Connect with us

Нийгэм

Х.Баттулга: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт хийж бүтээж чаддагийн жишиг болох ёстой

Нийтэлсэн

-

Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын дагуу баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр боллоо.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км бөгөөд нээлт болсон газар нь 290 дэх км юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50км төмөр замын зураг төслийг гаргасан тул бүтээн байгуулалтын ажлыг энэ цэгээс албан ёсоор эхлүүлж байгаа хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэллээ.

Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 7,781 ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар хийж гүйцэтгэнэ

Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа юм.

Төмөр зам барьж байгуулахад нийт 3,700 орчим хүн, 1,352 машин механизм ажиллана. Шууд байдлаар 3,700 орчим хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм.

Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 7,781 ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар хийж гүйцэтгэнэ.

Бүтээн байгуулалтын албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2008 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ хамтарсан Засгийн газар байгуулах үед миний бие Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх.

Сайд бодлого тодорхойлох ёстой тул тухайн үеийнхээ яам, хамт олонтойгоо нийлж авто зам, төмөр зам, орон сууцны бодлого боловсруулсан байдаг. Ингээд 21 аймгаа 6,000 км урт авто замаар холбох бодлого 90 хувьтай үргэлжилж байна. Мөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж дууссан. Түүнчлэн монголчууд анх удаа өөрсдөө төмөр замын бодлогоо боловсруулж, 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аар баталсан.

Товчхон түүх ярихад 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг. Тухайн үед орчин үеийн төмөр зам барих техник хэрэгсэл байгаагүй. Ихэнх нь гар аргаар баригдсан тухай түүхийн архив, баримт бий. Мөн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 700 орчим км төмөр замыг богино хугацаанд барьж дуусгасан. Давтан хэлэхэд одоогийнх шиг төмөр зам тавих машин механизм, техник хэрэгсэл өндөр хөгжөөгүй байсан үе. Тиймээс бид орчин үеийн техник хэрэгсэлтэй энэ үед 414 км төмөр замыг хоёр жилээс богино хугацаанд дуусгах ёстой гэдгийг цохон тэмдэглэе.

Хэдийгээр УИХ-аар Төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 онд баталсан ч хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөлгүй олон жил алдсан. УИХ, Засгийн газрын танхим дотор энэ бүтээн байгуулалтыг зогсоох, ямар нэг байдлаар хорих хүмүүс бий. Дотоодын дайсан хүчтэй байна. Харин У.Хүрэлсүх, зарим сайд нар зориг гаргаж, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөнд баяр хүргэе.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ гээд залуу сайдууд хүрэлцэн ирж газар дээр нь танилцах явцдаа энэ бүтээн байгуулалт Монгол Улсад ямар их чухал вэ гэдгийг мэдэрсэн байх.

Энэ бол 1990 оноос хойших том бүтээн байгуулалтын шанг татаж буй явдал юм. Бүтээн байгуулалт үргэлжлэх ёстой.

Далайд гарцгүй манай улсад энэ дэд бүтэц эдийн засгийн хувьд асар чухал ач холбогдолтой юм. Энэ бүтээн байгуулалтын хөрөнгө, мөнгийг шийдэж байгаа “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг 2015 онд улс төр, бизнесийн бүлэглэл нийлээд урд хөршид 100 жилээр нь өгөх гэж байсныг та бүхэн мэдэж буй байх. Газар нутагтай нь, баялагтай нь урд хөршид өгөх гэж байсан компани ашигтай ажиллаад 2018 оны ашгаасаа энэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж байна.

Энэ хөрөнгө оруулалт гадны валют биш, хүүгийн дарамтгүй, гадаад ажилтангүй, бидний өөрсдийн олсон орлого юм. Энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн цалин авч, тэдний өмсөж зүүх, идэх хоол хүнс гээд бүгдийг дотоодоос авч байна. Энэ бол бид өөрсдөдөө өгч буй үр өгөөж юм.

Бид хийж бүтээж чаддаггүйн жишээ байх ёсгүй. Энэ бүтээн байгуулалтаараа хийж бүтээж чаддагийн жишиг болох ёстой” гэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:“…Их бүтээн байгуулалтаар бий болох ган зам галт тэргээр дүүрэн байх болтугай. 414 км зам дагуух 30 гаруй орд эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх болтугай…”

ЗХЖШ-ын дарга А.Ганбат “…Монгол Улсын зэвсэгт хүчин тайван цагт эх орноо батлан хамгаалахаас гадна улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож ирсэн. Бидэнд ийнхүү томоохон үүрэг даалгавар өгсөн нь итгэл найдвар хүлээлгэж байгаа хэрэг юм. Бид сахилга баттай, бүтээлчээр бүтээн байгуулалтын ажлаа хийж дуусгана. Бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсэж байна…”

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “…Манай аймагт төмөр замын бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбогдуулан хөрөнгө оруулах, бизнес эрхлэх санал олноор ирж байна…”

Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл “…Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байгаа. Захиалагч компанийн хувьд богино хугацаанд, шаргуу хийж гүйцэтгэх талаар анхаарч ажиллана. Энэ ажилд ЗХЖШ-ын туршлагатай хамт олон оролцож байна. Бид км замын өртгийг Алтанширээд тавьсан км замын өртөгт тулгуурлан барихаар төлөвлөж байна. Цаг хугацаанд нь ажлыг дуусгахаар хичээн ажиллах болно…” зэргээр сэтгэгдлээ илэрхийлэв.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд нээлтийн төгсгөлд зам ангийн техник хөрс хөндөн төмөр замын ажлыг эхлүүллээ.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент16 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм16 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм16 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм19 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад19 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент19 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент21 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм21 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр21 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм21 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр5 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр5 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм5 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр5 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм5 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм5 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим