Нийгэм
Н.Мөнхбат: Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгнө

Баянгол дүүргийн V, VI хороонд цэцэрлэгийн насны 1,000 гаруй хүүхэд бий. Тэдний 30 хувь нь энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлджээ. Энэ төрх бусад газарт ч давтагддаг. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байгаа ч цэцэрлэгийн хүчин чадал дүйх хэмжээнд нь хүрч өсөөгүй гэхэд болно.
Тиймээс цэцэрлэгийн хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2019-2020 онд шинээр 174 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн юм. Үүнээс 29 цэцэрлэгийн барилгыг шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулан, багачуудаа хүлээн авна.
Тухайлбал, 114 дүгээр цэцэрлэгт өргөтгөл барьснаар 150 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой болно. Өргөтгөлийн гүйцэтгэгчээр “Зөөлөн эхийн сэтгэл” ХХК ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөө тус компанийн ерөнхий инженер Н.Мөнхбат хэлэв.
Тус өргөтгөлийн барилгын ажил хэрхэн явагдаж буйг сурвалжиллаа.
114 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Амгалан “Баянгол дүүргийн VI хорооны хүүхдүүд 114 болон 98 дугаар цэцэрлэгт суралцаж байна. Хэдийгээр хоёр цэцэрлэгт хүүхдүүдээ хуваан суралцуулж байгаа ч хамран сургах тойргийнхоо нийт хүүхдийн 70 хувийг сургаж байна. Өргөтгөл баригдсанаар 80 гаруй хувь нь цэцэрлэгт суралцах боломжтой болно” гэлээ.
Уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилга зоорьтой хоёр давхар байх бөгөөд зоорийн давхарт нь цагаан хэрэглэл угаах өрөө, чийрэгжүүлэлтийн танхим болон архивын өрөө байх ажээ. Харин давхар бүрийн талбай нь 578 м.кв юм.
Өргөтгөлийг барьж буй “Зөөлөн эхийн сахиус” ХХК-ийн ерөнхий инженер Н.Мөнхбат “Барилгын ажил графикийнхаа дагуу хийгдэж байгаа. Карказ, зоорийн давхрын өрлөгөө бүрэн дуусгасан бөгөөд одоогоор нэг болон хоёрдугаар давхрын өрлөгөө хийж байна. Барилгын ажлын санхүүжилт цаг тухайдаа орж байгаа учраас эдийн засгийн хувьд ямар нэг асуудалгүй.
Гэвч үүсэж буй нэг хүндрэл нь барилгаа шугам сүлжээнд холбохын тулд хажуугийн гараашийг нураах, холболт хийсний дараагаар эргүүлэн барьж өгөх ёстой болж байна. Мөн зоорийн давхар дах угаалгын өрөөний бохирын холболт хийх түвшин нь таарахгүй байгаа тул техникийн нөхцлөө дахин үнэлгээ хийлгэхээр болсон” гэв.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм4 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр11 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм8 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм8 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ