Нийгэм
Олон эмэгтэй ЭМЯ-ны гадаа үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлэхэд бэлэн байна гэв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан ЭМЯ-ны гадаа хоёр удаа жагсаал зохион байгуулаад буй АН-ынхан өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа “Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ноцтой нөхцөл байдал үүслээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх 22 ажил тусгагдсан. Гэтэл тэр 22 ажлын 17 нь шаардлага хангахгүй нөхцөлд байна.
Сүрьеэгийн дэгдэлт хяналтаас гарч, ард түмнийг айдаст автуулаад байна. Энэ асуудал дээр салбарын яам дорвитой ажил хийхгүй байгаа. Зөвхөн дэгдэлт гарсан сургуулиуд дээр арга хэмжээ авах биш аян зохион байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг шинжилгээнд хамруулан, далд сүрьеэг ил болгох хэрэгтэй байна” хэмээв.
“15 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ, БАГШ НАР СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТАД ОРООД БАЙНА”
ЭМ-ийн сайдыг огцрохыг шаардаж байгаа АН-ын гишүүдтэй 15 дугаар сургуулийн сурагчдын зарим эцэг эх, Төв аймгийн Сүмбэр сумын иргэд мөн нэгджээ.
15 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлийн дарга н.Батбилэг “15 дугаар сургуулийн сурагч, багш нар сэтгэл зүйн дарамтад ороод байна. Сүрьеэ эдгэдэг өвчин. Гэтэл нийгмийн зүгээс хүүхдүүдийг шоолох, гадуурхах хандлага гарч байгаа. ХӨСҮТ-ийн эмч нар 15 дугаар сургууль дээр маш сайн ажилласан.
Түүнчлэн зөвхөн 15 дугаар сургууль гэлтгүй орон нутагт болон бусад сургууль дээр халдвар гарчихсан байна. Үүнийг нь Д.Сарангэрэл сайд хүлээн зөвшөөрөхгүй байгаад байх юм. Халдварын нөхцөл байдлыг улсын хэмжээнд бодитоор тогтоож эмчилгээ, үйлчилгээг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ ажлаа хийхгүй байгаа Д.Сарангэрэл сайд багаараа огцрох ёстой” гэлээ.Жагсаал зохион байгуулагчдын зүгээс “Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан учраас ард түмэн итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Гэтэл гарангуутаа энэ амлалтаасаа буцсаны хар гайгаар өнөөдөр ийм өвчлөл гарлаа. Энэ өвчнийг эдгээхийн тулд мэргжлийн хүн ЭМЯ-ыг удирдах ёстой. Зургаадугаар сарын 1-н гэхэд Д.Сарангэрэл сайд огцрохгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Олон эмэгтэй ЭМЯ-ны гадаа үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлэхэд бэлэн байна” хэмээв.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм15 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм15 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм17 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм16 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна