Бусад
Анхны Ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүллээ

Энэ бол нэг л баримт.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Б, Ц нар давж заалдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна.
Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ.
Хэний хүүгийн ялыг бууруулж, хэнийхийг хэвээр үлдээсэн талаар энд ярих гэсэнгүй.
Хамгийн гол нь хар тамхи Монголыг эзэллээ. Энэ улс төрийн хямрал, ядуурал, хотын утаанаас ч хортой эд бол хар тамхи болсон байна.
Хэдхэн жилийн өмнө ДОХ-той хүмүүсээ тоолж байсан шиг хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн талаарх мэдээ сэлтийг хараад ихэд цочиж, шогширч хүлээж авдаг байлаа.
Одоо харин хар тамхины аюул Монгол Улсын хилийг нэгэнт даваад албан газар, айл өрх, дунд сургуулийн хаалгаар хүртэл орж амжжээ.
Хар тамхины хэрэгт хүүхэд залуусын үлгэр дуурайлал авч байдаг дуучид, жүжигчид, бүр сүүлдээ төрийн албан хаагчид, шүүх, прокурорын ажилтнууд холбогдлоо гэх мэдээлэл байнга гарах болсон. Бас хөрөнгө бэлтэй, нэр хүндтэй айлын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог тохиолдол олон байгаа юм.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэд “…Гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байна” гэж мэдээллээ.
Хамгийн сүүлд, зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээллийг ЦЕГ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд өгөв.
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, СХД-ийн XXVI хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн IV хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ.
Үүнээс гадна, нэгэн дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн ажилтан хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа тухай мэдээлэл яригдаж байна. Түүнээс эд мөрийн баримтаар хар тамхийг хураан авсан бөгөөд бусдад хар тамхи худалдаж борлуулдаг байжээ.
Сүүлийн нэг жилийн хооронд л гэхэд 2018 оны тавдугаар сард сард “Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Коби, Эгшиглэн буюу Т.Болортуяа нарыг хар тамхины хэрэгт холбогдсон. Мөн тавдугаар сарын 25-ны өдөр 31 настай О, 36 настай А, Т нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан.
2018 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийнхан ХУД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчилж саатуулсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан. Дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх бүлэг этгээдүүдийн дунд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн мэргэжилтэн Э гэгч байжээ. Тэр этгээд хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна. Тэрбээр 2018 оны есдүгээр сарын 1-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд хар тамхи хэрэглэчихсэн явж байгаад цагдаад баригдсан. Шүүхээс Д.Мөнхтулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн.
“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням нарын гурван хүнийг 2019 оны гуравдугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн үед Хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашин дотор хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй үед нь баривчилсан байна. Цагдаагийнхан сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авсан. Үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 гр орчим мансууруулах төрлийн бодис илэрсэн байна.
Түүнчлэн манай улсын хилээр тогтмол орж ирдэг, түүнд тавих хяналт төдийлөн сайн биш нь дээрх жишээ, ер нь хар тамхины хэрэглээ Монголд их байгаатай шууд холбоотой гэдгийг холбогдох албан тушаалтнууд, ТББ-ынхан хэлдэг.
Хар тамхитай тэмцэх газрын алба 2019 оны нэгдүгээр сарын 28-нд гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан. Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулжээ. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авчээ.
Ингээд тоочоод байвал хар тамхины аюулд Монгол Улс нэгэнт нэрвэгдсэн нь тодорхой болно.
Үүнд Цагдаагийн байгууллагын илрүүлэх, баривчлах ажлаас бусдаар Монгол Улсын төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй л байна.
Тиймээс хар тамхины улмаас хохирсон гэр бүлүүд, иргэдийн төлөөлөл, хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зарим арга хэмжээг авч эхэлсэн байна.
2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний Ням гарагт дээрх хүмүүс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт зохион байгуулжээ.
Тэд энэ үеэр “…Хар тамхи, биеэ үнэлэлтийн нууц сүлжээг илрүүлэх ёстой. Энэ далд ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцдог. Хар тамхи буюу цагаан тахал дунд сургуулийн сурагчдын дунд тархаж байгаа нь туйлын ноцтой” гэдгийг хэлсэн байна. Мөн уулзалтын үеэр “…Шонхрын наймаа, хар тамхи хоёр нэг сүлжээтэй” гэсэн ноцтой мэдээлэл яригдсан байна.
Бодит байдал ийм л байна. Тиймээс цаашид хар тамхитай тэмцэх, зарж борлуулдаг хэрэглэдэг нууц сүлжээг ил болгох, хилээр нэвтэрдгийг таслан зогсоох Монгол төрийн бодлого нэн шаардлагатай болжээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.