Улс төр
Бүх хүмүүст боловсролыг тэгш олгох боломжийг бүрдүүлэх асуудлыг дэмжин ажиллах талаар Тунхаглал бичигт тусгажээ

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр өдөр чуулж, өнөөдөр /2019.05.28/ төгсгөлийн баримт бичиг болох Тунхаглал баталснаар өндөрлөлөө.
Хаалтын хуралдааныг УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа даргалан явуулав.

Габриела Куэвас: Улс төрийн хүсэл эрмэлзэл болоод хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Хоёр өдрийн хуралдааныг дүгнэн ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас үг хэлсэн. Тэрбээр, энэ удаагийн хурал амьд, идэвхтэй ярилцлага, хэлэлцүүлгээр өрнөн, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хамгийн их анхаарал татсан асуудлуудыг хөндсөнийг дурдаад оролцогчдын хуваалцсан үнэтэй туршлагуудаас санаа авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлбэл шинэлэг үр дүн гарах нь дамжиггүй гэлээ.
Түүнчлэн Тунхаглалд улс орнуудын парламент бүр Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах өөрсдийн чадавхийг нэн даруй үнэлж, тэргүүлэх зорилго болон стратегийн арга хэмжээг тодорхойлох тухай зөвлөмжийг санал болгосныг дурдаад Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхээр манлайлан ажиллаж чадвал үр дүн нь дэлхий нийтэд хүрэх болно хэмээн онцолсон.
Хатагтай Габриела Куэвас парламент дангаараа биш хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, оновчтой хуулиудыг гарган, улс төрийн хүсэл эрмэлзэл болоод хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Оролцогчдын чухал санал, үнэтэй зөвлөмжүүд хуралдааныг өндөр үр дүнтэй болгож чадсанд сэтгэл хангалуун байна.
УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Чуулган зохион байгуулах хорооны дарга Л.Энх-Амгалан орон орноос ирсэн оролцогчдын чухал санал, үнэтэй зөвлөмжүүд энэ хоёр өдрийн хуралдааныг үр бүтээлтэй, өндөр үр дүнтэй болгож чадсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, дэмжсэнээр үе дамжсан ядуурлыг таслан зогсоож чадна хэмээсэн. Боловсролтой иргэдийн хамтран ажиллах чадвар нэмэгдэн, иргэдийн эрүүл мэнддээ анхаарахад ч нөлөөлж, цаашлаад улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулдагийг онцолсон. Тиймээс чанартай боловсролыг дэмжих, бүх хүмүүст боловсролыг тэгш олгох боломжийг бүрдүүлэх асуудлыг дэмжин ажиллах талаар Тунхаглал бичигт тусгасныг тэмдэглэн хэлсэн.
Мөн хуралдаанаар нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хэнийг ч орхихгүй хамтдаа хөгжих хандлагыг бий болгохын төлөө хамтран ажиллах нь зүйтэй хэмээн хэлэлцсэнийг дурдаад “Одоо бид яриад зогсохгүй хийж бүтээх ёстой” гэсэн үгээр хаалтын хуралдааныг өндөрлүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаар хийгдсэн хэлэлцүүлгүүдийн үр дүнд Ази-Номхон далайн бүсэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх тодорхой стратеги, зөвлөмжийг Тунхаглал бичигт тусгажээ.
Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгыг парламентын ажил, үүрэгтэй цогц байдлаар холбогдсон эсэхийг баталгаажуулахын тулд Парламентын холбоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан өөрийн үнэлгээний аргыг ашиглах нь зохимжтой хэмээн тусгажээ.
Мөн чанартай боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламжийг бүх нийтэд хүртээмжтэй болгох хөдөлгөөнд парламентын гишүүд, иргэд, олон нийт, иргэний нийгэм болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үйл ажиллагаанд татан оролцохыг уриалах талаар зөвлөмж болгосон байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, байгаль орчныг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон боловсролын үндэсний хөтөлбөрүүд дэх парламентын оролцооны зайлшгүй нэг хэсэг байх ёстой учир уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн үр дагаврыг сааруулах арга хэмжээний зардлыг төсөвлөхийг зөвлөмж хэсэгт тусгажээ.
Эцэст нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэхүү Тунхаглал баримт бичгийг парламентын гишүүд, бусад оролцоотой талуудын анхааралд бүх боломжит сувгаар хүргэх талаар тусгасан байна.
Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэн Төгсгөлийн баримт бичиг-Тунхаглал батлан гаргаснаар амжилттай өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд хүндэт зочид 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээсэн “Их хааны өргөө” дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.
Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, Монголын түүх, соёлын сор болсон бүтээлүүд, үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлснийг тодотгосон.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг “Чингис хаан” үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв.
Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм16 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг17 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм17 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм19 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна