Нийгэм
Махны үнэ 2,000-3,000 төгрөгөөр буурчээ

Махны үнэ 10 мянга хол давж хүмүүсийг бухимдуулаад амжсан. Дүүргүүдэд нөөцийн махны худалдаа гарсан ч маханд дугаарлах хүмүүс урт дараалал үүсгэн, худалдаж авах махны хэмжээг тогтоосон нь хэтэрхий туйлшрал байсан гэх мэтчилэн нэлээд шүүмжлэлд өртсөн.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Бат-Эрдэнэ “Махны үнэ өссөн учраас жижиглэнгээр авч байна. 60 гаруй сая толгой малтай атлаа “тэнгэрт тулсан” үнээр мах худалдаж аваад сууж байх гэж. Нөөцийн мах авахаар хэтэрхий урт дараалалд олон цагаар зогсоод 4-5 хоногийн хоолны мах авлаа” хэмээн халаглаж байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдааны төвүүдэд махны үнэ буурсан байлаа. Тухайлбал, “Нарантуул-2” худалдааны төвд үхрийн цул мах кг 11,500-12,500 төгрөг байсан бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад дариу 2,500-3,500 төгрөгөөр буурсан дүн аж.
Худалдаачин Б.Цэнгэлийн ярьснаар богино хугацаанд махны үнэ огцом өссөн ч эргээд буух төлөвтэй байна гэв. Хэдийгээр үхрийн махны үнэ буурсан ч хонины мах төдийлөн буураагүй байна. Долоо хоногийн өмнө 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өчигдөр 10 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ийнхүү махны үнэ буурах болсон шалтгааныг албаныхан тайлбарлахдаа, Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлж байв. Түүнчлэн ченжийн харилцааг халж, иргэд үйлдвэрлэгч шууд харилцах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж.
Хэрэв дотоодын зах зээлд хүндрэл үүсвэл 3, 4, 5 дугаар сард махны экспортыг зогсоох талаар ярьж буй аж. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр махны үнийг хэдэн хувиар бууруулна гэж хэлэх боломжгүй ч аль болох уян хатан байдлаар зохицуулахаар ажиллаж байгаагаа салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Юутай ч 14 хоногийн турш эрчимтэй өссөн махны үнэ 2,000-3,000 төгрөгөөр буурч иргэд түр амсхийж байна. Цаашид махны үнэ буурна хэмээн салбарын сайд Ч.Улаан илэрхийлснийг энэ дашрамд онцолъё.


Өнгөрсөн Лхагва гараг буюу энэ сарын 22-ны байдлаарх махны үнэ гурав хоногийн дотор 2,000-3,000 мянган төгрөгөөр буурчээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ