Энтертайнмент
“Victoria’s Secret-2018” загварын шоу өндөрлөлөө

Америкийн хамгийн алдартай дотуур хувцасны брэнд “Victoria’s Secret”-ийн загварын шоу бол дэлхийн хамгийн их үзэгчтэй бүсгүйчүүдийн тэсэн ядан хүлээдэг шоуны нэг яах аргагүй мөн билээ. Энэ удаагийн шоу Нью-Йорк хотноо өчигдөр /2018.11.08/ болж өндөрлөжээ. Шоу бүрэн эхээрээ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр “ABC” телевиз дэлхий даяар цацах юм байна.
“Victoria’s Secret”-ийн загварын шоуны үеэр Bebe Rexha, Chainsmokers, Halsey, Rita Ora, Shawn Mendes, Kelsea Ballerini зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.
Тус шоуг жил бүр дунджаар 800 сая хүн үздэг. “Victoria’s Secret” бол загварын ертөнцийн хамгийн чадварлаг, хамгийн дур булаам моделиудыг шалгаруулан авдаг, чансаа өндөртэй компани. Тиймээс ч эдгээр моделиуд дэлхий дахинаа “сахиусан тэнгэрүүд” хэмээн аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. “Victoria’s Secret”-ын сахиусан тэнгэр болохын тулд хэд хэдэн шаардлагыг хангаж байх ёстой. Нэг гол үзүүлэлт бол мэдээж биеийн өндөр. Дундаж сахиусан тэнгэрийн өндөр 1 м 77 см байдаг ба 15 см өндөр өсгийт өмсөхөөрөө илүү өндөр харагддаг аж.
Энэ удаагийн шоуны хамгийн сэтгэл догдлуулсан агшин бол Бразилын супер модель 37 настай Адриана Лима тайзан дээр сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлсан явдал байв. Учир нь тэрбээр 20 жилийн турш “Victoria’s secret”-ийн тайзан дээр алхсан бөгөөд энэ удаагийн шоу түүний хамгийн сүүлийн шоу байсан юм. Тэрбээр шоуны дараа цахим хуудсандаа “Намайг дэлхий ертөнцөд өөрийгөө харуулах боломж олгож, нандин нууцуудаасаа хуваалцсанд баярлалаа. Хамгийн чухал зүйл бол надад далавч өгч, яаж нисэхийг минь зааж өгсөнд баярлалаа” хэмээн бичжээ.
“Victoria’s Secret”-ийн түүхээс дурдвал
1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд хэмээх эрэгтэй “Victoria’s secret”-ийг үүсгэн байгуулжээ. XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан ч энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон байдаг. Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. Тиймээс л Рой Рэймонд компанийн Victoria’s Secret буюу “Викториагийн нууц” хэмээн нэрлэсэн гэдэг. “Victoria’s secret” компани нь 1995 онд анх загварын тайзны шоу хийж эхэлсэн бөгөөд жил жилийн дотуур хувцасны хандлагыг илэрхийлдэг.
Victoria’s Secret 2018 загварын шоуны зургуудаас сонирхуулж байна.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.