Эдийн засаг
Чанаргүй зээл сард 84.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
Монголбанкнаас өнөөдөр эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Мөнгөний нийт нийлүүлэлтийн 55.1 хувийг төгрөгийн хадгаламж, 15.2 төгрөгийн харилцах, 14.2 хувийг валютын харилцах, 12 хувийг валютын харилцах хэлбэрээр хадгаламжийн байгууллагуудад байршиж байгаа эх үүсвэр эзэлж байгаа бол үлдсэн 3.2 хувийг хадгаламжийн байгууллгуудаас гадуурх мөнгө эзэлж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их наяд төгрөгт хүрсний 80.4 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн нийт хадгаламжийн 19.4%, байгууллагын хадгаламжийн 25.9%-ийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.
Банкны систем дэх нийт зээлийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын байдлаар 17.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 22%, өмнөх сараас 1.2% өссөн байна. Нийт зээлийн 9.1 их наяд нь иргэдийн зээл. Энэ нь өмнөх оны мөн үеэс 28% өссөн дүн бөгөөд үүний 24%-нь цалин тэтгэврийн зээл байна. Харин байгууллагын зээл 8.2 их наяд төгрөг буюу өмнө оны мөн үеэс 15 хувиар өсжээ.
Нийт зээлийн үлдэгдлийн 5.6% нь хугацаа хэтэрсэн, 11.1 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй зээл өмнөх сараас 84.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Чанаргүй зээлийн
22% – уул уурхайн салбар
22% – боловсруулах
15%-ийг барилгын салбарын зээл эзэлж байна.
Ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын байдлаар 4.4 их наяд төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 91,146-д хүрсэн байна. Дөрөвдүгээр сард арилжааны банкууд 923 зээлдэгчид 66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 45.2% хувь нь 8%-ийн хүүтэй зээл.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жилийн жигнэсэн дундаж хүү 11.1 хувьтай байсан бол зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 17.5 хувьтай байв. Тодруулбал, иргэдэд олгосон зээл 17.9%, байгууллагуудад 17.1%-ийн хүүтэй байжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.