Бусад
“Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга Багахангай дүүрэгт амжилттай явагдаж байна”

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ирэх онд хийгдэх ажилд иргэдийн саналыг Smart UB аппликейшнийг ашиглан авч байгаатай холбогдуулан Багахангай дүүргийн ЗДТГ-ийн Хөрөнгө оруулалт, Орон нутгийн өмч, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Г.Одонбаатараас тодрууллаа.
– Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдээс Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа. Тэгэхээр Орон нутгийн хөгжлийн сангийн талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?
– Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Орон нутгийн хөгжлийн сан гэдэгнь ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр мөн НӨАТ, ОНХС-д зориулсан гадаад, дотоодын байгууллагын хандив тусламж гэсэн гурван эх үүсвэрээс бүрдсэн нэгдсэн сан юм. Орон нутгийн хөгжлийн сан нь тухайн орчинд амьдарч буй иргэдийн саналыг авч уг саналууд дээр тулгуурлан ая тухтай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай тохижилтын ажлыг хийдэг. 100 хувь иргэдийн санал дээр тулгуурлан хийгддэгээрээ онцлогтой. Тийм ч учраас иргэд ОНХС-ийн санал асуулгад идэвхтэй оролцох нь чухал юм.
– Багахангай дүүргийн хувьд өнгөрсөн онуудад ОНХС-ийн хөрөнгөөр ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
– Багахангай дүүргийн хувьд ОНХС-ийн хөрөнгөөр өнгөрсөн онуудад ая тухтай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай олон ажлуудыг хийсэн. 2018 онд гэхэд Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар нь Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 89.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Үүнд гэрэлтүүлэг, гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
– Өмнө нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг цаасаар авдаг байсан. Энэ жилийн хувьд Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа. Ийнхүү санал асуулгыг цахимаар авах нь ямар ач холбогдолтой вэ?
– ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг жил бүр цаасаар авдаг байсан. Энэ жилийн хувьд цахим хэлбэрээр буюу Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа нь их дэвшилтэт арга болж байгаа. Өмнө нь хэсгийн ахлагч нар санал асуулгын цаасыг айлуудаар тарааж, бөглүүлээд буцааж хурааж авна, зарим айл нь бөглөхгүй, цаасаа гээгдүүлсэн байх, ирсэн саналуудыг дараа нь нэг бүрчлэн нэгтгэн жагсааж бичнэ гээд цаг хугацаа, хөрөнгө их зарцуулдаг байсан. Одоо бол 18-аас дээш насны иргэн бүр ухаалаг утсандаа SMART UB аппликейшнг суулгаад маш хялбар аргаар санал асуулгад оролцох боломж бүрдсэн нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр дүнгүй зардлыг бууруулах, санал авах зардал хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой, их үр дүнтэй ажил болон хэрэгжиж байна.
– ОНХС-гийн санал асуулга нийслэлийн дүүрэг хороодод хэсэгчлэн явагдаж байгаа Багахангай дүүргийн хувьд цахим санал асуулга хэрхэн явагдаж байна. Одоогийн байдлаар санал асуулга хэдэн хувьтай явагдаж байна вэ?
– Энэ жилийн хувьд Smart UB аппликейшнээр санал авах ажил нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явагдаж байгаа. Сонгогдсон дүүрэг хороод гэвэл Чингэлтэй дүүргийн 1-ээс 19-р хороо, Налайх дүүргийн 1-ээс 7-р хороо, Багануурдүүргийн 1-ээс 5-р хороо, Хан-Уулдүүргийн 4, 6, 9, 17-р хороо, Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 6, 7- р хороо юм. Багахангай дүүргийн хувьд 2 хороонд Smart UB аппликейшнээр санал авах ажил явагдаж байна. Манай хороодын хэсгийн ахлагч нар Smart UB аппликейшнээр санал авах ажилд маш их идэвх, санаачлагатай ажиллаж байна. Одоогийн байдлаар цахимаар санал авах ажил санал асуулга явагдаж буй зургаан дүүргээс манай дүүрэг хамийн өндөр буюу одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явагдаж байна. Нийслэлийн хэмжээнд Smart UB аппликейшнээр санал авах ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл явагдахтул иргэд та бүхэн санал асуулгадаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад22 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна