Нийгэм
Цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр дөрвөн дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
- 11:00-17:00 цагт: 5-р хороо 5-р хороолол 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1, 50/2-р байрууд, 52, 146-р цэцэрлэг, Плехановын нэрэмжит ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн ойр орчмоор,
- 11:00-18:00 цагт: 5, 19, 22-р хороо Монел 1-15, 27-52, Алтан өлгий, зүүн Алтан өлгийн 8-12, Цайзын 25-35-р гудамж, Алтан өлгий 22-29, баруун Алтан өлгийн 21-32-р гудамжууд, Цагаан даваа, ШШГЕГ-ын 407-р хорих анги, 310-р ЦА, Мобиком, Бумарвай инвест ХХК, БЗД-ийн авто бааз,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
- 11:00-16:00 цагт: 10-р хороо НХХЯ, Газрын тосны газар, ЕТГ, ЦЭЭБ 1, 2 Дьювилла, ТТХГ-ын зуслангууд болон эдгээрийн ойр орчмоор,
- 11.00-16.00 цагт: 13, 14-р хороо Амгалан хотхон, Гавж, Доод Өлзийт, Ногоо, Уяачид, Барилга, Бурхант, Дэнж, Өлзийт, УЗ, Шинэ тосгоны гудамжууд,
- 11.00-18.00 цагт: 4, 10-р хороо Нүхтийн ам, Усны үндэсний төв, Нүхт тур, АОС-ууд, Иргэн Нямдаваа, Ганхуяг, Гантөмөр, Сономпил, Нацагдорж, Чинбат, Жанцан, Дашдорж, Батболд, Дорж, Дэмбэрэл, Ганхуяг, Макс өргөө, Нью прогресс , Женерал экспедишн, Корпрэйт зочид буудал, Нүхт ресорт ХХК-ууд, Бугын ам, Жаргалант сувилал, Хишиг арвин ХХК, болон эдгээрийн ойр орчмоор,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
- 09:00-19:00 цагт: 21-р хороо Партизан хэсэг САА, Ар Гүнт, Шижир хэсэг, Алтан тариа ХХК, Аудитийн газар болон эдгээрийн ойр орчмоор
- 10:30-17:00 цагт: 12, 13-р хороо Мөнгөн гүүр эмнэлэг, 99, 104, 105-р цэцэрлэгүүд, Ирээдүй цогцолбор, 1-р хороолол 1, 2, 11, Залуус хотхоны 12/А, Б, 13-27-р байр
- 11:00-18:00 цагт: Зүүн Баянцагааны 5, 10-р гудамж, 105-р сургууль, 127-р цэцэрлэг, Есөн болор ХХК, WLL станц болон эдгээрийн ойр орчмоор
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
- 11.00-17.00 цагт: Багахангай импекс, Хангамжийн задгай
ТӨВ АЙМАГ
- 10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Баянгол жимс орчмоор
- 10.00-17.00 цагт: Эрдэнэ сум 1-р баг Аржанчивлан рашаан сувилал
- 14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Улсын асрамжийн газар, Скаут, Батсол, Соёл, Баянгол, Миний зуслангууд болон эдгээрийн ойр орчмоор.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм16 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм16 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг17 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм17 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм18 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна