Нийгэм
Б.Дэлгэрсайхан: “Босоо хөх Монгол” бүлгэмийг шалгуулна
ИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Босоо хөх Монгол” бүлгэмийг, тус бүлгэмийнхэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдээд байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хуралдаан дээр Б.Дэлгэрсайхан гишүүн “Шоронгоос суллагдсан иргэний бүртгэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд байна уу. Ял эдэлж байсан хүн шоронгоос гарч ирээд төрийн бус байгуулан, уул уурхайн компанийг шантаажилдаг боллоо” гэж асуудал хөндсөн юм. Эл асуудалд “Босоо хөх Монгол” бүлгэм хэвлэлийн хурал зарлан “Б.Дэлгэрсайханы үйлдсэн гэмт хэргийн хажууд бидний нэр хүнд цэвэр. Эх орныхоо төлөө зүтгэж байгаа олон залуусыг яагаад шоронгийн хулгайч гэж хэлж байгаа юм. Бид хуулийн байгууллагад хандах болно” гэж мэдэгдсэн юм.
Харин Б.Дэлгэрсайхан гишүүн “Босоо хөх Монгол” бүлгэмийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн захирал н.Хэрлэн бол өмнө нь ял эдэлж байсан. Даланжаргалан суманд компани дээр очоод хамгаалалтыг нь дайрч ороод Мэргэжлийн хяналтынхныг зайл гээд, Засаг даргыг доромжилсон байдаг. Аймгийн Засаг даргыг ч доромжилсон үйлдэл байдаг. Ингэж болохгүй гэдэг талаас нь ярьсан. Гэтэл намайг оффшор бүсэд хөрөнгө байршуулж байсан, Швейцарьт тансаг байшинтай” гэх зэргээр ярьсан байна билээ. Хуулийн байгууллага намайг 2015 оноос хойш гадаадад их хэмжээний мөнгө нуусан байж болзошгүй гээд гурван жил шалгасан. Би гаднаас 700-гаад сая ам.доллар оруулж ирсэн. Түүгээр төмөр зам, үйлдвэр барьсан. Одоо ч мөн хамаарал бүхий компани маань хорголжингийн үйлдвэр барьж байна. Энэ мэт хийж буй ажил зөндөө бий. Швейцарьт тансаг байшин байтугай амбаар ч байхгүй. Швейцарын прокурор, Монголын Авлигатай тэмцэх газар хоёр хамтарч шалгаад хууль бус зүйл алга гэдгийг тогтоосон. Монголын прокурорын байгууллага хяналт тавьж ажилласан байдаг. Одоо шалгах юм байхгүй болсон гэсэн. Хэргийг хэзээ хаахыг би мэдэхгүй. Энэ хүн бол хууль бус юм байхгүй юм байна гэдгээ албан ёсоор илэрхийлсэн захиа ч бий. Хууль зөрчсөн зүйл байгаа гэж үзэж буй бол баримтаа гаргана биз. Би гүтгэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Углуургаар нь шалгуулна” гэсэн тайлбар хийгээд байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм6 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр6 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр6 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа