Бусад
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг

Энэ 10 эрхэм бол өөр өөр ажил мэргэжлийн, өөр өөр цаг үед төрсөн хүмүүс.
Энэ 10 эрхэм бол өөр өөр ажил мэргэжлийн, өөр өөр цаг үед төрсөн хүмүүс. Тэднийг нэгтгэх ганц зүйл бол тэд тун өвөрмөц гарын үсэгтэй, маш ухаантай хүмүүс юм.
Леонардо да Винчи
Эрдэмтэн, зураач, 1452 – 1519
“Би Бурхан, хүмүүсийг доромжилсон. Яагаад гэвэл би ажилдаа хүссэн өндөрлөгтөө хүрч чадаагүй” бол түүний сүүлчийн үг байлаа.
Вольфганг Амадей Моцарт
Хөгжмийн зохиолч, 1756 – 791
Моцарт анхны зохиолоо 6 настайдаа бичсэн. 17 нас хүрэхдээ тэр 4 дуурь, 13 симфони, 24 сонат бүтээчихээд байлаа. Моцарт 35 настайдаа насан эцэслэсэн.
Пабло Пикассо
Зураач, 1881- 1973
2015 оны тавдугаар сард Christie’s дуудлага худалдаагаар Пикассогийн “Les Femmes d’Alger” уран зураг 179 сая доллараар зарагдаж, рекорд тогтоосон юм.
Уолт Дисней
Хүүхэлдэйн киноны зураач, продюсер, найруулагч, 1901-1966
1919 онд Диснейг Канзассын нэгэн сонин зураг зурах авьяасгүй хэмээн сарын дотор халж байжээ.
Стивен Хокинг
Физикч, 1942 – 2018
Хүнд өвчтэй ч Хокинг ажилласаар физикийн шинжлэх ухааныг заан, сурталчилсаар байв.
Стивен Спилберг
Найруулагч, 71 нас
2001 онд Хатан хаан Елизавета II кино урлагт байгуулсан гавьяаг нь үнэлэн, Спилбергийг хүлэг баатар болгон өргөмжилсөн бол 2008 онд Францын Ерөнхийлөгч Николь Саркози түүнд Хүндэт Легионы одон гардуулсан. Харин 1965 онд Өмнөд Калифорнийн Кино урлагийн их сургуулийн шалгалтын комисс хоёр ч удаа түүнийг элсүүлэхээс татгалзаж байв.
Билл Гейтс
Программч, 63 нас
“Microsoft”-ийн үүсгэн байгуулагч 95 тэрбум долларын хөрөнгөө “Билл, Мелинда Гейтс” санд гэрээслэн үлдээхээ мэдэгдсэн байгаа. Тэр 3 хүүхэддээ мөнгө үлдээхгүй, учир нь их мөнгө тэднийг залхуу болгоно гэж үздэг.
Стив Жобс
Программч, 1955 – 2011
Жобс бол өргөмөл хүүхэд. Гэхдээ хойд аав ээж хоёр нь түүнд бүхнийг, хамгийн гол нь сайн боловсрол өгсөн юм.
Жоан Роулинг
Зохиолч, 53 нас
Түүний зохиолыг анх хэвлэлийн газрууд хүлээн авдаггүй байлаа. Зохиолч эмэгтэйн нэр хөвгүүдийг айлгана гэж үзсэн тул тэд нууц нэр ашиглахыг санал болгож байв.
Марк Цукерберг
Программч, 34 нас
Дунд сургуульд байхдаа тэр компьютер программ сонирхож, тоглоом хийж эхэлсэн юм. Түүнд Microsoft ажлын санал тавьсан ч Цукерберг татгалзан, Харвардыг зорьсон. Тэнд Марк Facebook-ийг бүтээж, түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болсон билээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ