Нийгэм
Энержи Ресурс компани зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдийн эмчилгээний зардалд 920 сая төгрөг хандивлалаа

Зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэх “Бяцхан зүрх” төслийг Энержи Ресурс компани Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Зүрхний төрөлхийн өвчнөөр шаналж буй бяцхан үрс болон тэдний эцэг эхийг баярлуулах сайн үйлсийн төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд анх удаа үндэсний компани санхүүжүүлж байна.
“”БЯЦХАН ЗҮРХ” ТӨСЛИЙГ АНХ УДАА ҮНДЭСНИЙ КОМПАНИ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА”
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “МУЗН хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүрэгтэй үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Манай байгууллага 2017, 2018 онд Эрүүл мэндийн хөтөлбөрийнхөө хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай олон хүүхдийг Бээжин, Хөх хотод хагалгаанд оруулсан. Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд БНХАУ-ын мэс заслын мэргэшсэн эмч нартай хамтран үзлэг хийж, яаралтай мэс засалд орох шаардлагатай хүүхдүүдийг сонгон явуулдаг.
Өмнөх жилүүдэд уг төсөл гадаадын хандив, тусламжаар санхүүждэг байсан бол энэ жил дотоодын хувийн хэвшлээс анх удаа өндөр дүнтэй санхүүжилт олгож байгаад талархаж байгаагаа хэлмээр байна” гэв.
Ц.БААСАНДОРЖ: БИД ХҮҮХДИЙН БАЯРААР ХҮҮХДҮҮДДЭЭ БОДИТ БЭЛЭГ БАРИХААР ЗОРЬЖ АЖИЛЛАДАГ
Төслийн хүрээнд 40 хүүхдийн эмчилгээний зардлыг иж бүрэн дааж, БНХАУ-д мэс засалд оруулан эмчлэх бөгөөд үүнд шаардагдах 920 сая төгрөгийн санхүүжилтийг өнөөдөр Энержи Ресурс компаниас МУЗН-т гардуулан өглөө.
Энэ үеэр Энержи Ресурс компанийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж “Бид Хүүхдийн баяраар хүүхдүүддээ бодит бэлэг барихаар зорьж ажилладаг. “Бяцхан зүрх” төсөл өмнөх жилүүдэд гадаадын санхүүжилтээр хэрэгжиж ирсэн гэдгийг сонсоод хүнд өвчтэй хүүхдүүддээ ялангуяа амьдралын боломж бололцоо тааруу байгаа гэр бүлд туслах шийдвэрийг гаргасан.
Сонгогдсон 40 хүүхдийн эмчилгээ, замын зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал буюу нийт 920 сая төгрөгийн санхүүжилтийг манай компани гаргана.
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдийн сайн сайхны төлөө, ялангуяа амьдралын бололцоо тааруу айлын хүүхдүүдэд туслах зорилгоор уг төслийг санхүүжүүлж байгаа. Цаашид манай хувийн хэвшлийнхэн энэ төслөд хамтран ажиллах байх гэж найдаж байна” хэмээн ярилаа.
Б.БУЛГАН: ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ ДЭЛХИЙН ДУНДЖААС 4-5 ДАХИН ИХ БАЙНА
Төсөлд хамрагдах хүүхдүүдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажилладаг. Ингэхдээ байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзэх аж.
Энэ талаар Шастины нэрэмжит III эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч Б.Булган “Хагалгааг БНХАУ-ын Хөх хотын улсын эмнэлэгт хийнэ. Хөх хотоос мэргэшсэн эмч нар ирж хамтарсан үзлэг хийгээд хагалгаанд орох хүүхдүүдийг сонгох юм.
Манай улсад төрөлхийн зүрхний гажиг 100 хүүхэд тутамд 4-5 тохиолдож байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 4-5 дахин их гэсэн үг. Уг нь бол ураг хоёр сартай болох үеэс зүрхний гажгийг оношлох бүрэн боломжтой хэдий ч манайхан эрүүл мэндийн боловсрол дутмагаас болоод гажигтай төрөх тохиолдол ийм өндөр байна. Эцэг эхчүүд жирэмслэхээсээ өмнө биеэ бэлдэх ёстой байхад өвчилснийхөө дараа уншиж судалдаг” хэмээж байв.
ЭХЭМҮТ-д төрөлхийн зүрхний гажигтай хэмээн оношлогдсон хүүхдүүд хагалгаанд орох шаардлагатай бол III эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн хяналтад шилждэг юм байна.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм20 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм20 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм21 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна