Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Н.Шагай: Бид нэг түмэн инженер бэлтгэх зорилготой

Нийтэлсэн

-

Монголдоо мэдээлэл технологийн салбарын шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилготой “Нэст академи”-ийг үүсгэн байгуулагч, дэлхийд алдартай “Амазон” ахлах инженер Н.Шагайтай ярилцлаа.

-Та сургууль болон сургалтын төвийнхөө үйл ажиллагааг товч танилцуулж, манай уншигчдад мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлүүлэх үү?

-Одоохондоо бол сургалтын төв гэж хэлсэн нь зөв байх. “Nest academy” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2017 онд “Олонлог” сургуультай хамтарсан. Түүнээс хойш нэг жилийн дараа буюу 2018 оноос бие дааж, тусдаа академи болон үйл ажиллагаа явуулах болсон юм. Бид “Нэг түмэн монгол инженер” гэсэн уриатай. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн нэг түмэн хөгжүүлэгч инженер хүүхэд бэлтгэх зорилготой. Тиймээс дээрх уриаг дэвшүүлсэн юм. Ингэж чадсанаар “google”, “facebook”, “amazon” зэрэг том компаниуд Монголд оффисоо нээх боломжийг бүрдүүлнэ. Европын орнууд яг ийм жишгээр ажилладаг.

Хангалттай олон тооны хөгжүүлэгч байгаа газарт том компаниуд оффисоо нээх сонирхолтой байдаг. Гэтэл манай улсад дутагдаж байгаа зүйл нь туршлагатай, чадвартай сайн мэргэжилтэн олноороо байж чадахгүй байна. Тэр утгаараа бид үүнийг Монголдоо бэлтгэе гэсэн үндсэн зорилго тавьсан юм. Түүнээс биш өнгөрсөн арав, хорин жилд бид, монгол залуус яаж гадаад явах вэ, хэрхэн өндөр цалинтай газар ажилд орох вэ гэдэг тухай л боддог байж. Гэтэл дотооддоо, эх орондоо яаж өндөр цалинтайгаар, гаднын том компанид ажиллаж болох вэ гэдэг талаар хэн ч ярилцаж байсангүй. Тийм учраас энэ санаа төрсөн. 2015 оноос би “Амазон”-д ажиллаж байгаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа Монголоос “Амазон”-д ажилчид авах боломж гарч ирсэн. Би зуучилсан ч харамсалтай нь амжилттай болоогүй. Амжилттай болоогүй олон шалтгаан бий. Тухайн үед сэтгэлээр ч их унасан.

Харин азаар “Амазон”-оос тэр жилдээ “бэлтгэгч инженер” гээд шинэ хөтөлбөр боловсруулж эхэлсэн. Үүнийг судлаад “Монголоос хүүхдүүд авч болох уу” гэж асуухад “Бид Монголд очиж болж байна. Хамгийн гол нь хангалттай олон хүүхэд байж чадах уу” гэдэг асуулт гарч ирсэн. Эндээс л анх “Нэг түмэн инженер”-ийн тухай бодол толгойд эргэлдэж эхэлсэн гэхэд болно. Ер нь яагаад заавал АНУ-д аваачих ёстой гэж. Тэднийг эх орондоо дуудах боломж бидэнд байна гэдгийг олж харсан.

-Яг хэзээнээс ахлах сургууль болох вэ. Хэрвээ ахлах сургууль болбол мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулж буй анхны сургууль болж таарах уу?

-Ер нь бол мэдээлэл технологи зааж байгаа ахлах сургуулиуд манай академи үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш харьцангуй олон болжээ гэж харж байгаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуультай хамтраад үдээс хойших хөтөлбөрөө туршиж үзэх гэж байна. Яагаад гэвэл, бидний гол зорилго нь яаж богино хугацаанд авьяас чадвартай хүүхдүүдийг гаргаж ирэх вэ гэдэгт оршиж байгаа юм. Тэр утгаараа арван жилийн сургуульд хэрэгжүүлж үзье гэж бодсон юм. Тиймээс “Nest Ахлах Сургууль”-ийг энэ хичээлийн жилээс эхлүүлж байна.

-Танай академид суралцсаны гол давуу тал, онцлог юу байх вэ?

-Бусдаас ялгарч буй гол мөн чанар нь манай академийн үндсэн үүсгэн байгуулагчид нь “Цахиурын хөндий”-д ажиллаж байсан монгол инженерүүд юм. Дэлхийн стандарт ямар байна вэ, юу хэрэгтэй вэ гэдэг ерөнхий чиглэл, зөвлөмжийг өгдөг. Сургалтаа зааж байгаа хүмүүс нь багш биш. Мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учраас илүү бодит сургалт болох юм. Их сургуулийн багш нар тухайн мэдлэг мэдээллээ амьдрал дээр ашиглаж байгаагүй атлаа амаараа л ярьдаг. Яагаад хэрэгтэй вэ гэдгээ мэдэхгүй л заагаад байна. Тэд ном уншаад л сурсан учраас түүнийгээ л ярина.

Гэтэл манай академийн багш нар бол тухайн программ яагаад хэрэгтэй вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн туршлагатай хүмүүс. Гол ялгаа нь энэ. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг бид 2-3 жил туршаад, амжилт нь мэдэгдчихсэн. Энгийн жишээ хэлэхэд “Олонлог” сургуулийн найман хүүхдийг “Харуул занги” гэдэг тэмцээнд бэлдээд, тэд түрүүлсэн. Өмнө нь огт программаар хичээллэж байгаагүй хүүхдүүдийг бид нэг жилийн хугацаанд сургаад дотооддоо шилдгүүдийн тоонд багтахуйц түвшинд хүргэж чадаж байна. Одоо энэ сарын 25-нд манай академи дээр сурсан хүүхдүүд маань өнгөрсөн жил сурснаа ашиглаж бүтээл хийж үзүүлнэ.

-Хар ухаанаар ойлгоход мэдээлэл технологийн чиглэлээр суралцахад заавал гадаад хэлний мэдлэг шаардлагатай болж байна. Гэтэл манайд гадаад хэлтэй нь хэд билээ. Гадаад хэлний мэдлэггүй ч мэдээлэл технологийн чиглэлээр суралцах боломжтой юу?

-Бидний анзаарснаар манай сургалтад ирж байгаа хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшин харьцангуй сайн байна. Ярианы болон унших, бичих чадамж сайжирсан. Тиймээс өөрсдөө сураад, хийх боломж бий. Англи хэл сул тал байхаа больсон. Товчхондоо бол хэрэглээ болчхож. Нөгөө талаар гадаад хэлгүй хүн ч мэдээлэл технологийг сурах боломжтой. Хажуугаар нь гадаад хэлээч сурчихна. Бид одоохондоо монгол хэлээр хичээлээ зааж байна. Яваандаа англи хэл дээр заах бодолтой байгаа.

-Та “Амазон” гэж том компанид 2015 оноос хойш ажиллаж байна. Тэгвэл Монголын мэдээлэл технологийн салбарын хөгжил ямар түвшинд байна гэж хардаг вэ. Бидний энэ салбар гологдож байна уу?

-Мэдээж сул тал бий. Гэхдээ давуу тал олон байна. Юугаараа давуу вэ гэхээр монгол хүүхдүүд бусад орныхныг бодвол маш богино хугацаанд хувьсах чадвартай. Аливааг хурдан хүлээж авах чадвар бий. Үүнийгээ давуу тал болгоод дэлхийд тэргүүлэх боломж харагдаж байгаа юм. Дээрээс нь манай нэг үзүүлэлт байна. Манай сургалтын төвд нэг жил суралцсан хүүхдүүд дундаас нь сургуулиа хаясан тохиолдол байхгүй. Энэ бол дэлхийд байхгүй үзүүлэлт. Дэлхийн жишгээр бол программын чиглэлээр суралцаж буй 100 хүүхэд тутмын 85 нь эхний хоёр жилдээ сургуулиа хаядаг. Харин манайд 90-ээс дээш хувь нь суралцаад төгсөж байгаа нь дэлхийд байхгүй дээгүүр үзүүлэлт юм. Эндээс харахад манай улсад олон давуу тал байна. Богино хугацаанд дэлхийд тэргүүлэх боломж бий. Гэтэл бид түүнийгээ олж харж чадахгүй байна.

-Нэг ёсондоо хичээлээ сонирхолтой хэлбэрээр зааж чаддаг гэсэн үг үү?

-Яг тийм. Ерөнхийдөө сургалтын дэлхийн жишгүүд байдаг. Сургалт гэдэг нь хүүхдийн толгой руу мэдлэг чихэж оруулах, давтуулах гэж ойлгоод байна. Тэгвэл манай сургалтын үндсэн арга нь практик дээр суурилсан. Мэдлэгийг дотроос нь бага багаар ургуулах гэдэг зарчмыг барьдаг. Дөрвөн хүүхдийн дунд нэг туслах багш байна. Туслах багш нарын үүрэг нь хүүхдүүд юун дээр гацаж байгааг тайлбарлаж, ойлгуулах юм.

-Багш нарын хувьд тантай адилхан гадаадын том компаниудад ажилладаг уу?

-Зөвлөгөө өгдөг хүмүүс нь гадаадаас зөвлөгөөгөө өгч байна. Үндсэн багш нарын хувьд янз бүр.

Гадаадад ажиллаж байсан нь бий. Өөрсдөө компани байгуулж байсан, эсвэл гадаадаас ажил авч Монголдоо хийдэг хүмүүс багшилж байгаа. Тэгэхээр илүү өндөр чанартай гэж хэлэх гээд байна. Туслах багш нар ч энэ чиглэлээрээ улсдаа тэргүүлэх зэрэглэлийнх.

-Манай хүүхдүүдийн аливааг хүлээж авах, богино хугацаанд суралцах чадвар хэр вэ?

-Маш сайн. АНУ-д гурван жил сурдаг хичээлийг манай хүүхдүүд ганцхан жилийн дотор өндөр төвшинд сурчхаж байна. Үнэхээр бахархмаар.

-Бидний үед мэдээлэл технологийн хичээл гэхээр хэрэглээний хоёр, гурван программ л заадаг байж. Одоогийн шинэчлэлт юу вэ?

-Мэдээлэл технологийг бүхий л салбарт орж байна. Хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдөл гэх мэт бүх салбарт нэвтэрсэн. Ворд, экселиэр л бүхнийг төсөөлдгөөсөө салах цаг болсон. Нэг ёсондоо урлаг болоод байна.

-Танай сургалтын төвд суралцаад төгссөн хүүхдүүд тантай адилхан гадаадын том компаниудад шууд ажиллах боломжтой гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид үүнийг л зорьж ажиллаж байна, боломжтой шүүдээ. Манай туслах багш л гэхэд “google’’-ийн зуны дадлагад тэнцсэн.

-Гадаадын том компаниуд монгол залуусыг хэрхэн хүлээж авдаг вэ. Жишээ нь, таныг “Амазон” хэрхэн хүлээж авч байв?

-АНУ-д бүх хүнийг ижил түвшинд хүлээж авдаг. Монгол хүн үү, хятад уу, энэтхэг үү гэдэг нь хамаагүй. Хүнтэй харьцаж чадаж байгаатай нь л хамтардаг. Монголчууд чадвараараа дэлхийд үнэлүүлж чаддаг. Цаашид ч илүү олуулаа дэлхийд гарах хэрэгтэй байна.

-Монголын залуус гадаадад ажиллахаар өндөр түвшний үнэлгээ авдаг. Гэтэл дотооддоо тийм ч сайн биш. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай удирдлагууд үр ашгийг нь гаргаж чадахгүй байгаа учраас мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг үнэлж чадахгүй байна. Гадаадад нэг програмистын үр ашгийг 50, 100 дахин ашиглаж чадаж байгаа учраас илүү өндөр үнэлэгдэж байгаа юм. Тэр хэрээрээ эрэлттэй байна. Монголд тулгарч буй гол бэрхшээл нь мэргэжлийн хүмүүсийг үнэлэх үнэлэмж.

-Танай сургалтын төв болон ахлах сургууль нэг ээлжиндээ хэчнээн хүүхэд элсэлтээр авдаг вэ. Хугацаа нь?

-Одоо сургалтын төвийн хувьд жилд 40 хүүхэд авч байна. Найман cap суралцах юм. Энэ жилээс зуны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Шахуу хөтөлбөрөөр дөрвөн сарын хугацаанд бүх зүйлээ суралцах боломжтой. Суралцагчид хоёр боломжоос сонголтоо хийнэ гэсэн үг. Энэ хичээлийн жилээс эхлээд ахлах сургууль дээрээ 200 шалгарсан хүүхэд элсүүлж академийнхаа туршигдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

-Төлбөрийн тухай мэдээлэл өгөх үү?

-Үнэхээр чадвартай хүүхэд байвал үнэгүй суралцах боломж ч бий. Тиймээс үнийн тал дээр санаа зовох асуудалгүй. Манай сургалтад төлсөн төлбөрөө ирэх жилээс компаниудад дадлага хийж, төлбөрөө эргүүлэн олох боломж бий. Тэр утгаараа төлбөр бол том асуудал гэж харахгүй л байна. Товчхондоо бол найман cap суралцаж төгсөөд зун нь дадлага хийх боломжийг олгох юм. Цаашид ч тийм боломжийн төлөө ажиллана.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим