Эдийн засаг
Гаалийн байгууллага 804,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна
Гаалийн байгууллага 2019 оны эхнээс өчигдрийг хүртэлх ажлын 73 хоногт нийт 804.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харцуулбал 29.5 хувиар буюу 83.0 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна.
Үүнээс оны эхний гурван сард импортын суудлын автомашинд онцгой албан татвараар 62,9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.
Тус барааны онцгой албан татвараар 57.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээс 62.9 тэрбум төгрөг төвлөрүүлж 5.5 тэрбум төгрөгөөр буюу 9.5 хувиар давж, өнгөрсөн оны мөн үетэй орлогыг харьцуулахад 25.7 тэрбум төгрөгөөр өсөлттэй гарсан байна.
Татварыг төрлөөр нь задалбал:
– Автобензин, дизелийн хөдөлгүүрээр ажилладаг автомашин /цаашид”бусад” гэх/ онцгой албан татвартай автомашин – 28.2 тэрбум төгрөг,
-Хос тэжээлт болон, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин – 34.7 тэрбум төгрөг тус тус төсөвт төвлөрүүлжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.