Нийгэм
Сүүлийн 23 жилийн хугацаанд 20 хүүхэд сураггүй алга болжээ

ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭСНЭЭР ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХ, ТАСЛАН ЗОГСООХ БОЛОМЖГҮЙ
Тэрбээр “Прокурорын байгууллага 2013 оноос үйл ажиллагаандаа цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа тул 2013 оноос 2019 оны 5 дугаар сарын байдлаар прокуророос хяналт тавьсан хүчиндэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааг гаргав.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 5 сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлэн, ял эдэлж байгаа нийт 584 хоригдол байна.
Мөн Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд Монгол Улсад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг өсч байгаа нь сүүлийн 5 жилд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх статистик мэдээ, тоон үзүүлэлтээс харагдаж байгаа учраас энэ төрлийн гэмт хэргийн үйлдэгдэн гарч байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх ажпыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газраас 2012-2016 онд Монгол Улсад үйлдэгдсэн, шүүхээр шийдвэрлэгдсэн “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”-ийн талаарх суурь судалгааг мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлж, хамтран хийж гүйцэтгэсэн болно.
Энэхүү суурь судалгаагаар дээрх төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын суурь нь тохиолдол бүрийг нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, гэмт хэрэг үйлдсэн хүн, хохирогчийн амьдралын орчин, хувь хүний онцлог, сэтгэл зүй, төлөвшил гээд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг олон талаас нь судлахыг зорьсон байна.
Судалгааны дүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт дараах саналыг гаргасан байна. Үүнд:
Иймд улсын хэмжээнд бага насны хүүхдийн бэлгийн бойжилт, 25 хүртэлх насны хүмүүсийн дунд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол явуулж хэвших,
Гэтэл насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөх эрхээр заавал хангах зохицуулалт байхгүй, хууль ёсны төлөөлөгн нь өмгөөлөгч сонгох эрхтэй байгаа нь насанд хүрээгүй хохирогчийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүйд нөлөөлж байх тул зохих эрх зүйн зохицуулалтыг анхаарах.
Гурав. Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан” гэсэн шинжийг оруулаагүй нь учир дутагдалтай байна. Учир нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөний улмаас бий болсон хүчирхийллийн дараах олон төрлийн эмгэгтэй болж үлдэж байгаа бөгөөд олон тохиолдолд хохирогчийн сэтгэл зүй нь гэмтэж байгаа нь судалгааны явцад тогтоогдлоо.
Дөрөв. Гэмт хэрэг үйлдсэн 5 хүний 4 нь өөрийн бэлгийн зан үйлийн талаарх ойлголт, мэдээллийг телевиз, сонин сэтгүүлээс олж авсан гэж тэмдэглэсэн байна. Энэ нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлэг, нийтлэлийн бодлйго, стандартыг эргэж харах шаардлагатай гэдгийг харуулж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийг эрсдэлт зан үйлээс сэргийлэхийн тулд бодлогын түвшинд анхаарч, хэвлэл мэдээллийн байгууллагаас хүүхдэд чиглэсэн нэвтрүүлгийн агуулга, стандартыг тоггоож мөрдүүлэх зэрэг саналууд болно.
13:58 2019/05/29
“Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
ШУУД ҮЗЭХ:
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал “Монгол Улсад бүртгэгдсэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавив.
Гэмт хэргийн улмаас 2018 онд 1,688 хүүхэд хохирсныг өмнөх онтой харьцуулахад 69 буюу 3.9 хувиар буурсан бол хохирсон хүүхдийн 780 нь эмэгтэй, 908 нь эрэгтэй байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 672 гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирсон байна. Тэдний 379 нь эмэгтэй, 301 нь эрэгтэй.
Мансууруулах бодистой холбоотой
2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 14 гэмт хэрэгт 20 хүүхэд холбогдон шалгагдсаныг өмнөх онтой харьцуулахад хэрэг 6 буюу 75.0, холбогдогч 6 буюу 42.9 хувиар тус тус өссөн байна.
Оны эхний дөрвөн сард 2 хэрэгт 2 хүүхэд холбогдон шалгагдсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг, холбогдогч 4 буюу 33.3 хувиар тус тус буурчээ.
Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд:
Улсын хэмжээнд 2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдэн, 530 хүн хохирсны 238 буюу 44.9 хувь нь хүүхэд байгааг өмнөх онтой харьцуулахад хохирсон хүүхэд 39.1 хувиар өссөнийг насны ангиллаар нь авч үзвэл 20 буюу 8.4 хувь нь 0-7 хүртэлх насны, 91 буюу 38.2 хувь нь 8-13 насны, 127 буюу 53.4 хувь нь 14-17 насны хүүхэд байна.
2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдэн, 218 хүн хохирсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхэд 22.5 хувиар өссөнийг насны ангиллаар нь авч үзвэл 9 буюу 8.0 хувь нь 0-7 хүртэлх насны, 39 буюу 34.8 хувь нь 8-13 насны, 64 буюу 57.2 хувь нь 14-17 насны хүүхэд байна. Бэлгийн мөлжлөг /Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл/-ийн 2 гэмт хэрэг бүртгэгдэн, 2 хүүхэд хохирсныг өмнөх оны мен үетэй харьцуулахад хэрэг, хохирсон хүүхэд 1 буюу 50.0 хувиар тус тус өсчээ.
Хүчиндэх гэмт хэргийн холбогдогч:
Ихэвчлэн үл таних, зүс мэдэх хүмүүс бага насны хүүхдийг хүчирхийлсэн байдаг байна. Мөн төрсөн эцэг, хойд эцэг, хүргэн ах, төрсөн ах, авга, нагац, өвөө нь хүчирхийлсэн байдаг судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ.
Зам тээврийн ослын улмаас хохирсон хүүхэд:
Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 2018 онд 940 бүртгэгдсэн нь өмнөх оноос 78 буюу 7.7 хувиар буурч, 2019 оны эхний 4 сард 219 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 буюу 1.9 хувиар өссөн байна.
Автотээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 42.2 хувийг сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад 36.7, гэмтсэн хүүхдийн 32.9 хувийг 8-13 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд емнөх онтой харьцуулахад 27.7 хувиар тус тус буурсан байна.
Хохирогч хүүхдийн 698 нь явганаар, 288 нь тээврийн хэрэгслээр, 63 нь дугуйгаар зорчиж байсан, үүнээс нас барсан хүүхдийн 24.4 хувь нь явганаар, 75.6 хувь нь тээврийн хэрэгслээр зорчин зам тээврийн осолд өртжээ.
Тээврийн хэрэгсэлд дайруулж, мөргөгдөн нас барсан хүүхдийн 7 нь буюу 63.6 хувь нь 10 хүртэлх насны хүүхэд байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалан гарсан ослын улмаас нийслэлд болон орон нутагт тус бүр нэг хүүхэд нас баржээ.
Сураггуй алга болсон хуухэд эрэн сурвалжлах ажлын талаар:
Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах “ASAP” санд сүүлийн 23 жилийн хугацаанд /1996-2019 он/ 0-17 насны нийт 20 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд нутаг дэвсгэрээр авч үзвэл нийслэлд 6, орон нутагт 14, үүнээс эрэгтэй 12, эмэгтэй 8, насны байдлаар 0-5 нас хүртэлх 5, 6-16 насны 15 хүүхэд байна.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм18 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм18 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна