Нийгэм
Шатахууны үнийн дарамтаас холдох шинэ хувилбарууд

Монголд шатахууны үнэ хамгийн дарамттайд, шатахуун импортлогчид хамгийн шуналтайд, шатахууны үнээ барьж чадахгүй өсгөөд байгаа Засгийн газар нь хамгийн чадваргүйд тооцогдоод байна. Арга ч үгүй юм. Шатахууны үнэ хоёр хүрэхгүй жилийн дотор литр тутамдаа 300 орчим төгрөгөөр нэмэгдлээ. Онцлог нь өсөхдөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд үйлдвэр, үйлчилгээний үнийг хүртэл “чирдэг” нь дарамт гэж нэрлэхэд хүргээд буй.
Үнэ өсөж, татвар тэглэсэн түүх
Өдгөөгөөс жил гаруйн өмнө буюу 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн бензиний үнэ нэмэгдэж, шинэ жилийн баяртай давхцуулан импортлогчид шатахууны хязгаарлалт хийж эхэлсэн. Ингээд зарим шатахуун түгээх станцын гадна урт дараалал үүсэж, нийслэлчүүд XXI хорооллоос Шар хад хүртэл шатахууны эрэлд гарч байв. Салбарын сайд хэрхэхээ мэдэхгүй, “Хариуцлага тооцно. Үнэ нэмэх тухай мэдэгдээгүй” гэдэг тайлбараар сэтгүүлчдийн амыг хааж, Үнийн зөвлөл ч ирц бүрдэхгүй гэдэг шалтгаанаар хуралдахгүй удаж, эцэстээ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”- өөр амташсан импортлогчид Засгийн газар 260 тэрбум төгрөгийн шантааж хийсэн тухай мэдээлэл Ерөнхий сайдын зөвлөхийн цахим хуудсаар дамжин олон нийтэд хүрсэн. Харин импортлогчдын зүгээс дэлхийн зах зээл дэх ханш нэмэгдсэн хийгээд, ОУВС-гийн үүрэг болгосны дагуу дотоодын онцгой албан татварын нэмэгдлийг жижиглэнгийн үнэ өсгөсөн шалтгаанаар нэрлэж байлаа. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сарын 24-нд Засгийн газар валютын сангийн үүргээс татгалзаж, импортлогчдын шаардлагын дагуу АИ92, АИ80 авто бензиний онцгой албан татварыг тэглэсэн. Ингэсэн ч жижиглэнгийн шатахууны үнэ тогтворжоогүй, бас буураагүй юм. Харин аажим өсөлт нь жилийн дотор 400 төгрөгт хүрсэн. Ингээд иргэд өргөн хэрэглээний АИ92 авто бензинээ 2017 оны арванхоёрдугаар сард 1630 төгрөгөөр авдаг байсан бол жилийн дараа 1900 төгрөг давсан үнээр авч эхэллээ. Тухайн үедээ яах аргагүй дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж, баррель тутамдаа 51 ам.доллароос 71 ам.доллар руу өссөн тул ийм нөхцөл байдал өрнөсөн. Хэсэг бужигнаж, бухимдсаны дараа буюу энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх импортлогчидтой уулзаж, 92-ын үнийг 200 төгрөгөөр буулгахыг хүссэн. Ингэснээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимж байсан нь үнэндээ дэлхийн зах зээл дэх нефтийн ханш 71 ам.доллароос 54 ам.доллар руу буусны л үр дүн байв. Үүгээр хэсэг хөвөрсөн шатахууны асуудал жаал намжсан ч өнгөрсөн сард эргээд 100 төгрөгөөр өссөн нь гал унтраах маягаар “хол явахгүй”-г сануулсан хэрэг боллоо.
Хуучин хувилбар ба “Шатахууны үнийг барьж чадахгүй”
Манай улсад шатахууны үнэ дөрвөн шалтгааны улмаас нэмэгддэг. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээрх нефтийн ханш буюу ОПЕК болон томоохон улсуудын шийдвэр, улс төрийн нөхцөл байдал, эрэлт. Тухайлбал, АНУ Иранд хориг тавьснаар оны эхэнд 54 ам.доллар байсан ханш 74 ам.долларт хүрээд бууж байна. Энэ өсөлт нь сарын дараа манайд нөлөөлж өнгөрсөн сард шатахууны үнэ төрлөөсөө шалтгаалаад 80-150 төгрөгөөр нэмэгдсэн. Хоёрдугаарт, ам.долларын ханш, гуравдугаарт, ОХУ-ын татвар. Дөрөвдүгээрт, дотоодын онцгой албан татвар. Энэ бол шатахууны үнээ дотооддоо хянах ганц боломж. Гэхдээ одоо үүнийг хянаж чадахааргүй болсон нь өмнө дурдсанчлан онцгой албан татвараа тэглэсэн явдал. Тэр утгаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шатахууны үнийг барьж чадахгүй” гэж тун тодорхой, товч хариултыг иргэдэд илгээж, хуучин хувилбар дэвшүүлсэн нь 30 жилийн настай Нефть боловсруулах үйлдвэр байлаа. Тэгвэл сүүлийн үед шатахууны үнийг дотоодод өсгөхгүй байх шинэ хувилбаруудыг судлаачид, албаныхан ярьж эхлээд байна. Хуваалцъя.
Шинэ хувилбарууд:
ОУВС ба автоматаар үнэ тогтоохмеханизм
Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны үнийг автоматаар тогтоох механизм нэвтрүүлэх тухай ярьж, ажлын хэсэг байгуулжээ. Тэрхүү Техникийн туслалцааны ажлын хэсэг өнгөрсөн сарын 11-29-нд манай улсад ажилласан байна. ОУВС нь шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг 40 гаруй оронд нэвтрүүлсэн гэдэг. Шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог энэ хувилбар манай улсад хэрэгжвэл дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил тод болгох, тогтмол мэдээлж байх давуу талтай. Мөн улс төрөөс шалтгаалан шатахууны үнэнд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн огцом өөрчлөлтийг багасгаж зах зээлийн зарчимд уялдуулах боломж бий болно гэж үзээд байгаа юм. ОУВС-гийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томьёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулсан бөгөөд энэ сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.
“Роснефть”-ээс өөр түншийн эрэлд
Ашигт малтмал, газрын тосны газар “Роснефть”-ээс өөр түншийн эрэлд гарчээ. Мөн шатахуун агуулах савыг барьж байгаа юм байна.
Шатахууны үнийн дарамтаас холдох шинэ хувилбаруудАМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр
БНХАУ, Казахстан зэрэг орны бусад эх үүсвэрээр шатахуун оруулж ирэх талаар судалж байна. Тодруулбал, урд хөршийн “China Oil” компаниас шатахуун оруулж ирэх талаар хэлэлцэж байгаа. Мөн дотооддоо нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 100 мянган тонн шатахуун агуулах савыг барьж байна. Ийм хэмжээний нөөцтэй болсноор шатахууны үнийн хэлбэлзэлд тэр бүр өртөхгүй.
Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос бүтээгдэхүүн авдаг. Өнгөрсөн сард 472.3 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан түгээсэн байна.
Хэжинг буюумаргааш авахбарааны үнийг өнөөдөр төлнө
Олон улсад нэлээд өргөн хэрэглэдэг хэжинг буюу ханшийн өсөлт болон уналтаас сэргийлэх аргыг шинжээч Г.Мөнх-Эрдэнэ дэвшүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гурван сарын дараа авах нефтийнхээ үнийг өнөөдөр тохирно гэсэн үг. Өнөөдөр нефтийн ханш 70 ам.доллар байна. Гурван сарын дараа 100 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа бол өнөөдрийн байгаа ханш буюу 70 ам.доллароор ирэх гурван сарын хэрэглээгээ авна гээд мөнгөө урьдчилж өгөх юм. Хэжингийг хоёр түвшинд хийдэг байна. Нэгдүгээрт, Засгийн газар мөнгөө гаргах. Засгийн газар нефтийн үнэ 60 ам.доллар байх оны эхэнд хэжинг хийсэн бол ханш 74 болоход баррель тутамд 14 ам.долларын ашиг олох байжээ. Засгийн газар мөнгөө гаргаж хэжинг хийснээрээ энэ ашгийг авна гэсэн үг. Тэр мөнгөө шатахуун импортлогч компаниуддаа татаас болгож өгч болно. Зах зээлд эзлэх хувиар нь мөнгөний хэмжээгээ тогтоож болох нь. Хоёрдугаарт, шатахуун импортлогчид бие дааж хэжинг хийдэг байна.
Шатахууны үнийн дарамтаас холдох шинэ хувилбаруудШинжээч Г.Мөнх-Эрдэнэ
Монгол Улс өнгөрсөн жил 1.1 тэрбум ам.долларын шатахуун авсан. Бүтэн жилийнхээ хэрэгцээг ханшийн өсөлтөөс хамгаалъя гэвэл шатахуун худалдаж авч буй мөнгөн дүнгийнхээ дор хаяж 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргах хэрэгтэй болно. Дэлхийн аль ч улсад хэзээ ч 100 хувиар хэжинг хийдэггүй. Учир нь ирээдүйг хэн ч 100 хувь таамаглаж чадахгүй. Тэр утгаараа хамгийн ихдээ 50 хувиар л хэжинг хийдэг. Иргэдийн амьдралд чухал нь АИ92 авто бензин. 92-ыг тусад нь тооцохоор худалдаж авах мөнгө нь 300 сая ам.доллар болно. Энэ мөнгөн дүнгийн 50 хувь нь гэхээр 150 сая ам.доллар. 150 сая ам.долларын 10 хувь гэхээр 15 сая ам.доллароор хэжинг хийнэ. Ингэхээр бүр боломжийн болчихож байгаа юм. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр бага байхад хэжинг хийчихвэл иргэдийнхээ эдийн засагт тусалж байгаа маш том ажил болно.

Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос тавдугаар зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ


-
Улс төр23 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент23 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна