Нийгэм
Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё

2019 оны Дэлхийн тамхигүй өдрөөр тамхины хэрэглээ хүн амын уушигны эрүүл мэндэд олон замаар хохирол учруулж байгаад анхаарлаа хандуулж байна. Үүнд,
Уушигны хавдар. Тамхины хэрэглээ уушигны хавдар үүсгэж, хавдартай гурван тохиолдол бүрийн нэгийг үхэлд хүргэж байна. Гэрт, ажлын байранд тамхи татах нь уушигны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхинаас татгалзах нь эрсдлийг бууруулж 10 жилийн дараа уушигны хавдраар өвдөх эрсдэл 50 хувиар бууруулна.
Амьсгалын замын архаг өвчлөл. Тамхи татах нь уушигны архаг бөглөрөлт өвчин үүсгэдэг гол шалтгаан юм. Уушигны салст бүрхэвчийг цочроож, шингэнээр дүүргэж амьсгалахад хүндрэл учруулдаг. Тамхины утаа уушигны хөгжлийг алдагдуулснаар тамхи татдаг хүмүүсийн дунд уг өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн гуурсан хоолойн багтраа өвчинг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. Тамхинаас эрт татгалзах нь уушигны архаг бөглөрөлт өвчний явцыг удаашруулж, багтраа өвчний шинж тэмдгийг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.
Амьдралын явцад нөлөөлөх нь. Жирэмсэн эмэгтэй тамхи татах, дам тамхидалтад өртөхөд урагт нөлөөлж уушигны өсөлт, үйл ажиллагааг алдагдуулдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртснөөр гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушигны үрэвсэл, уушигны доод замын болон амьсгалын доод замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Жил бүр дэлхийд 165,000 хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө тамхитай холбоотой амьсгалын доод замын халдварын улмаас нас барж байна. Бага насандаа амьсгалын доод замын халдвараар өвдөх нь насанд хүрээд уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Сүрьеэ өвчин нь уушгийг гэмтээж үйл ажиллагааг бууруулдаг. Тамхины найрлаганд ордог химийн бодисууд 4 хүн тутмын 1-д тээгдэж байдаг сүрьеэгийн далд халдварыг сэдрээдэг байна. Тамхи татах нь идэвхитэй хэлбэрийн сүрьеэг идэвхижүүлж амьсгалын дутагдалд оруулдаг.
Агаарын бохирдол. Тамхи нь агаарын дотоод бохирдлыг хамгийн их бохирдуулагч. 7,000 химийн нэгдэл агуулдагаас 69 нь хорт хавдар үүсгэдэг. Утаа нь үнэргүй, харагдахгүй байж болох ч 5 цаг байхад л уушигны үйл ажиллагааг алдагдуулж, архаг өвчин хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.


Кампанит ажлын гол зорилго:
Уушигны эрүүл мэндийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга зам бол тамхины хэрэглээ, дам тамхидалтад өртөлтийг бууруулах юм. Нийт хүн ам, түүний дотор тамхи татагчдын дунд тамхи уушгинд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг зарим орнуудад доогуур байна. Уушигны эрүүл мэндэд тамхи хортойгоос гадна уушгины эрүүл мэндийг сайжруулахад тамхины хэрэглээнд хяналт тавих боломж хязгаарлагдмал хэвээр байна.
- Кампанит ажил нь хүн амын ойлголтыг дараах чиглэлээр нэмэгдүүлнэ.
- Тамхидалт, дам тамхидалтаас үүсэх эрсдэл
- Уушигны эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө
- Тамхинаас үүдэлтэй, амьсгалын замын архаг өвчин, уушигны хорт хавдрын өвчлөл, нас баралтын цар хэмжээ
- Тамхины хэрэглээ, сүрьеэгийн нас баралт хоорондын холбоо
- Насны бүлэг бүрт тамхины үзүүлэх хор хөнөөл
- Уушигны эрүүл мэнд нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлөх чухал ач холбогдолтой
- Тамхичдын уушгины эрүүл мэндэд учрах эрсдлийг багасгахын тулд олон нийт, засгийн газрууд руу чиглэсэн хэрэгжихүйц арга хэмжээ авах уриалж байна.


Тамхины хэрэглээ нь тамхи татдаг, татдаггүй бүх хүмүүсийн уушигны эрүүл мэндийг алдагдуулагч гол эрсдэлт хүчин зүйл юм.
Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд 2030 он гэхэд ХБӨ-ний эндэгдлийн гуравны нэгээр буурах зорилтыг хангах, тамхины хяналтыг дэлхий даяар төр засаг, олон нийтийн өмнө тэргүүн эгнээнд эрэмбэлэх ёстой. Одоогийн байдлаар энэ зорилтод дэлхий нийтээр хүрч чадахгүй байна.
Улс орнууд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийг бүрэн хэрэгжүүлж, тамхины эрэлтийг бууруулахад чиглэсэн хамгийн үр дүнтэй тамхины хяналтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх MPOWER-ийг хэрэгжүүлэх замаар тамхины тархалтад хариу өгөх ёстой.
Эцэг эх, иргэн бүр өөрсдийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг тамхины хор хөнөөлөөс хамгаалах ажлыг дэмжин ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: ЭМЯ

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм19 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм19 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм21 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна