Бусад
Энэ өдөр түүхэнд: Нарны өдөр

Өдрийн баяр
Нарны өдөр
Дахин сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжийг ашиглах боломжинд олны анхаарлыг хандуулах зорилгоор Нарны эрчим хүчний Европын салбар 1994 онд (ISES-Europe) тавдугаар сарын 3-ныг Нарны өдөр болгон зарлаад уг баярыг сайн дурын үндсэн дээр тэмдэглэж байхыг санал болгосон байна. Нар бол манай гаригийн амьдралын эх сурвалжаас гадна дэлхийд хамгийн ойр од юм. Жишээлбэл, нарнаас өөр бидэнд хамгийн ойр альфа Центаврын системийн Проксима од түүнээс 2500 дахин алсад байдаг.
Сонирхолтой баримтууд –
- Нар галактикийн төвийг 220-240 км/с гэсэн хурдтайгаар тойрдог.
- Нарны гадаргын татах хүч дэлхийнхээс 28 дахин их. Хэрэв 60 кг жинтэй хүн наранд очлоо гэхэд тэр 1680 кг жинтэй болно.
- Манай гараг нар хоёрын хоорондын дундаж зай 149,6 сая км.
- Нарны туяа дэлхийд 8,3 минутын дотор ирдэг. Харин далайн ван гарагт 5,5 цагийн дараа хүрдэг.
- Нарны гадаргын халуун цельсийн 5500 градус орчим, харин цөм нь 13 599 726 градус.
- Одоогоор нар 4,57 тэрбум жилийн насныхаа талд хүрээд байна.
- Нар нь дэлхийгээс дурангүйгээр харагдах 6000 оддын нэг.
- Манай гараг бол Тэнгэрийн заадас галактикийн 200 тэрбум оддын нэг юм.
- Манай гарагийг тойрон наад зах нь 8 гараг, 5 одой гараг, хэдэн арван мянган сансрын биет, 100 мянгаас гурван их наяд солир, мөсөн биет эргэлддэг.
- Дэлхийгээс ялгаатай нь нар бол хийн бүрэлдэхүүн бөгөөд тэнд ямар ч хатуу гадарга байдаггүй.
- Бидний нүдний торлогт тусах нарны гэрэл нь бие организмд антидепрессант – мелатонин ялгаруулах чадварыг өгдөг.Түүний ачаар бид бүтэн нойртой, организмаа сэргээж чаддаг.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
Энэ өдөр дэлхийн чөлөөт хэвлэлийн баяр. Африкийн хэвлэлд олон ургальч үзэл, бие даасан байдлыг хангах зорилгоор 1991 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Намибийн Виндхук хотноо хийсэн семинараас гаргасан тунхаглалын өдрийг энэ баярын өдөр болгон сонгосон байна.
Энэ өдөр төр засаг,улс төрчдөд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг сануулах, хэвлэлийн чөлөөт байдал хэр хангагдсан,бид хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхий дахины хаана нь явна гэдгээ хэлэлцэн ярилцахын зэрэгцээ энэ үйлсийн төлөө амь амьдралаа зориулсан мэргэжил нэгт нөхдөө дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг учиртай. Олон улсын (Press Emblem Campaign) байгууллагын судалгаагаар 2015 онд хамгийн олон буюу 110 хэвлэл,мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Хэвлэл,мэдээллийн эрх чөлөө бол хүмүүс,нийгэм өөрсдийн бодит байдлыг харах толь юм. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс дэлхийн 180 орноос 60-д явна. Төр,засгийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг боомилох,хэвлэлийг зохицуулах аливаа байгууллага байгуулах,сэтгүүлчдийг барьж хорих,торгох,санхүүгээр боож хаах зэрэг үндсэн үзүүлэлтээр уг индексийг тогтоодог.
Мей Дей (May Day)
Англичууд майн өдрийг (May Day) тэмдэглэн өдөржин гудамжны наадам хийдэг. Дундад зуунаас гаралтай энэ баяраар бүсгүйчүүд нь шүүдрийн усаар нүүрээ угаавал бүтэн жил үзэсгэлэнтэй байх болно гэж үздэг юм байна.
Сонирхолтой түүх
Паркер үзэг патентлагдав
1904 – Америкийн зохион бүтээгч Жорж Паркер анхны авто үзгээ патентлуулжээ.
Жорж Сэффорд Паркер 1892 оны гуравдугаар сарын 8-нд “Parker Pen Company” компанийг үүсгэн байгуулжээ. Үзэгний анхны патентаа тэр 1889 онд авсан ба 1894 онд Lucky Curve маркаа бүртгүүлэн үзэгний салбарт хувьсгал хийв.Үзгэн толгойтой хэрэгслийг гарган тухайн цагийн үзэг үйлдвэрлэлийн бүх асуудлыг шийдэж чаджээ.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 334 – “Аугаа” Александраар удирдуулсан Македонийн арми Граникийн тулаанд III Дарий хаанаар удирдуулсан Персийн армийг ялжээ.
1491 -Конгийн хаан Нкуву Нзинга Португалийн эзлэн түрэмгийлэгчдийн дунд байсан санваартнуудад шавь орж, I Хоау гэх сахилын нэртэй болжээ.
1616 – Лүдуны гэрээнд гарын үсэг зурснаар Францын иргэний дайн эцэслэв.
1715 – Умард Европ болон Умард Азийн зарим орнуудад сарны бүтэн хиртэлт тохиов.
1791 – Польшийн Үндсэн хуулийн өдөр. Сеймын баталсан Үндсэн хууль нь Европын анхны үндсэн хууль байлаа.
1802 – АНУ-ын нийслэл Вашингтон хот албан ёсоор байгуулагджээ.
1837 – Грекийн нийслэл Афин хотод Афины их сургууль байгуулагдав.
1849 – Германы Дрезден хотод “Тавдугаар сарын хувьсгал” эхэлжээ.
1870 – Санкт-Петербург хотод Оросын нэртэй зураач, урлаг судлаач, урлагийн түүхч Александр Николаевич Бенуа төржээ.
1892 – Скандинавын орнууд болон Германд хар шороотой бороо орж олныг цочроов. Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5 хүртэл Украины өмнөд хэсэгт маш хүчтэй шороон шуурга шуурсны үр дагавар нь тэр байжээ.
1913 – Энэтхэгийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох “Ража Харишандра” кино дэлгэцэнд гарав.
1921 – Парист хувцасны нэрт загвар зохиогч Коко Шанель өөрийн бүтээл шинэ үнэртэн “Шанель 5”-ыг нийтэд танилцуулав. Нэгэн саванд 80 үнэр хольж, үнэртэй устай хорин хуруу шилнээс 15-ыг сонгон хонхон цэцгийн бага зэргийн үнэр нэмээд хуруу шилний дугаарыг өөрийн нэрэндээ нэмэрлэсэн үнэртэй усаа “Шанель 5” гэж нэрлэжээ.
1921 – Ирландын засаг захиргааны тухай хуулиар Ирландыг Өмнөд болон Умард Ирланд гэж хоёр хуваажээ.
1937 – Америкийн нэрт зохиолч Маргарет Митчелийн “Салхинд туугдагсад” зохиол Пулитцерийн шилдэг зохиолын шагнал хүртэв.
1947 – Дайны дараа Япон улсад шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв.
1956 – Алабама мужийн Юнионтауны оролцоох Чалатчи фермд гутаарь, алгана, зоодой гэсэн гурван төрлийн амьд загасаар бороо оржээ. Гэрч нарын яриагаар загаснууд цэлмэг тэнгэрт гарч ирсэн хар үүлнээс унасан байв.
1960 – Нидерландын нийслэл Амстердам хотод Анна Франкийн гэр музей байгуулагдав.
1973 – АНУ-ын Чикаго хотноо сүндэрлэсэн 108 давхар “Сийрс” цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болжээ.
1999 – АНУ-ын Оклахома мужийн Оклахома хотын баруун өмнөд хэсэгт F5 ангиллын хүчтэй шуурга дэгдэж 45 хүн амиа алдан, 665 хүн гэмтэж, бэртжээ. Хар салхины улмаас нэг тэрбум ам.долларын хохирол учирсан байна.
2003 – Монгол эртний аугаа жанжин, Монгол төрийг үндэслэгч Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын Дуурь, бүжгийн театрт “Чингис хаан” дуурийн анхны тоглолт болжээ.
2016 – Канад улсын Альберта мужийн Форт МакМарри хотод их хэмжээний түймэр дэгдэж 88 мянган хүн орох оронгүй болжээ. Гамшгийн улмаас ойролцоогоор 2 400 барилга, байгууламж сүйдсэн байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад22 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна