Энтертайнмент
Кюүшюү башёд Монголын 22 сүмоч барилдана
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ 2018 оны сүүлийн Кюүшюү башё ирэх ням гаригт Фүкүока хотод эхлэх гэж байна
Арваннэгдүгээр сарын башёг 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал манлайлна. Тэрбээр өнгөрөгч сард бэлтгэлийн үеэр бэртэл авч өвдөгний мэс засалд орсон бөгөөд одоогоор барилдах эсэхээ шийдээгүй байгаа аж.
Харин баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлнэ. Манай бөхчүүдээс дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Такаинова Б.Баасандорж, Чиёошёома Г.Мөнхсайхан, Араваши А.Дөлгөөн нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр нарын дөрвөн бөх барилдах бөгөөд макүшитад найм, хамгийн доод зиндаа буюу санданмэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын гурван бөх барилдахаар болжээ.
Энэ башёд анхаарал татаж байгаа бөхчүүдийн нэг бол Такаинова Б.Баасандорж билээ. Тэрбээр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас багагүй хугацаанд башёг өнжсөн. Тэгвэл тэдний хооронд үүсэн маргаан өндөрлөж, ёкозүна Харүмафүжи зодог тайлан Такаинова дахин барилдахаар болж байна. Мөн цагтаа дээд зиндаанд түрүү байрын төлөө өрсөлдөж, озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хамгийн доод зиндаанд барилдах юм. Энэ башёд Монголын 22 сүмоч барилдах бөгөөд башё арванннэгдүгээр сарын 11-25-ны хооронд болно.
Энтертайнмент
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Энтертайнмент
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Энтертайнмент
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний циркийн жүжигчин СТА Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож Алтан цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандалын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн юм гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.