Эдийн засаг
Үндэсний компаниа хааш нь чирч эхлэвээ?

1978 оноос балансын бус хэлбэрээр овоолж ирсэн ядуу агуулгатай хүдрийн овоолгоос баялаг бүтээж бизнес хийнэ гэдэг аз сорьсон зовлонтой ажил. Хамтрах хүн олдохгүй, хөрөнгө оруулагчид ч итгэхгүй. Гэхдээ л хэн нэгэн зориг гарган эрсдэлийг үүрч, газрын доорх баялгийг лиценз нэртэй цаасаар гаднынханд зарчхалгүй, газар ухалгүй, гаргасан балансын бус овоолгоос нь баялаг бүтээж, улсаа хорлолгүйгээр улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд дэм болж болдгийг харуулж чадсан нь сайн хэрэг.
Даанч сайнд садаа мундахгүй гэгчээр Үндэсний компаниудаа үзэн ядах сэтгэлгээ яван явсаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зарим этгээдийн амьдрах арга заль болох шинж чанарыг олоод иржээ. Уул нь өрмийг нь хамаад үлдсэнийг нь хаядаг, алтыг нь аваад авдрыг нь хаядаг хандлагыг өөрчлөх үндэсний “том кэйс”, шинэ бизнесийн чиг хандлага юм л даа.
Эрдсийн хаягдлаар баялаг бүтээж эх орондоо 136 тэрбумын татвар төлчхөөд байгаа “Ачит-Ихт” ХХК-ийн талаар таагүй мэдээлэл тараадаг иргэн С.Цэвэгжав энэ асуудлаар хүмүүст бараг танил болж дээ. Жингийн цуваа явж л байна гээд тоохгүй орхисон нь Ачит-Ихтийнхний буруу. Давуу эрхийн хувьцаагаа хоёр зуу гаруй ажилчдадаа болон Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүссэн хүн бүрд олгочихсон, дам утгаараа олон мянган хүний аж амьдралыг нь өөд татаж яваа “Ачит Ихт” ХХК-ийн гидрометаллургийн үйлдвэрийн тухай “Ямар ч зураг төсөлгүй үйлдвэрийг би босгосон юм” гээд яриад яваа “эго” нь дэндчихсэн энэ нөхөртэй яаж ч харьцах вэ дээ. Гадна дотнын хэдэн ч газраар Зураг төсөл, ТЭЗҮ-ээ хийлгэж батлуулан байж энэ үйлдвэр боссон билээ дээ. 2011 оноос 2014 оныг хүртэл бүтээн байгуулалтын үед зүтгэж байсан 150 гаруй Монгол инженер техникийн ажилчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэн ганц хүний ажил болох нь дэндүү өрөөсгөл хэрэг бус уу?
Элдэв шантаажийг “Ачит-Ихт” ХХК-д үзүүлж шүүхэд өгч, хөрөнгө мөнгө нэхэж байдаг С.Цэвэгжав гэдэг хүн өмнөх гүйцэтгэх захирлын үед буюу 2010 оны 12 сараас 2012 оны 5 дугаар сарын 1 хүртэл үйлдвэрт ерөнхий инженер хийж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилд оржээ. Төрийн өмчит компанид ажиллаж байхдаа хэл ам таталж байсан энэ нөхөр 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл төслийн зөвлөх гэсэн тушаалыг “Ачит-Ихт” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирлаар гаргуулж чадсан төдийгүй, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанид ажиллаж байхдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчин байж “Ачит-Ихт” ХХК-аас давхар цалин “цохичихдог” байжээ. Зургаан сар гаруй хууль зөрчин, “давхар цалингийн дээл” өмссөн түүний хугацаа дуусгавар болж, арга буюу “Ачит-Ихт” ХХК-ийг орхиж, иргэдийн 1072 хувьцааг хадгалж байдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аар угжуулахаар үлдсэн ч, төд удалгүй “мөөмөндөө” гологдож, ажилгүй болох нь тэр.
Энэ үеэс л түүний тархинд “Ачит-Ихт” ХХК-ийг элдвээр шантаажлах, мөнгө олох арга хэрэгсэл болгох санаанууд боловсорч эхэлсэн байж болох юм.
Хуучин гүйцэтгэх захирал нь ч өөрчлөгдөж, шинэ менежмент, шинэ арга барилаар ажиллаж эхэлсэн “Ачит-Ихт” ХХК-ийн амжилтыг хараад тэвчихээ байсан С.Цэвэгжав, элдвээр гүтгэж, тус компанийн удирдлагыг шантаажилж мөнгө авахыг зорьсон нь тусыг эс олсон тул, “Ачит-Ихт” ХХК-ийн удирдлагын нэр дээр харьяаллын бусаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Тэрбээр нэхэмжлэлдээ 2010 оноос 2012 оны хооронд “Ачит-Ихт” ХХК-д Ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсан болохыг тогтоож өгөхийг хүссэн байна. Гэтэл оролцогчоор татагдаж байгаа “Ачит-Ихт” ХХК-ийн удирдлага нь ч Улаанбаатар хотод харьяалалтай, нэхэмжлэгч С.Цэвэгжав ч өөрөө Улаанбаатарт харьяалалтай байсаар байтал, яагаад Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах болов, яагаад шүүх, харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээж авах болов гээд олон асуудлууд ар араасаа хөвөрчээ. Харамсалтай нь механик инженерийн сургууль төгссөн, авах завшихын хүсэлд автсан Автын инженер С.Цэвэгжавыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан байдлыг сэргээн тогтоохоор шүүхээс шийдвэрлэжээ. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу хэрэглэж, бас бурууд ашиглавал юу болох вэ? “Малын эмч мэргэжилтэй хүнийг Хүний их эмчээр ажиллаж байсан” мэтээр ийн шийдвэрлэсэн нь үнэхээр харамсалтай.
Барилгын мэргэжлийн инженер хувь хүн битгий хэл, аж ахуйн нэгж нь хүртэл тусгай зөвшөөрөл авч зөвлөх үйлчилгээ үзүүлдэг барилгын салбарыг Механик инженерийн сургууль төгссөн Автын инженер С.Цэвэгжавт мэргэжлийн диплом, салбарын зөвшөөрөл, зөвлөх үйлчилгээний гэрээ, тушаал шийдвэр гээд түүнд байхгүй бүх зүйлийг нэг дор бэлэглэж байгаа, дээр нь “тэр хүн” төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Улаанбаатараас алсын зайнаас зөвлөх үйлчилгээ үзүүлээд байсан мэт хийсвэр дүгнэлтийг Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүгч Р.Үүрийнтуяа “туяаран” зүтгэсээр гаргажээ. Ингэхдээ тэрбээр түүний yahoo мэйл, “Улс төрийн тойм” сонинд өгч байсан ярилцлагыг нотлох баримт болгон ашигласан нь дэндүү инээдтэй, бас эмгэнэлтэй. Увсын гаралтай нэр бүхий улстөрчийн хамаатан гэгдэх автын инженер түүний аз, эз татаж, Увс аймагт ажиллаж байгаад ирсэн шүүгч Р.Үүрийнтуяа таарч, харьяаллын бус нэхэмжлэлийг нь хууль зөрчин байж хүлээж аваад, Хөдөлмөрийн тухай хууль, Барилгын тухай хууль гээд олон хуулиудыг гишгэчин байж хийсвэр дүгнэлт гаргаж байгаа нь хачирхалтай. “Ачит-Ихт” ХХК-ийг авлахаар мордсон мэт уулгалан дайрдаг нэр бүхий улстөрчийн хэллэгээр бол бас нэг “шударга бусын хонгил”-оор Үндэсний компаниа чирээд эхлэв үү? Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч дахиад л энэ шийдвэрийг хэвээр нь үлдээсэн тухай Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ц.Монгол гуай халаглаж сууна. Хамгийн аюултай нь шударга бус шүүгчээр “хуягласан” С.Цэвэгжав улам урамшиж, “С.Цэвэгжав намайг “Ачит -Ихт” ХХК-ийн хувь хөрөнгөөс эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү” хэмээн дахиад л Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх юм. Энэ удаа тэрбээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс хаягаа шилжүүлж, Орхон аймагт түр хаяг бүрдүүлж орж ирэхээ ч мартаагүй байна.
Оролцогч тал болох “Ачит-Ихт” ХХК-ийг Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Хяналтын Шатны Шүүхэд хандчихаад хүлээж байхад, өмнөх нэхэмжлэл нь шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй байтал Үндэсний компанийн хувь хөрөнгөөс надад өгнө үү хэмээн дахин хууль зөрчиж хандаж л байдаг. Түүнийг шүүх нь хууль зөрчин байж дахин хүлээж авч л байдаг. Манай улсад чинь, хувь хүмүүст зориулсан тусгай хууль үйлчилдэг болчихсон юм уу гэж гайхмаар, ямар ч их түрэмгий шударга бусын хонгил гээч нь вэ? “Ачит-Ихт” ХХК нь хуулийн засаглал, компанийн засаглалын үлгэр жишээ болж, дэлхийд алдартай Лондонгийн металлын биржийн анхны гишүүн болсон Монгол компани юм шүү дээ. Эрдэс баялгийг сорчлон ашиглалгүй, балансын бус овоолгоос баялаг бүтээж, эх орондоо 136 гаруй тэрбум төгрөгийн татвар төлчхөөд байгаа “Ачит Ихт”-ийнхэн нийгмийн мөрөөдөл, нийтийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэдэг болохоос нэг хоёр хүний шуналын хүүдий рүү мөнгө шидэхгүй л дээ. Тэгээд ч малын эмч мэргэжилтэй хүн, Хүний их эмч хийж болдоггүй юм шүү дээ гэж мэргэжлийн хүмүүс нь мэл гайхаж, цэл хөхөрсөөр л сууна.
Зөвхөн нэг жишээ дурдахад Олон Улсын нөлөөллийн үнэлгээний холбооны хамтын санаачилгын шагнал хүртсэн “Англо-Американ” компанийн боловсруулсан нийгэм эдийн засгийн үнэлгээний аргачлалаар “Ачит-Ихт” ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтээр улс орны нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийг шууд болон шууд бус, дам ажил эрхлэлтээр тооцоолон үзвэл компанийн үйл ажиллагаанаас ахуй амьдрал нь хамааралтай хүний тоо дөчин нэгэн мянга дөчид (41,040) хүрчээ.
Мөн тус компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд монголчуудынхаа Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөөг барьж байгуулахаар Үндэсний компаниудаа үлгэрлэн түүчээлж байгаа. Ингээд бодохоор “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагааг аль ч талаас нь авч үзэхэд, нийтийн, нийгмийн хөгжилд хүртээмжтэйгээ харуулж байна.
Бодит байдал ийм байхад, сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн лугаа Үндэсний компаниудаа ээрэн зовоож, эрүүдэн шүүх гээгүй л байлтай.
“Сайн нэр”-тэй хүн үлдчих вий дээ гэсэн мэт адгах цөвүүн цагт, сайн үйлсэд нь ядаж, садаа боломгүй л баймаарсан. Ер нь тэгээд хэрэглэх ёстой хуулийг нь хэрэглэлгүй, хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчин байж, хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг унагаж буй энэ мэт үйлдэл бүхий ганц нэг шүүгчээр, хууль шүүхийн байгууллагыг нийтээр нь хэмжиж болохгүй гэдгийг Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Хяналтын Шатны Шүүх харуулах биз ээ. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгч, давж заалдах шатны шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн С.Цэвэгжав нартай үгсэн хуйвалдсан байж болзошгүй эсэхийг шалган үзэж, тунгаах цаг айсуй…

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.