Нийгэм
Айлын хашаа, гэр мөргөсний улмаас жолооч болон гэртээ байсан хүмүүс гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж халтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалт хийж байгаа аж.
Амралтын өдрүүдэд /2019.05.18,19/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
2019.05.18-ны өдрийн 21:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг 18 дугаар хороо Бэлхийн замд T.IST маркийн автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч 3 настай, эрэгтэй Г гэмтсэн,
2019.05.18-ны өдрийн 23:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг 5 дугаар хороо Баянхошууны замд T.PRIUS маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.
2019.05.19-ний өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 15 дугаар хороо Их Монгол гудамжинд N.Murano маркийн автомашин явган зорчигч 4 настай, эрэгтэй Д-г мөргөж гэмтээсэн,
2019.05.17-ны 23:00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг “Мөрөн сумын төвд” асфальтан замд T.IST маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг шалгаж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Урин дулааны улирал ирж мотоциклийн осол хэрэг ихээр бүртгэгдэж хүний амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Мотоцикл 2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт мотоциклийн худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хамгаалалтын малгайн хамт худалдан борлуулах талаар хамтран ажиллаж, мотоциклд улсын дугаар олгож байгаа юм.
Мөн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд 2019.05.22-ны өдрөөс 2019.06.22-ны өдрийн хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ТЦА

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм18 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм18 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна