Эдийн засаг
Зарим банкуудын активт ОУВС шалгалт оруулна
ОУВС-гийн хөтөлбөрт элссэний дараа, 2017 онд Монголын арилжааны 14 банкинд активын шалгалт оруулсан билээ. Тодруулбал, активын чанарын иж бүрэн үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанар болон үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа, хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлжээ.
Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг PWC /Pricrwaterhouse coopers/ компанийн Чех дэх салбараар хийлгүүлсэн бөгөөд энэхүү үнэлгээг хийх үед өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад 2018 оны төгсгөлд үүнийгээ нөхөх шаардлагыг тавьсан байдаг. Энэхүү шаардлагын дагуу нэгээс буюу “Капитал”-аас бусад нь актив хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Харин хөрөнгө нэмэгдүүлж чадаагүй “Капитал” банк саяхан дампуурлаа зарласан билээ.
Тэгвэл ОУВС-гаас PWC компанийн Чех дэх салбартай хамтарч, ОУВС-гийн шалгалтын дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн зарим банкуудын эх үүсвэрийг дахин шалгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхсөн банкуудын санхүүжилт нь цэвэр эсэхийг ОУВС шалгах гэнэ. PWC аудитын компани нь активын чанарын үнэлгээ хийдэг дэлхийн дөрвөн компанийн нэг бөгөөд ОУВС-гаас тавьсан бүх үзүүлэлтийг хангаснаар 2017 онд тендерт шалгарчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.