Нийгэм
Т.Гантулга: Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй нь батлагдлаа

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын VI бага хурлын хүрээнд Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж буй “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн тайланг Азийн хөгжлийн банкнаас Эрчим хүчний яаманд өчигдөр хүлээлгэн өглөө.
Тус төсөл нь Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтой аж.
Монгол Улс дэлхийг цахилгаанаар хангахад оролцоотой болно
Эрчим хүчний дэд сайд Т. Гантулга “2017 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар эхлүүлсэн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн нэгдсэн тайлан өнөөдөр бэлэн болж Засгийн газрын гарт ирж байна.
Тайлан судалгаанд Монгол орны нутаг дэвсгэрт нарны нөөц 200 гигаватт, салхины нөөц нь 1,200 гигаватт гэжээ. Энэ нь Монгол оронд суурилагдсан эрчим хүчний өнөөдрийн хүчин чадлаас 1,400 дахин их гэсэн үг юм. Тиймээс манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй нь батлагдаж байна.
Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол шавхагдаж, хэзээ ч дуусашгүй эрчим хүчний маш ховор эх үүсвэр юм. Энэ төсөл хэрэгжснээр Монгол Улс Зүүн Хойд Азийн эрчим хүчний системийг, улмаар дэлхийг цахилгаанаар хангахад оролцоотой болно гэсэн үг.
Суурь судалгаа бэлэн болсон учир одоо улс төрийн дэмжлэг маш чухал гэж судлаачид хэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүтцийг байгуулах санаачилга дэвшүүлсэн нь дэмжлэг сайн байгаагийн илрэл юм. Удахгүй есдүгээр сард Владивосток хотод болох уулзалтаар бид гарын үсэг зурахаар хамтран ажиллаж байна” гэлээ.
Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг дэмжин тууштай ажилласаар байх болно
Азийн хөгжлийн банкны Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Кауро Огино “Энэхүү төслийн судалгааны сүүлийн тайланг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч буйдаа туйлын баяртай байна. Одоо төслийн маань эхний үе шат дуусгавар болж байна. Гэвч энэ чиглэлээр ирээдүйд олон ажил хийх шаардлагатай бөгөөд шат шатаар хамтдаа ахисаар байна гэж найдаж байна. Азийн Хөгжлийн Банкны зүгээс Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийг бий болгож, цаашдаа эрчим хүчийг улам нэмэгдүүлэхэд, нүүрсхүчлийн хийн ялгарал бага эдийн засгийг хөгжүүлэхэд, мөн Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг дэмжин тууштай ажилласаар байх болно” гэв.
Бид Зүүн Хойд Азийн бүс нутагт нүүрсхүчлийн хийн ялгарал багатай эдийн засгийг хөгжүүлж чадна
Азийн хөгжлийн банкны Техникийн төслийн ахлагч Филипп Лянхарт “Судалгааны үр дүнд бүс нутгийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа улс орнууд эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулж, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний боломжийг нэгтгэснээр цахилгааны нөөц эх үүсвэрийг солилцож, харилцан ажиллах боломж бүрдэж байна. Мөн ирээдүйд энэ хүрээнд бий болох эрчим хүчний зардал хямд тусч байгаа учраас эцсийн хэрэглэгчдэд ч мөн цахилгааныг хямд өртөгөөр түгээх боломжтой. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчтний тасалдалтай холбоотой асуудлыг шийдэх болох юм. Эцсийн дүнд бид Зүүн Хойд Азийн бүс нутагт нүүрсхүчлийн хийн ялгарал бага эдийн засгийг хөгжүүлж чадна. Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулахтай холбоотой судалгааг үзэхэд техник талаасаа ч бүрэн боломжтой. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан бүх харилцагч байгуулагууд болон Засгийн газарт талархлаа илэрхийлье” гэлээ.
Дэлхийн эрчим хүчний зөвлөл Монголын гишүүн хорооны дарга П.Товуудорж “Зүүн Хойд Азийн бүс нутагт дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг бөгөөд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний гуравны нэг нь төвлөрдөг. Тиймээс энэ бол маш том боломж. Мэдээж урт хугацааны бодлогын асуудал зайлшгүй бий. Тууштай бодлого бариад явбал манай улс эрчим хүчний хувьд гол үүргийг гүйцэтгэх болох боломжтой. Учир нь манай орон өргөн уудам газар нутагтай, дан ганц сэргээгдэх эрчим хүч бус хатуу түлшийн хувьд асар баялаг нөөцтэй” гэв.

Нийгэм
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад22 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна