандан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын багш нарын VII их хуралд сургууль, хамт олныхоо итгэлийг хүлээж сонгогдон оролцож байгаа эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Монголын багш нарын VII их хурал та бүхний дэмжлэг оролцоотойгоор хоёр өдөр амжилттай зохион байгуулагдан өндөрлөх гэж байна.

Дэлхий ертөнц даяарчлагдахын хэрээр өнөөдөр улс орон бүр тогтвортой хөгжлийн эх сурвалж, хөдөлгөгч хүчийг хүн төрөлхтний олон зууны туршид хуримтлуулсан оюун санааны үнэт зүйлс, их өвтэй холбон үзэж байна.

Энэхүү цаг үед эрдэм боловсролыг хойч үедээ өвлүүлэн, тэднийг хөгжил дэвшлийн хурдацтай хөл нийцүүлэн алхаж чадах идэвхтэй бие хүн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд багш Та бүхний хүлээсэн үүрэг, бүх талын оролцоо өндөр байх учиртай гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Улсын Их Хурлаас “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг өнгөрсөн онд хэлэлцэн баталсан билээ. Хууль батлагдсанаар багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсон бөгөөд багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгож эхэллээ.

23 жилийн дараа хуралдаж байгаа энэ их хурлын индэр дээрээс Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд бүгд чин сэтгэлээсээ багш нарыг хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцжуулах шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй хэмээн ярьж байгаад туйлын баяртай байна. Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх улс төрийн шийдвэр гаргахад НББСШУ-ны байнгын хороо манлайлан ажиллана гэдгээ та бүхэндээ энэхүү эрхэм хүндтэй индэр дээрээс амлаж байна.

Монголын боловсролын салбарын 95 жилийн түүх бол үргэлж урагшилсан, ахиж дэвжсэн, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид та бидний бүтээсэн хамтын түүх гэж бодож, ойлгож, бахархаж байдаг юм.Өнөөдөр монголын боловсролын салбар дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл бол олон мянган оюунлаг залуус маань дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, бахдам сайхан амжилт гарган ажиллаж амьдарч байна.

Эдгээр залуус бүгдээрээ багш та бүхний хөдөлмөрийн үр шимээс соёолон гарсан үр дүн юм аа.

Энэ зааланд миний 10 жилийн ангийн Ичинхорлоо багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Багш тандаа болон нийт багш нартаа мянга мянган шавь нарынх нь өмнөөс баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна.

Монгол Улсын Их Хуралд 2019 оны улсын төсвийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллах завшаан тохиож гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын тулд улсын төсвийн санхүүжилтийг 231.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2019 оны төсөвт ерөнхий боловсролын сургууль 123, цэцэрлэг 176,сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7-г шинээр барихаар суулгаснаас 58 сургууль, 134 цэцэрлэг, 5 цогцолборыг 2019 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ.

Эдгээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орсноор сургуулиудын, анги танхимын хүртээмж нэмэгдэж мөн нөгөө талаас багш нарын ачаалал буурах бололцоо бүрдэнэ.

Энэхүү шийдвэрийг гаргах, хэрэгжүүлэхэд сэтгэл гарган зүтгэж байгаа Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх, БСШУС-ын сайд Баатарбилэг, Сангийн сайд Хүрэлбаатар нарт нийт багш нарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье.

Боловсролын үйлчилгээнд иргэдийг жигд хамруулах, тэгш боломж олгох, чанартай боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтны нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлаар хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих талаар тус Байнгын хорооноос Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ асуудалд онцгой анхаарч илүү идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллах болно.Монгол улсын иргэнийг эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч-эрэлхэг зоригтой, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй болгон төлөвшүүлэхэд багш хүн бүрийн үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, ахмад багш нар маань онцлон тэмдэглэж байна.

Ийм иргэнийг төлөвшүүлэхэд бид боловсролын тогтолцоондоо сэтгэлийн боловсрол, сэтгэлийн эрүүл мэнд, уламжлалт ёс суртахуун, ёс заншлыг цогцоор нь авч үзэж, хүүхэд багачууд, оюутан, суралцагчдад хичээл сургалтаар оруулах зайлшгүй шаардлагатай байна.

Хүмүүний дотоод үнэт зүйл болсон эцэг эх, ачит багш, ахмад настан, ах дүү, бусад хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг, хүн чанартай, энэрэнгүй нинжин сэтгэлтэй, өөрийн алдаа эндлийг олж харж чаддаг, бусдыг уучилдаг, амьдралын үнэ цэнийг мэддэг, амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлдог, түүнд хүрэх зөв арга замыг мэддэг, эв эеийг эрхэмлэдэг, зөв сэтгэлгээтэй, зөв хүмүүжилтэй монгол иргэнийг бэлтгэх нь манай нийгмийн захиалга, хувь хүний эрэлт хэрэгцээ төдийгүй дэлхий нийтийн чиг хандлага болоод байна.

Өнөө цагийн нийгмийн ёс суртахууны бодит байдлыг бид их хурлаараа ил тод хэлэлцэж, зөв шийдвэр гарган тодорхой үр дүнд хүрэх нь чухал байна.

Цахим хэрэгслээр урсан орж байгаа олон төрлийн мэдээллүүдэд задлан шинжилгээ хийж хэрэгтэйг нь авч, ач холбогдол багатай хэрэгцээ шаардлагагүйг нь орхидог сэтгэлгээний боловсрол, хүмүүжил, чадвар, арга зүйд өсвөр үе, хүүхэд залуучуудыг сурган бэлтгэхэд манай багш нар шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой билээ.

Багш нар маань энэ эгзэгтэй цаг үед сурган хүмүүжүүлэх хариуцлагатай албандаа жинхэнэ соён гэгээрүүлэгч, ертөнцийн толь гэдгээ хэзээ ч мартаж болохгүй шүү хэмээн уриалмаар байна.

Багш нар хамтарч багаар ажилладаг, бие биедээ итгэдэг, дэмждэг, бусдад үлгэрлэдэг, бусдыг хүндэлдэг, бусдад хүндлэгддэг, сайн сайхан бүхнийг манлайлагчид байхыг цаг үе биднээс шаардаж байна.

Багшийн ажлын нэр хүндийг нийгэмд өргөх, ойлгуулах, эцэг, эх, суралцагчид, иргэн бүр багшийг хүндэтгэдэг тийм хандлагыг сэргээн бий болгож, боловсролын салбарын өөдрөг, өнгөлөг гэгээлэг бүхий л үйлсийг дэмжин, хамтарч урагш алхахын төлөө зүтгэн ажиллах хэрэгтэй байна.

Багш нарын хувьд ажлын ачаалал ихтэй, цалин хөлс багатайгаас гадна илүү цагаар хөдөлмөрлөдөг, ажлын орчин нөхцөл хангалтгүй, нийгмийн хамгааллын асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжгүй явж ирснийг бид бүхэн сайн мэднэ.

Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт болон багш нарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр гаргасан өнөөдрийн шийдвэр нь эх орны ирээдүй болсон хүүхэд, залуу үеийг сурган хүмүүжүүлэх их үйлст өөрийн эрүүл мэнд, ажил амьдрал, ар гэрээ умартан хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж ирсэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхний ирээдүйд том ахиц өөрчлөлт, урам зориг, итгэл авчрах чухал шийдвэр гаргасан МУ-ын Ерөнхий сайд Хүрэлсүх танд мянга мянган багш нарынх нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангахад Байнгын хорооноос бодлогын дэмжлэг үзүүлж, бүхий л талаар Засгийн газартай хамтран ажиллах болно.Хувь хүний мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, хандлага, хувь хүний зан үйлийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын идэвхтэй хэлбэрт шилжих, өнөөдөр бидэнд хамгийн тулгамдаад байгаа нийгмийн гаж үзэгдэл болох

бүхнийг шүүмжлэх сэтгэлгээнээс салах,
цаашлаад залхуурал, ядуурал, стресс дарамтын тойргоос иргэдийг гаргахад багш та бүхнийг манлайлан ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна.
“Сайн багш – хөгжлийн үндэс суурь” гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Хүн ардаа эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх орноороо бахархдаг, иргэншиж төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд онцгой анхаарч монгол хүний иргэний боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн эрдэм оюун, хүч чадлаа зориулан ажиллахыг нийт багш, сурган хүмүүжүүлэгчид төлөөлөгч Та бүхэндээ уриалж байна.

Монголын багш нарын VII их хурал багш нарын нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, багш-шавийн нандин холбоос, манай багш нар цогц чадамжтай, ёс зүйтэй, чадварлаг боловсон хүчин болж хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулсан баг хамт олонд, улс даяар шууд дамжуулан айл бүрийн хойморт хүргэсэн Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон “Ийгл” телевизийн хамт олонд нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм багш нартаа сурган хүмүүжүүлэх их үйлст амжилт хүсье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент16 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм16 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм16 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм19 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад19 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент19 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент20 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм21 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр21 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм21 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр5 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр5 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм5 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр5 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм5 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм5 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим