Нийгэм
Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал агаарын тээврийг даллах уу
Жуулчид Монгол Улсыг зорин ирэхэд агаарын тээвэр нэн чухал үүрэгтэй. Сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан улсад энэ бол бүр ч чухал. Харин манайд агаарын тээвэр тийм ч амжилттай биш яваа. Зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд төмөр замаар давхардсан тоогоор 760 мянган хүн зорчсон бол агаарын тээвэрт 290 мянган хүн зорчих жишээний. Магадгүй үүнд манай улсын иргэдийн ихэвчлэн очдог газар нь хийгээд манайхыг зорьдог гадныхан нь өмнөд хөрш болоод тэр байхыг үгүйсгэхгүй. Дотоодын зорчигчид ч гэсэн агаарын тээврийг амьдралын чанараасаа үүдээд сонгож чаддаггүй гэх нь худал биш. Тэгвэл Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтын сэдвээс урган гарсан “Агаарын тээврээ хэрхэн арчлах вэ” гэдэг асуудалд “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал агаарын тээврийг даллана” хэмээх хариултыг талууд хөндсөн юм.
Төлөвлөгөө ёсоор бол хоёр жилийн өмнө хэдийн ашиглалтад орох ёстой байсан Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсаар байгаа.Төсөл гацах шалтгааныг Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр тайлбарлахдаа “Том төслүүд ч бай ер нь төслүүд дээр монголчуудын зайлшгүй сурах ёстой нэг зүйл байна. Тэр нь төслийн менежмент. Үүнийг манай улсад онолынхоо түвшинд ерөөсөө сураагүй. Хэрэгжиж буй төслийн удирдагчид нь яам, агентлагууд байдаг. Гэтэл тэд төслийн менежментийн ойлголтгүй. Төсөл том болох тусмаа комплекс болдог. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл гэхэд ганцхан терминалын барилга биш. Энэ бол нисэх буудлын цогц байгууламж. Цахилгаан станцтай, цэвэр бохир усны байгууламжтай, авто замтай, контор, оффисын барилгатай. Тэгээд дагууд нь хот байгуулах асуудал яригдаж байна. Гэтэл үндсэн буудлын барилгын ажил нь ашиглалтад орсон. Гэтэл зам нь гурван жилийн дараа эхэллээ. Тэгэхээр иж бүрнээр нь анхнаас нь зураг төслийг нь гаргах, нэг удирдлагатай байлгах хэрэгтэй. Тэгэхгүйгээр барилгыг нэг яам нь удирдаад, замыг бас нэг яам удирдаад байхаар төсөл цогц удирдлагатай байж чадахгүй. Ингэхээр төслийнхөө төсвийг ч цогцоор нь бодож чадахгүй байна. Манай Шинэ нисэх буудлын төсөл гэхэд зөвхөн нисэх байгууламжийн хэсэг нь Японы зээлээр явсан. Гэтэл авто замыг нь БНХАУ-ын Засгийн газраас зээл авч шийдсэн. Тэгэхээр төслийнхөө санхүүжилтийг хүртэл нэг дор шийдэж чадахгүй байна. Ийм зөрчилтэй байдлууд биднийг алдаанд хүргээд байгаа юм. Иймээс төсвийг хэрэгжүүлэх чадавхаа бий болгох хэрэгтэй” гэсэн юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр бол Японы Засгийн газартай концессын гэрээг энэ сард багтаан дуусгаад, ирэх сард үзэглэнэ. Ингээд тус гэрээг үзэглэснээс хойш 10 сарын дотор шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох бэлтгэл ажил хийх юм. Тооцоод үзэхээр ирэх оны дөрөвдүгээр сард Хөшигийн хөндийн нисэх буудал бүрэн ашиглалтад орох график гарч байна. Ажлын хэсгийнхний өгсөн мэдээллээр наадмаас өмнө бүх барилга байгууламжаа концессын гэрээ эзэмшигчдэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Энэхүү олон улсын нисэх буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА өөрийн зардлаар техник эдийн засгийн үндэслэл судалгааг 2006 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн байдаг. Харин 2008 оны тавдугаар сарын 29-нд УИХ-аас баталж, тухайн оны наймдугаар сарын 22-ны өдрөөс Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авах энэхүү Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Тэгвэл одоо Японы Засгийн газраас хөрөнгө оруулалтаар нийтдээ 65.6 тэрбум иений бүтээн байгуулалт хийжээ. Уг ажилд мөн улсын төсвөөс энэ онд 10 тэрбум төгрөг суулгасан бөгөөд аэродромын барилга, ачаа, шуудан үйлчилгээний барилга, захиргааны байрыг барьж байна. Ийнхүү төсөл амжилттай хэрэгжээд, бүрэн дуусвал өнөөгийн агаарын тээврээс нэг улиралд орж буй 116.5 тэрбум төгрөгийн орлого, хоёр дахин нэмэгдэх боломжтой гэнэ.
Нийгэм
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.
Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Нийгэм
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.
“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.
Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;
Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;
Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.
Нийгэм
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.
Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр боллоо.
Хурлаар:
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг
- Виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай журмын төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ.
Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм.
Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.
ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.
Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав.
Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна.
Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна.
АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА
Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож, 665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна.
УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна.
Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр20 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр20 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд42 мин өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ