Бусад
“Челси” Евро лигт хоёр, “Ливерпүүл” Аваргуудын лигт зургаа дахиа түрүүллээ

Буурал тивийн хамгийн нэр хүндтэй лигүүд дууссанаар хөлбөмбөгийн нэгэн улирал өндөрлөж байна. Европын хөлбөмбөгийн тэмцээн аваргуудын лигээр отголсон бөгөөд Английн “Ливерпүүл” зургаа дахь удаагаа цом өргөв. Харин евро лигт “Челси”хоёр дахь түрүүлсэн юм. Аваргуудын лиг болон евро лигийн финалд Английн дөрвөн баг шалгарсан анхны тохиолдол нь энэ байсан. Энэ нь 2018-2019 оны улирлын гол онцлог байлаа. Ингээд хамгийн сүүлд болсон евро лиг болон аваргуудын лигийг тоймлон хүргэе.
ЕВРО ЛИГ


Челси 4:1 Арсенал
Азербайжаны нийслэл Баку хотноо Европын лигийн финалын тоглолт болсон. Энэ тоглолт Английн “Челси”, “Арсенал”-ын хооронд болсноороо онцлогтой. Товчхондоо бол Лондоны дерби байлаа. “Арсенал”-ын хагас хамгаалагч, армен тоглогч Мхитарян энэ тоглолтод оролцоогүй. Учир нь Армен, Азербайжан улс дайтаж байсан, улс төрийн зөрчилтэй юм.
Мхитарянаас гадна Арсенал” гэмтэлтэй Холдинг, Бельерин, Денис Суарес болон багаа орхисон Рэмзи нарыг алдсан бол “Челси”-гийн Рюдигер, Хадсон-Одои, Лофтус-Чик нар бэртэлтэй байлаа. Эхний үед багууд болгоомжлон, хаалгаа хамгаалаад байсан бол хоёрдугаар үед огт өөр тоглолт гарсан. 49 дэх минутад Жиру Эмерсоны дамжуулалтаар оновчтой мөргөн, хуучин багтаа эхний гоол хийсэн ч тэр баяраа тэмдэглээгүй.
Хаалгач Чехэд хаах боломж байсангүй. Тооны харьцааг тэнцүүлэх шаардлагатай болсон “Арсенал” урагш дайрахаас өөр аргагүй болсон. Гэвч 10 минутын дараа дахин гоол алдлаа. Энэ удаад Педро Азарын дамжуулалтаар бөмбөгийг торонд оруулсан. Таван минутын дараа Жируг Мэйтленд-Найлс унагааснаар Азар 11 метрээс оновчтой цохиж, 3:0 боллоо. Тоглолтод хэн ялах нь ойлгомжтой болох нь тэр.
Эмери давхар сэлгээ хийж, сэлгээгээр гарсан Ивоби алсын цохилтоор гайхамшигтай гоол хийсэн ч “Арсенал” үүнээс илүү зүйл хийж чадсангүй, цаг ч үлдсэнгүй. Азар, Жиругийн хослол дахин амжилттай довтолсноор “Челси” 4:1 -ээр ялалт байгууллаа. Сарригийн хувьд энэ нь анхны цом байсан бол Педро дэлхийн аварга, Европын АШТ, Аваргуудын лиг, Испанийн лигийн цом дээрээ бас нэгэн цом нэмж байгаа юм.
Энэ тоглолт “Арсенал” багийн хаалгач Чехийн сүүлийн тоглолт болсон. Замналын ихэнх жилээ “Челси”-д өнгөрөөсөн тэр зодог тайлаад “Челси”-дээ захирлын албан тушаалд буцан очиж байгаа юм. Мөн Эден Азар хамгийн сүүлийн тоглолтоо “Челси”-д хийв. Ялалтын дараа тэр “Хагацах цаг боллоо” гэсэн утгатай битүүлэг үг хэлсэн билээ. Ийнхүү “Арсенал” гурван жил дараалан аваргуудын лигт тоглохгүй боллоо.
Дасгалжуулагч Сарри энэ цомоороо “Челси” багаас халагдах аюулаас аврагдсан байж болох юм. Сарри тоглолтын дараа “Би багтаа үлдэх эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг би шийдэхгүй” гэж хэлсэн. Зарим мэдээллээр түүнийг “Ювентус” сонирхож байгаа гэнэ.
АВАРГУУДЫН ЛИГ
Тоттенхэм 0:2 Ливерпүүл
Европын хөлбөмбөгийн улирлын аваргуудын лигийн 2018-2019 оны шигшээ тоглолт өндөрлөлөө. Энэ жилийн аваргуудын лигийн шигшээ тоглолтод Английн хоёр баг болох “Ливерпүүл” болон “Тоттенхэм” клуб шалгарсан. “Ливерпүүл” клуб ес дэхээ аваргуудын лигийн шигшээд шалгарсан бол “Тоттенхэм” клуб анх удаа гэдгээрээ онцлогтой. “Ливерпүүл” клуб тоглолтын эхний довтолгоогоороо л гоолын боломжийг бий болгов.
Манег хамгаалах гэсэн Сиссоко гар хүрснээр “Ливерпүүл”-п 11 метрийн цохилтыг бэлэглэв. Мэдээж “Улаанууд” боломжийг сайн ашигласан. Ингээд Салах эхний гоолыг оруулсан бөгөөд тэрбээр аваргуудын лигийн шигшээ тоглолтод хамгийн богино хугацаанд гоол оруулсан хоёр дахь тоглогч болов. Өөрөөр хэлбэл, хамгийн хурдан гоол орсон хоёрдугаарт бүртгэгдлээ.
Түүнээс өмнө 2005 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтод “AC Милан”-ы хамгаалагч Малдини “Ливерпүүл”-ийн хаалганд эхний минутад гоол оруулж байжээ. Салахын гоолоос хойш гоол оролгүй тоглолтын 87 дахь минут хүргэсэн бөгөөд сэлгээгээр талбайд гарсан Ориги алсын цохилтоор багийнхаа ялалтыг баталгаажуулав. “Ливерпүүл” ийнхүү зургаа дахь удаагаа аваргуудын лигийн цом өргөж байгаа нь энэ.
СТАТИСТИК МЭДЭЭ:
- Салах аваргуудын лигийн шигшээд гоол оруулсан Африкийн тав дахь тоглогч
- Клопп “Ливерпүүл”-ийг аваргуудын лигийн цомд хөтөлсөн дөрөв дэх дасгалжуулагч
- Ориги аваргуудын лигийн шигшээд гоол оруулсан Бельгийн хоёр дахь тоглогч
- “Ливерпүүл” зургаан цомтой болсноор “Реал Мадрид” (13), “AC Милан”-ы (7) дараа оров.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад22 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна