Connect with us

Бусад

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

Нийтэлсэн

-

Оны 116 дахь өдөр, Шинэ он хүртэл 249 хоног үлдлээ

Өдрийн баяр

Оюуны өмчийн дэлхийн өдөр

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (World Intellectual Property Organization, WIPO) 1999 оны аравдугаар сарын ерөнхий ассамблейн хуралдаанаар жилийн бүрийн энэ өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм.

АНУ-д “Мод суулгах баяр” тохиож байна

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

Уг баярыг Небраска мужийн захирагч, Америкийн газар тариалангийн сайдаар ажиллаж байсан Д.Стерлинг Мортон ацтекуудын хүүхэд төрөхөд мод суулгах уламжлалаас аван санаачилсан гэдэг. Мод суулгах анхны өдөр 1874 онд болоход түүний санаачлагаар Небраска мужид 12 сая мод тарьжээ. Хорин жилийн дараа тэнд 350 сая суулгац ургаж байлаа. Дараа нь мужуудад энэ арга хэмжээ түгэж хүүхдүүд хүртэл энэ ажилд татагдан оролцох болжээ. ХХ зуунаас Ойн өдрийг Герман, Энэтхэг, Солонгос, Хятад зэрэг орнууд тэмдэглэх болсон байна. Энэ өдрийг дөрөвдүгээр сарын сүүлчийн баасан гарагт эсвэл Дэлхийн өдрөөр тэмдэглэх болжээ.

Мод суулгах энэ өдөр интернэтээр дамжуулан америкчуудаас ямар модыг үндэсний гэх вэ гэсэн асуулга явуулахад уг уралдаанд зургаан муж улсын болон нийслэл хотын Колумб тойргийн бэлгэдэлд байдаг царс мод ялсан байна.

Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

1986 оны 4 сарын 26-ний шөнө 1 цаг 23 минутад Чернобылийн АЦС-ийн 4-р блокт дэлхийн түүхэнд гарсан хамгийн том цөмийн аваар гарсан юм. Уг шөнө АЦС-т нэмэлт эрчим хүч гаргаж авах туршилт хийж байжээ. АЦС-т дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан байна. Цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхит түлшний 8 тонн нь гадаад орчинд тархсаныг хожим тогтоосон юм. АЦС-д дэлбэрэлт болсоноос хойш 14 хоногийн турш түймэр дэгджээ. Энэ үеэр ч өөр хорт бодис агаарт цацагдсаар байсан юм. Чернбылийн орчимд байсан хүмүүс Хиросимо хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орсон байна. Дэлбэрэлтийн үеэр 30 км-ын эргэн тойрон газар цацраг идэвхит бодист хордсон байна. нийт 160 мянган квадрат км талбай химийн бодист хорджээ. Украин улсын хойд хэсэг, Беларусь, Оросын баруун хэсэг цацрагт хорджээ. Нийт хордсон 60 мянган квадрат км газар нутаг дээр 2,6 сая хүн амьдарч байлаа.АЦС дэлбэрсэний дараа 4 сарын 27-ний өдрийн 14 цагт Украины Припять хотын бүх оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна. 3 цагийн дотор Припять хотоос 45 мянган хүнийг гаргажээ.

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

1986 оны 11 сарын 30-нд дэлбэрсэн 4-р блокийн дээгүүр битүү саравч барих ажил эхэлжээ. Албан ёсны баримт бичигт энэ төслийг “Нуувч” гэж нэрлэсэн байна. харин дэлхий даяараа энэ төслийг “Саркофаг” гэжээ. Саркофаг доор 180 тонн бага баяжуулсан уран-235, 70 мянган тонн цацраг идэвхит металл, бетон хавтангууд, 35 тонн нийт 2 сая кюри цацраг идэвхит тоосонцор байгаа. 2016 онд “Саркофаг”-ийн ашиглалтын хугацаа дууссан. Хэрвээ саркофаг нурвал дахин цацраг идэвхит бодис гадагш алдагдах эрсдэлтэй юм. 1993 оны намар АЦС-ын 2-р блокийг, 1996 оны 12 сарын 1-нд 1-р блокийн хөдөлгүүрийг зогсоожээ. 2000 оны 12 сарын 6-нд АЦС-ын 3 дахь блокийн хөдөлгүүр эвдэрч зогссон байна.

Чернобылийн цацраг идэвхит бодис зөвхөн Европт ч биш Канад, АНУ, Японд бүртгэгдсэн байв. Цацраг идэвхитийн бохирдол зөвхөн бөмбөрцгийн өмнөд хэсэгт л бүртгэгдээгүй.

Сонирхолтой үйл явдал

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

1792 – Францын төрийн дууллыг Клод Жозеф Руже де Лисль зохиож дуусав. Тэрээр “Рейны армийн цэргийн марш” гэсэн дууны үг, аяыг  1792 оны дөрөвдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө  зохион бичжээ. Түүхэнд “Нэгэн шөнийн суутан” нэрээр орсон цэргийн инженер тэрээр Хувьсгалт Франц улс Богем, Унгарын хаанд дайн зарласны дараа уг дууг зохиож, өөрийн найз Детришийн гэрт нь анх дуулж танилцуулжээ. Руже де Лиль Рейны армид алба хааж, Франц улс Австри, Пруссид дайн зарлах үед ахмад цол авчээ. Уг дуу нь тэр үеийн орчин нөхцлөөс үүдэн гарч  амархан аятай байсан учир бүх нийтийн дуртай дуу болж чадав. Энэ дуутайгаар 1792 онд Парист Марселийн сайн дурынхны суман орж ирсэн ба одоо дуу нь “Марсельеза” нэрээр алдартай. 1893 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Марсельеза”  дууг Францын сүлд дуугаар баталжээ.

Өнөөдөр түүхэнд

1282 – Хан хүү Мөнхтөмөр бие барсан тул Хүтүй хатан тэргүүтэй ноёд Аргуныг дэмжих болов. Энэ үед талийгаач хааныг Тэгүдэр орлож байсан тул талуудын маргаан нэлээд ширүүсэх үед Шиши хэмээх нэгэн ноён Аргунд хандан Тэгүдэрийг

1783 – Арвангурван настай Людвиг ван Бетховен Бонн хотын ордны хөгжмийн хамтлагийн даралтад хөгжмийн зэмсэгийн мастераар томилогджээ.

1802 – Наполеон Бонапарт хувьсгалын гол тоглогчдыг Францад сайн дураараа нэгдвэл олон зүйлийн урамшуулал олгох, энхтайван байдлыг тогтоохоор хамтран ажиллана гэж амалжээ.

1828 – Оросын эзэн хаан I Николай Туркт дайн зарлав. Туркийн эсрэг Грекийн чөлөөлөх тэмцлийг Орос дэмжиж байсан учир 1827 оны сүүлчээр Туркийн султан II Махмуд Оростой хийсэн бүх гэрээ хэлцлээ таслан Орост дайн зарласан байлаа.Жилийн дараа 1829 оны намар гэхэд Оросын арми бүрэн ялалт байгуулав. Адрианопольд бичигдсэн энхийн гэрээгээр Орос Туркийн хил орчмын ихээхэн нутгийг аваад зогсоогүй дайны төлбөр гэсэн том хэмжээний нөхвөр авчээ.

1903 – Испанийн хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубийн нэг Атлетико Мадрид байгуулагдав.

1925 – Веймарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр Паул фон Гинденбург сонгогдов. Тэрээр тус улсад сонгуулиар ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны улстөрч болсон юм.

1933 – Фашист Германы рейхстагийн дарга, Пруссын Дотоод яамны сайд, Германы нисэхийн сайд Герман Геринг төрийн нууц цагдаагийн алба гестапа байгуулах хууль гаргажээ. Шинэ байгууллага шууд түүнд захирагдаж байлаа.

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

1937 – Испанийн иргэний дайнд үндсэрхэг үзэлтнүүдийг дэмжиж байсан Нацист Германы нисэх хүчний бөмбөгдөгч онгоцнууд Герника хотыг газрын хөрснөөс арчив. Испанийн алдарт зураач Пабло Пикассо энэ үйл явдлаас өмнө зурсан “Герника” нэртэй алдарт зургаараа тэр эмгэнэлийг урьдчилан харсан гэдэг.

1942 – Манжийн Беншиху нүүрсний уурхайд осол болж 1,549 уурхайчин амиа алджээ.

1944 – Грекийн Ерөнхийлөгчөөр Георгиос Папандреу сонгогджээ.

1960 – Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Сингман Рег эсэргүүцсэн “Дөрөвдүгээр сарын хувьсгал”-ын үр дүнд Сингман Ре албан тушаалаа огцров. Тэрээр тус улсыг 15 жилийн турш дарангуйллын замаар удирдсан юм.

1963 – Ливи улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, Ливийн хаант улс байгуулагджээ. Мөн тэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан юм.

1964 – Африкийн Танганьяка болон Занзибар улсууд нэгдэж Танзани улсыг байгуулав.

1965 – Зөвлөлт Холбоот улсын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарилгаар Ялалтын баярын өдөр тавдугаар сарын 9-нийг ажлын бус өдөр болгожээ.

Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр

1966 – Тэр жилийн энэ өдрийн 05:23-д Ташкентад газар хөдлөв. Харьцангуй бага магнитуттай (Рихтерын шаталбараар М=5,2) байсан ч 8-3 кмийн бага гүнд хөдлөлтийн голомт байснаас тэр нь гадрага дээр 8-9-баллын  (MSK-64 гэх 12-баллын шаталбараар) хүчтэйгээр тусав.Газар хөдлөлтийн улмаас Ташкентын төв бүрэн сүйрсан ба хоёр сая кв/м орон сууц, 236 засаг захиргааны байр, нийтийн хоол, худалдааны 700 байгууламж, 181 сургууль, соёлын 36 байгууламж, эмнэлэгийн 185, үйлдвэрийн 245 барилга нуржээ. Тэр үед  амьдарч байсан 300 мянган хүний тал хувь нь гэр оронгүй болсон байлаа, Зөвлөлтийн үзэл суртал зөвхөн найман хүн үрэгдсэн гэж зарлаад өнгөрсөн юм. Жил хүрэхгүй хугацаанд Ташкентад сая гаруй кв.м сууц барьсан байв. Хотыг 3,5 жилийн дотор бүрэн сэргээн босгожээ.

1981 – АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн доктор Майкл Р.Харрисон болон түүний багийнхан ураг салгах мэс ажилбарыг анх удаа гүйцэтгэв.

1986 – ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Украин улсын Припять хотод орших Чернобылийн н атомын цахилгаан станцад осол гарав. Өнөөдөр радицийн осол болон сүйрлээр үрэгдэгсдийн дурсгалын өдөр. Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарсан осол хүн төрөлхтөний түүхэн дэх техногенийн сүйрлийн гунигт бэлгэдэл болсон юм.

1989 – Дэлхийн түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан хар шуурга болов. Бангладешийн төвд болсон шуурганы улмаас 1,300 хүн амиа алдаж, 12,000 хүн бэртэж гэмтэн, 80,000  хүн орох оронгүй болжээ.

1994 – Япон улсын Нагоя нисэх буудалд Хятадын агаарын тээврийн 140-р нислэгийн онгоц  сүйрэв. Ослын улмаас хөлгийн багийн болон зорчигч 271 хүн бүгд амиа алдсан юм.

2002 – Германы Эрфурт хотын Гутенбергийн бага сургуульд Роберт Стайнхаузер гэх этгээд халдаж 16 сурагчийн аминд хүрчээ.

2005 – Сирийн зэвсэгт хүчний 14,000 цэрэг Ливаны анги нэгтгэлийн эсрэг байлдан дарж, улмаар тус улсад хяналтаа тогтоогоод байсан Ливаны дарангуйлал 29 жилийн дараа эцэслэсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг5 минут өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр32 минут өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм34 минут өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр36 минут өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр39 минут өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент19 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм19 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм19 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм22 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм22 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад22 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент22 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм24 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент24 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр5 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр5 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм5 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим