Улс төр
Х.Тэмүүжин: Зээл авсан гишүүдэд хуулийн хариуцлага тооцуулах нь урт бөгөөд хүнд зам

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа
-Үйлдвэрлэгчдэд олдохгүй байгаа зээлийг өндөр албан тушаалтнууд авсан нь гэмт хэрэг мөн үү?
-Энэ маргаан зөвхөн өнөөдөр бий болсон зүйл биш. Бүр 2011-2012 оноос энэ төрлийн маргаан явж байсныг би сайн санаж байна. Тэр үед ЖДҮ-ийн зээл банкаар дамждаг байсан. Иргэдийн зүгээс “Бид барьцаа хөрөнгө муутай. Гэтэл банк өндөр шалгуур тавиад өөрсдийнхөө харилцагч буюу том компаниудад өгөөд байна” гэдэг гомдол гарч байсан. Энэ нь гэмт хэрэг мөн үү гэж. Одоо Эрүүгийн хууль хэрвээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол 22.1-д албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглах нь гэмт хэрэг гээд байж байгаа. Энэ бол албан тушаалтан өөрт холбогдох эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой заалт.
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын авлигын эсрэг концвенц бий. Энэ конвенцид тухайн албан тушаалтан өөрийн албаны эрх мэдлийг урвуулан ашиглахаас гадна өндөр албан тушаалтнууд албаны эрх, нөлөөгөө ашиглах гэдэг ойлголт байдаг. Өөрт нь зээл өгөх эрх мэдэл байхгүй ч зээл өгөх эрх мэдэл бүхий албан тушаалтанд нөлөөлөх, албан тушаалын нөлөөгөө ашиглах замаар өөртөө болон бусдад давуу эрх олгодог, энэ нь нөгөө талдаа аж ахуйн нэгжид хохирол учруулдаг үзэгдэл түгээмэл байдаг. Тийм учраас тэр үед “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар тэр албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадахгүй нээ” гэдэг зүйл яригдаад 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 гэдэг зүйл дээр “Албаны эрх мэдлийг урвуулан ашиглах, нөлөөгөө ашиглах нь гэмт хэрэг мөн” бичсэн.
Харамсалтай нь 2017 онд УИХ-д хэт олонхи болсон МАН Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 дахь заалтыг үгүй хийсэн. Одоо 22.1 гэдэг заалтаар албан үүргээ хариуцаж байсан гэдэг үндэслэлээр сайдад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй. Түүний дор байгаа ЖДҮДС-ийн албан тушаалтнуудад албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага хүлээлгэх боломжтой. Харин зээл авсан УИХ-ын гишүүд дээр бол асуудал үүсчихэж байгаа юм. Тухайн үед ч бас ийм маргаан байсан учраас олон улсын конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу Эрүүгийн хуульд оруулж ирсэн 22.2 дахь заалтыг энэ УИХ алга болгочихсон.
-УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбумаар нь зээл өгсөн энэ явдлыг та ямар учир шалтгаантай гэж бодож байна?
-Зарим нэг нь бол сэтгэл хөөрөл, савсага байдлаар учир шалтгаанаа олохгүй дунд нь хөөрч яваад зээл авсан байх. Зарим нь бол ул сууртайгаар, ухаалгаар бодож төлөвлөж байж хийсэн юм шиг үйлдлүүд харагдаж байгаа учраас би болгоомжилж байна. Эрүүгийн хуулийн нөөцийн хувьд шийдвэрлэх боломж жаахан хязгаарлагдмал болчихоод байна.
-Сонирхлын зөрчлийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэж болохгүй юу?
-Энэ хуулиар тодорхой хэмжээнд хариуцлагын тухай ярьж болно. Гэхдээ энэ бол гэмт хэргийг зохицуулдаг хууль биш. Гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг Монгол Улсад зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Сонирхлын зөрчлийн тухай хуулиар зөвхөн ёс зүйн алдаа, ёс зүйн зөрчил гэх мэт ял оноохоос наагуур хариуцлагын тухай ярьж болно. Миний харж байгаагаар хардах хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт гишүүдэд олгогдсон мөнгө 950 сая төгрөгт эргэлдэж байна шүү дээ. Мэдээлэл нь тодорхой болоод ил гарсан гишүүдийн хувьд зээлийн хэмжээ тэрбум төгрөгт эргэлдэж байгаа. Энэ өөрөө Засгийн газрыг огцруулах асуудал орж ирвэл Засгийн газрыг хамгаалж үлдэхийн тулд УИХ-ын гишүүдийн кнопыг худалдаж авсан Засгийн газрын авлига байж магадгүй гэж хардах нэг үндэслэл байна. Хоёр дахь нь 65 суудал авсан МАН-ын УИХ дараагийнхаа сонгуульд бэлтгэх, өмнөх сонгуулиар гарсан зардлаа гишүүддээ буцааж төлөх байдлаар гишүүддээ ЖДҮ болон бусад сангуудаас, төсвөөс тэр хүмүүст өгч байна уу гэсэн хардлага байна. Сая УИХ-аар баталсан төсвийн хуулийг хэлэлцэх явцад ч гэсэн эдийн засагчид “Энэ төсөв улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гэхээсээ илүү 76 тойрогт УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх, тойргийг санхүүжүүлэх төсөв боллоо” гэж яриад байна шүү дээ.
Саяны хоёр хардалтыг аваад үзэхэд энэ бол яах аргагүй сонирхлын маш том зөрчил. ЖДҮДС гэдэг чинь 5-10, сайндаа л 50 ажлын байр бий болгоод, өөрсдөө амьжиргаагаа авч явах гэж яваа тэр хүмүүсийг эдийн засгийн хувьд дэмжих төсөв. Гэтэл улс төрийн эрх мэдэлтэй, бараг олигархи гэж хэлж болохоор хүмүүсийн эдийн засгийн эх үүсвэр болчихлоо шүү дээ. Энэ бол нийтийн ашиг сонихол, хувийн ашиг сонирхол хоёр зөрчигдөж байгаа үйлдэл мөн. Сонирхлын зөрчлийн хуульд ч энэ зүйл байгаа. Гэмт хэрэгтэн болгоод, ял өгөөд явуулдаггүй юм гэхэд ядаж энэ улстөрчид улс төрийн тавцан дээр байх уу, сайдууд албан тушаалтайгаа үлдэх үү гэдгийг энэ хуулиар ярьж болно. Энэ систем чинь өөрөө ганц намд харъяалагдахгүй юм шиг байна. Нам харгалзахгүйгээр олон хүнд холбогдох юм шиг байна. Тэгэхээр авлига суурьтай энэ төрийг өөрийг нь цэгцлэхийн тулд ямар нэг байдлаар хариуцлага яриад урагшаа алхахгүй бол болохгүй нь ээ гэдэг дохиог л өгч байна.
-Үйлдвэрлэгчид нэгдээд тэмцэнэ гэсэн. Засгийн газар УИХ-д шаардлага хүргүүлж эхэлсэн. Энэ хүмүүс ямар процедураар, ямар хуулийг үндэс болгож явах вэ? Нэг хоёр удаа хэвлэлийн хурал хийж сэвээд мартагдчих вий гэсэн болгоомжлол бас байна?
-Гурван зам харагдаж байна. Нэгдүгээрт мэдээж хуулийн байгууллагад хандах ёстой. Нэгдүгээрт сонирхлын зөрчил, хоёрдугаарт албан тушаалтай холбоотой хэрэг байгаа учраас АТГ, прокурор, шүүх гэдэг замаар явж болно. Гэхдээ энэ бол жаахан удна. Хэн нэгнийг хэрэгтэн болгохын тулд хурдан шуурхай шийдэх гээд хүн хэлмэгдүүлж болохгүй учраас бүх зүйлийг хуулийн нарийн дэс дарааллын дагуу шийдэх хэрэгтэй болно. Магадгүй хоёр жилийн маргаан болж хувирах байх. Энэ бол хүнд бөгөөд урт зам байна. Хоёр дахь зам нь улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, мэдээллийг ил тод болгох, аль нь үнэн аль нь худал вэ гэдгийг гаргаж ирэхийн тулд УИХ-ын нэг том зэвсэг бий. Энэ бол Өргөдлийн байнгын хороо. ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа иргэд уг санд өгч байсан хүсэлтүүдээ бариад “Бид ийм өргөдөл өгөхөд ийм хариу ирдэг байсан” гээд Өргөдлийн байнгын хороонд ирэх ёстой. Санхүүжилт байхгүй ч гэдэг юмуу ямар нэг аргаар л татгалздаг байсан байгаа шүү дээ. Өргөдлийн байнгын хороо УИХ-ын нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Энэ сангуудынхаа мэдээллийг аваад ир. Энэ сангуудаас чинь хэн хэн мөнгө авсан бэ, яагаад хэрэгцээтэй газраа очддоггүй байсан бэ. Ингэж бодлогын завхрал гарахад ямар албан тушаалтан нөлөөлсөн, хариуцсан албан тушаалтан нь хэн бэ” гээд гэрчийг нь оролцуулаад, албан тушаалтнуудыг нь дуудаад нээлттэй сонсгол хийх ёстой. Тэгвэл иргэд аль нь үнэн, аль нь худал бэ гэдгийг мэднэ. Сүүлдээ үүнийг чинь замхруулж байгаа юм шиг зэрэгцүүлээд сенсаац дэгдээгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр албан тушаалтнуудынх нь амнаас, хохирсон иргэдийнх нь амнаас, баримттай нотолгоотойгоор УИХ-ын чуулган, байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийж, мэдээлэл авах ёстой. Энэ бол хоёр дахь зам.
Гурав дахь нь У.Хүрэлсүхийн хэлсэн “Иртэй сэлмээ далайгаад төрийн болон нийтийн хөрөнгө рүү хуруу дүрсэн хүн болгонд хариуцлага тооцно. Миний амь нас юу ч биш” гэдэг үг бий. Энэ үнэн юм бол одоо Засгийн газар ил тодоор, нээлттэйгээр асуудалд оролцсон сайд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох зангарагтай байх ёстой. Энэ бол У.Хүрэлсүхийн үг биш, Ерөнхий сайдын үг биш, МАН-ын даргын үг байхгүй юу. Тиймээс хариуцлагатай улс төрийг эхлүүлье гэж бодож байгаа л бол үүнийг хийх ёстой. Ийм гурван зам байна.
-Ярилцсанд баярлалаа.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.