Нийгэм
Цөлжилт, ундны усны асуудалд анхаарвал Кувейтийн сан тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын хамт Монгол-Кувейтийн судалгааны төвд ажиллалаа.
Тус төвийнхэн Богдхан уулын дархан цаазат газартай хамтран судалгаа, шинжилгээ хийж дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уул болох Богдхан ууланд хамгаалалтын бүс тогтоох, булаг шандын эхийг сэргээх төсөл бэлтгэсэн байгаагаа Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд юун түрүүнд танилцууллаа.



Мөн Монгол-Кувейтийн судалгааны төвийнхэн Кувейтийн Шинжлэх ухааны судалгааны төвтэй хамтран ажиллахаар бэлтгэж байгаа бөгөөд бодитой судалгаанд, тэр дундаа цөлжилт, ундны усны асуудалд анхаарч ажиллавал Кувейтийн сан тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол оронд цөлжилт хурдацтай тархаж байгаа ч тодорхой бодлого гаргахгүй байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулж хэлээд, монголын хөрсөнд тохирсон бордоо, технологийг нэгдсэн бодлогод зангидах, энэ төвийн үйл ажиллагаанд тулгуурлан судалгаа, шинжилгээний ажлуудаа нэгтгэх шаардлагатай гэсэн юм.
Мөн “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч С.Очир-Эрдэнэ Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн бодлого баримт, бичгийг танилцууллаа.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгааг тодорхойлж, баримт бичиг гаргахын тулд гурван жилийн өмнөөс судалгааг эхлүүлсэн бөгөөд Монгол орноор 60-80 мянган км аялж, хаана, ямар асуудал байгааг нэг бүрчлэн тэмдэглэсэн байна. Мөн өргөн, уудам газар нутагтай Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд авто зам, агаарын тээвэр болон олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг тусгажээ.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ бүсчилсэн байдлаар буюу жишээ нь, босоо тэнхлэгийн дагуу Баянхонгороос-Архангай-Өмнөговь гэсэн маршрут гаргах боломжтой юм байна. Ингэснээр Улаанбаатар-Өмнөговь-Улаанбаатар гэсэн маршрутаар явдаг одоогийн аялал жуулчлалын маршрут өөрчлөгдөж, илүү олон зүйлийг үзэж, харах боломжтой болно зэрэг олон асуудлыг танилцууллаа.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм10 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг11 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм12 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм11 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм12 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна