Эдийн засаг
Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын зөвлөлийг даргалж байна
Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, хуралдаанаар оюуны өмч болон биологийн төрөл зүйл, эмийн асуудлууд, шинээр патент авах шаардлагад ашигласан уламжлалт мэдлэгийг нээлттэй болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэв.
Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээрийн зөвлөл нь ДХБ-ын Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл зэрэг байгууллагын 3 гол зөвлөлийн нэг юм. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Зөвлөлийн даргын хувьд хуралдааныг даргалав.
Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсноос хойш анх удаа уг байгууллагын тогтмол үйл ажиллагаатай бүтцүүдийн нэгийг 2019 онд даргалж байна.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.