Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Б.Баасандорж: Аюулгүй байдлын үүднээс улсын бүртгэгч нар тусгай сүлжээн дээр ажилладаг

Нийтэлсэн

-

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн Улсын бүртгэлийн багц хуулиар иргэд бүртгэл, лавлагааны үйлчилгээг интернет сүлжээ ашиглан гэрээсээ авах боломжтой талаар манай сайт өмнө нь мэдээллэж байсан. Мөн иргэд харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын 330 сум, 152 хорооноос өөрийнхөө хүссэн мэдээлэл, лавлагааг ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөхгүйгээр авах боломж бүрдсэн талаар бид мэдээллэсэн билээ. Дээрх мэдээллийн дагуу иргэдийн сонирхдог нийтлэг асуултуудад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос хариулт авсан юм.

 

-Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд ямар шинэ боломжууд бий болж байгаа вэ?

Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр төрийн үйлчилгээний 60-70 хувийг бүрдүүлдэг улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой болсон. Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчлэлт нь улсын бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох, хуулийн хүрээнд улсын бүртгэлийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүртээмжтэй байлгах, олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чиглэсэн. Хууль хэрэгжсэнээр иргэний цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний шат дамжлага багасна. Иргэн, хуулийн этгээдээс гарах зардал буурна.Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернет сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэнэ. Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, харилцан мэдээлэл солилцох нөхцөл нэмэгдэнэ. Мэдээллийн аюулгүй байдал сайжирна. Иргэн, хуулийн этгээдээс төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй гээд олон эерэг үр дүн бий болно. Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс шаардахгүй байх тухайд иргэн цахим үнэмлэхгүй тохиолдолд улсын бүртгэлийн 330 сум, 152 хороонд байрлах салбар нэгж дээр очиж биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулаад хүссэн лавлагаа мэдээллээ харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байгаа. Цаашдаа төрийн бүх байгууллага улсын бүртгэлийн системд үндэслэн иргэнээсээ ямар ч нэмэлт мэдээлэл нэхдэггүй болох юм. Гааль, татвар, нийгмийн даатгал гээд төрийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн төр өөрийн бүртгэлийн системд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэсэн үг.

-Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг нээлттэй болгосон. Тэгэхээр хүссэн хүн сонирхсон компанийнхаа мэдээллийг авах боломжтой гэсэн үг үү?

-Улсын бүртгэлийн хууль дээр хуулийн этгээдийн мэдээлэл нээлттэй байна гэж заасан байгаа. Ингэснээр тухайн хуулийн этгээдийн нэр, хаяг, регистерийн дугаар, улсын бүртгэлд бүртгэгдсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, хувьцаа эзэмшигчдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, өөрчлөн байгуулагдсан мэдээлэл, оноосон нэр өөрчлөгдсөн мэдээлэл, татан буугдсан мэдээлэл, итгэмжлэлтэйгээр төлөөлөх этгээдийн нэр зэрэг нь хэн бүхэнд нээлттэй болж байгаа. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй нийгэм, эдийн засагт гарч буй том дэвшил. Хүссэн иргэн бүр www.burtgel.mn сайтаар дамжуулан дурын компанийнхаа хувьцаа эзэмшигчдийг хянах боломжтой болсон.

Ер нь бизнес хөгжсөн улс орнуудад хуулийн этгээдийн мэдээллийг нээлттэйгээр өгдөг жишиг байдаг. Тайвань, Норвеги, Австрали, Их Британи, Индонез, Молдав зэрэг улсууд 100 хувь бүгдийг нь нээлттэй байлгадаг. Тайланд, Энэтхэг, Казахстан, Дани, Латви улсууд 70 хувьтай. Сингапур, Болгар, Швед, Португали улсууд 55-60 хувьтай мэдээллээ нээсэн байдаг. Монгол Улсын хувьд 85 орчим хувийн мэдээллийг нээлттэй болголоо. Энэ нь бизнесийн таатай орчинг бий болгох, олон нийтийн хяналтыг сайжруулах боломжийг олгох юм.

-Гадаад паспортыг сунгахгүй, 10 жилээр олгодог болж байгаа. Мөн гадаад паспортыг чиптэйболгох тухай яригдсан. Ийм нөхцөлд хураамжийн төлбөр нэмэгдэх үү?

-Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар гадаад паспортыг нэг болон таван жилээр олгож байсан. Харин шинэ хуулиар Монгол Улсын 16 нас хүрээгүй иргэнд таван жилээр, 16-аас дээш настай иргэдэд 10 жилээр олгоно. Энэ оныг дуустал энгийн буюу чипгүй гадаад паспорт олгоно. Хураамжийн төлбөр яг хэвэндээ байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр чиптэй гадаад паспортод шилжих бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо бидний хэрэглэж байгаа гадаад паспорт 32 хуудастай. Шинэ чиптэй гадаад паспорт маань 48 болон 64 хуудастай байна. Хууль хэрэгжиж эхлэхийн өмнө буюу 2018 онд гадаад паспорт авсан хүмүүсийн хувьд тухайн паспортоо таван жилийн хугацаанд буюу 2023 он хүртэл ашиглаж болно. Харин чиптэй паспорт авмаар байвал өөрийн хүсэлтээр паспортоо сольж болно.

-Дөнгөж төрсөн нярайд төрөх эмнэлгээс регистерийн дугаар олгоно гэсэн. Энэ ажлын хүрээнд төрөх эмнэлгүүдэд бүртгэлийн мэргэжилтэн шинээр нэмэгдэх үү?

-Хүүхэд төрөхөд автоматаар регистерийн дугаар олгодог систем бүрдүүлсэн. Жишээлэхэд, Завхан аймгаас нийслэлд ирж төрсөн эхэд хаягаар нь тухайн хүүхдийн  төрсөн он, сар, өдөр, хүйсийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тухайн хүүхдэд оногдох Монгол Улсын регистерийн дугаарыг олгох юм.

Хүүхэд төрсөн даруйдаа Монгол Улсад бүртгүүлэх боломжтой болох уг ажлыг хийхэд хүний нөөц нэмэгдэхгүй. Бүртгэлийн байгууллага өөрт байгаа хүний нөөцөөрөө энэ ажлыг хэрэгжүүлнэ.

-Бүртгэл, лавлагааны шинэчлэл нь гадаад орны Элчин сайдын яамдуудад үйлчлэх үү?

-Улсын бүртгэлийн байгууллага суурь гурван бүртгэлээ төрийн байгууллагууд руу өгнө. Дата “хур” системээрээ дамжуулан төр дотроо мэдээллээ солилцоно гэсэн үг. Мөн иргэн, хуулийн этгээдийг бүртгэл, лавлагааны мэдээллээр хангана. Хуулийн этгээд гэдэгт банк, санхүүгийн байгууллага, Элчин сайдын яамд багтана. Тэгэхээр гадаадын Элчин сайдын яамд виз хүссэн иргэнийг лавлагаа аваад ир гэж явуулахгүй байх боломж бүрдэнэ. Тухайн элчин сайдын яам www.burtgel.mn сайт руу ороод иргэний гэрлэсэн эсэх лавлагааг авах боломж бүрдэж байгаа.

-Шинэ хуулиар наториат бүртгэлийн байгууллага, иргэдийн хооронд  зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Наториат бүртгэлийн үйлчилгээг үзүүлдэг болж байгаа хэрэг үү?

-Наториатчин бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэгч болж байгаа. Тухайн иргэн бүртгэлийн байгууллагад очилгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийвэл наториат дээрээс Эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэл рүү ном журмын дагуу мэдүүлээд өгөөч гэж хүсэлт гаргана гэсэн үг. Ирсэн мэдээллийг үндэслэн бүртгэлийн байгууллагаас буцаагаад иргэнд гэрчилгээгээ авах огноог илгээнэ. Тэгэхээр иргэн бүртгэлийн байгууллагад хоёр очихгүй болно. Нэг очихдоо л гэрчилгээгээ авчихна гэсэн үг.

-Тоон гарын үсгийг иргэн болгон авах шаардлагатай юу?

-2012 онд УИХ-аас Тоон гарын үсгийн тухай хууль баталсан. Иргэд тоон гарын үсгээ ашиглан улсын бүртгэлийн 148 төрлийн үйлчилгээг авах боломжтой.Өөрөөр хэлбэл, www.burtgel.mn сайтаар дамжуулан төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, нас барсны, биеийн давхцахгүй өгөгдлийн, эцэг, эх тогтоосны, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын зэрэг 10 лавлагаа үйлчилгээг тоон гарын үсэг ашиглан цахимаар авч болно.

Үндсэндээ тоон гарын үсгийг иргэн хэрэглэнэ. Мөн албан тушаалтан тоон гарын үсэг хэрэглэн цахимаар мэдээллээ баталгаажуулж харилцана гэж заасан. Гэхдээ иргэн заавал тоон гарын үсэгтэй байхыг шаардаагүй.

-Иргэн хүсвэл тоон гарын үсгийг хэрхэн авах вэ?

-Тоон гарын үсэг олгох тухай 2012 оноос эхлэн яригдсан. Эцсийн дүндээ УБЕГ-аас олгохоор болсон. Тоон гарын үсгийг зөөврийн флаш, иргэний үнэмлэх, гар утасны сим карт дээр хадгалах боломжтой. Гэвч хуулинд улсын бүртгэлийг давхардуулж хийж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр үүрэн телефоны оператор байгууллага сим карт дээрээ тоон гарын үсэг болох Монгол Улсын иргэний суурь мэдээллийн санг бүрдүүлж болохгүй байсан бол энэ асуудлыг шийдэж байгаа. Одоогоор тоон гарын үсэг олгогдох техникийн программ хангамжаа шийдчихсэн. Харин олгогдох процесс нь хөрөнгө мөнгөн дээр л гацаад байгаа байх. УБЕГ-аас бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн агентлаг бодлогыг нь барьдаг. Нөгөө талаар тоон гарын үсэг олгодог хувийн компаниудтай холбоотойгоор энэ ажил одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Гэхдээ тун удахгүй олгоно гэдгийг би хэлж чадах байна. Учир нь шинэ хуулиараа хэрэглээнд нэвтрэх боломж бүрдлээ. Иргэдийн зүгээс тоон гарын үсгээ авъя гэдэг шахалтууд яваад эхэлнэ.

-Одоогоор хэчнээн иргэн тоон гарын үсэг авсан байдаг вэ?

-Иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээгүй байгаа. Харин тоон гарын үсэг нэвтэрсэн үү гэвэл нэвтэрсэн. Худалдан авах ажиллагааны газар, татвар дээр байгууллага хоорондоо хэрэглэж байгаа. Манай бүртгэлийн байгууллага тоон гарын үсгээрээ баталгаажуулаад бүртгэлийг явуулж байгаа. Цахимаар илгээж байгаа мэдээлэлд тоон гарын үсэг баталгаа болдог.

-Интернетэд холбогдоогүй алслагдсан сумдад байгаа иргэд яаж бүртгэл, лавлагааны мэдээллийг авах вэ?

-Аюулгүй байдлаа бодолцоод улсын бүртгэгч нар тусдаа сүлжээн дээр ажилладаг. Тэгэхээр хуулинд мэдээллийн технологи хариуцсан нэгж нь халдлагаас хамгаалагдсан нууцлалын сүлжээгээр ажилладаг юм. Харин тухайн сум интернетэд орсон бол иргэд бүртгэгчээс үл хамааран мэдээллээ авах боломжтой.

-Түр оршин суугчид тухайн оршин суугаа газраасаа бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой юу?

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулинд 180 хоногоос доош хугацаагаар амьдрах шилжилт хөдөлгөөнийг түр оршин суух гэж заасан. Түр оршин суух шилжилт хөдөлгөөнийг баг, хорооны Засаг дарга хөтөлнө. Шинэ хуулиар баг, хорооны Засаг дарга улсын бүртгэлийн байгууллагатай өдөр тутамд мэдээлэл солилцоно гэж заасан. Ингэснээр улсын хэмжээнд түр оршин сууж байгаа иргэдийн тоог гаргах боломжтой. Ер нь шинэ хуулиар шилжилт хөдөлгөөний шат дамжлагыг багасгасан. Иргэд зөвхөн шилжин ирж байгаа хороондоо л бүртгүүлдэг болсон.

-Нийтийн орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд тухайн байр өөрийнх нь өмч боловч газар нь өөр хүний өмч байдаг маргаан их гардаг. Үүнийг хэрхэн шийддэг вэ?

-Эд хөрөнгийн бүртгэлийн хуулинд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн газрынх нь нэгж талбарын дугаарт үндэслэж бүртгэдэг болж байгаа. Өмнө нь ийм бүртгэл байгаагүйн улмаас СӨХ-ууд дур зоргоороо нийтийн эзэмшлийг захиран зарцуулж байсан. Уг нь тухайн 50 айлын орон сууцны доор байгаа газар нь тэр 50 айлын өмч байх ёстой.

Газар, үйл хөдлөх хөрөнгө нь өөр хүмүүсийн нэр дээр байдаг асуудлын хувьд Газрын хууль, Иргэний хуулийн хооронд гарсан зөрчлийн асуудал. Үүнийг шийдэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Бүртгэлийн байгууллагын хувьд үл хөдлөхийн бүртгэлийг л хийх үүрэгтэй. Тэгэхээр иргэн өөрөө хүсвэл гэрчилгээгээ шинээр авч болно. Улсын бүртгэлийн байгууллагаас нэгж талбарын дугаарыг үндэслээд шинэ гэрчилгээ олгож болно.

-Төр ийнхүү нэгдсэн мэдээллийн сангийнхаа хэрэглээг өргөтгөж байгаа тохиолдолд мэдээллийн сангийн багтаамж, техник хангамжийн хүрэлцээ хэр байдаг бэ?

-Техник хангамжид мэдээллийн аюулгүй байдал чухлаар яригддаг. Үүнийг хангахын тулд томоохон системүүдийг шинэчлэх шаардлагатай болсон. Бүртгэлийн байгууллага яг өнөөдрийн хэмжээнд шаардлагатай байгаа үйлчилгээгээ үзүүлэх боломжоор хангагдаад байгаа. Мэдээж цаашид техник хангамжийг сайжруулах шаардлага гарна. Манай мэдээллийн сан маш том. Мэдээллийн сан цахимжих тусам багтаамж нь илүү томорно. Зурган мэдээлэл нь мэдээллийн санд маш их зай эзэлдэг.

-Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар нь хоёр хуваагдсан. Шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газар болсноос хойш бүтэц, орон тооны өөрчлөлт гарсан уу?

-Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар байхдаа 13 газар, зургаан хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газар болж байгуулагдахад есөн газартай, дөрвөн хэлтэстэй болсон. Бүтцийг данхайлгаагүй, бууруулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг ч албан тушаалтан халагдаагүй, чөлөөлөгдөөгүй. Бүртгэлийн байгууллагын албан хаагчид үндсэн орон тоон дээрээ ажиллаж байгаа.

М.Хангал

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим