Эдийн засаг
СТАТИСТИК: Энэ жил бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.8 саяар өсжээ
Улсын хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.8 сая хээлтэгч малын 18.3 сая буюу 61.4 хувь нь 2019 оны эхний дөрөвдүгэр сард төллөсөн байгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан мал аж ахуйн нийгэм, эдийн засгийн 2019 оны I улирлын судалгаа харуулж байна.
Тодруулбал, эм хонины 69.7 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 29.5 хувь, үнээний 29.5 хувь, гүүний 19.2 хувь нь төллөжээ.
Нийт гарсан төлийн 97.6 сая хувь буюу 17.9 сая төл бойжиж байна. Ийнхүү бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.8 саяар буюу 26.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
- Унага 242.7 мянган толгой, өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар их
- Тугал 509.5 сая толгой, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар их
- Ботго 47 мянган толгой, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар их
- Хурга 9.7 сая толгой, өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар их
Нийт хорогдсон малын 46.1 хувийг ямаа, 41.3 хувийг хонь эзэлж байгаа юм.
Мөн улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2019 оны эхний дөрөвдүгээр сард есөн мянгө болж, өмнөх оны мөн үеэс 21.9 мянгаар буюу 70.9 хувиар буурчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.