Connect with us

Нийгэм

Х.Баттулга: 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг судлаачид мэдээлж байна

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зэрэг салбарын сайд, удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож байна.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга нээж үг хэллээ.

МАНАЙ УЛС НИЙТ ГАДАРГЫН УСНЫ 68 ХУВИЙГ ХИЛ ДАВУУЛАН АЛДДАГ

Тэрбээр “Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр бид бидний өмнө, дэлхий даяар, Монгол Улсын өмнө онцгой тулгамдаж байгаа усны асуудлаар хэлэлцэх гэж байна.

Амьдралын эх сурвалж болсон усны асуудлаар зөвлөлдөхөөр цаг гарган ирсэн, усны салбарт сэтгэл оюунаа зориулж яваа бүх хүмүүст талархал илэрхийлье.

Өнөөдөр дэлхий нийтэд тулгарч байгаа үндсэн хоёр бэрхшээл нь усны нөөцийн хомсдол, цөлжилт юм. Дэлхий нийтээрээ 2790 шоо.км усыг жилд хэрэглэж байна. Үүний дөрөвний гурвыг ундны хэрэгцээнд болон аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг. Усны хэрэглээний 80 хувийг гадаргын усаар, 20 хувийг гүний усаар шийддэг ажээ.

Хөрш гүрнүүдийн геополитикийн бодлогын цөмд цэнгэг усны нөөц маш чухал байр эзэлдгийг Төвөдийн өндөрлөг, Байгал нуурт хэрхэн анхаарч байгаагаас нь харж болно. Төвөдийн өндөрлөг бол хятадын гурван их мөрний эх, Төв азийн ус хагалбарын шугам бол оросын Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц билээ. Хойд хөрш Байгаль нуурыг усны нөөцийн парк болгон зарласан. Өмнөд хөршийн хувьд Хойд хятад дахь усны хомсдолыг шийдвэрлэхийг чухалчлан үзэхээ илэрхийлсэн байдаг.

Монголчууд бид усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм. Дахин хэлье нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг.

Эрдэмтэд Монгол орны байгалийн түүхийг судлаад 500 жилд давтагддаг хур тундасны татралт, цөлжилтийн мөчлөг ойртож байгааг мөн анхааруулсаар байна. 1575-1593 онуудад 18 жил хур татарч, ус гол ширгэн, бэлчээр хатаж, их цөлжилт явагдсанаас шалтгаалж 450 мянган монголчууд баруун тийш нүүдэллэн одсон нь одоогийн Халимаг юм.

1807-1866 онуудад 43 жилийн турш хур татарснаар Нийслэл хүрээ 29 удаа нүүсэн, 1807-1866 онуудад 59 жил гандаж их ядуурал болсон мэдээ бий.

1996-2007 оны 11 жилийн хур татралтаар Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн гол татарч, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон зуун нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн жишээ бол бүгдийн санаанд байгаа байх.

Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байна.

Иймд Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болоод байна.

Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2 хувьд хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон юм. Өнөөдөр дэлхий дээр биднээс өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон алга. Хөрш орнууд хэдэн зуун мянган усан сан барьж цэвэр усаа нөөцлөн ашигладаг. Манайхаас 4 дахин бага нутагтай ус чийг ихтэй Япон улс гэхэд л 17 мянган усан сан, хиймэл нууртай. Гэтэл бидэнд Тайширын Гэгээн нуураас өөр усан сан алга. Гэтэл гадаргын усны нөөц 14 хоногт, харин гүний усны нөөц нь 10 000 хүртэл жилд нөхөн сэргээгддэг.

Монголын уул уурхайн гол нөөцүүд гадаргын усны нөөцгүй говь, хээрийн бүсэд оршдог. Энэ бүсэд усны хэрэглээ тулгамдсан асуудал нэгэнт болчихоод байна.

Манай нутаг дээр бууж байгаа нийт хур тундасны 10 гаруй хувь нь гадагш урсан гарч, 90 хувь нь ууршиж, дэгддэг болохыг судалгаа харуулж байна. Усны тоо бүртгэлийн 2018 оны дүн, мэдээнээс үзэхэд 527 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэсэн. Төв аймагт гэхэд 94 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэснээс ердөө 15 нь буцаж сэргэсэн гэсэн тоон мэдээлэл байна.

Энэ бүхнээс үүдэн усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ.

Байгалийн баялаг усны нөөц ашигласны төлбөр ямар нэг хэлбэрээр хийгдэж байгаа ч зарим салбарт усны үнэ цэнийг ахиулах, төлбөрийг хуулийн дагуу зөв зарцуулах шаардлага чухал байна. 2018 оны байдлаар ус ашигласны төлбөрт 46.7 тэрбум төгрөг улс орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. Энэ мөнгөний 96 хувь нь усны хэрэглээний 17 хувийг эзэлдэг уул уурхайгаас оржээ. 83 хувийг эзэлж байгаа бусад хэрэглэгчид нь төлбөрөөс чөлөөлөгдсөн байх юм.

Усны тухай хуулиар энэ төлбөрийн 35 хувь буюу 16.3 тэрбум төгрөгийг жил бүр ус, усан орчныг сэргээх, нөөцийг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулахад зарах ёстой байтал дөнгөж талыг нь буюу 8 тэрбум төгрөгийг дээрх зорилгоор зарцуулсан байна.

Хуульд заасан хувь хэмжээгээр жил бүр ус хуримтлуурын усан сан, цөөрөм, бохир ус цэвэрлэх байгууламжийн засвар, гүний усны хайгуулд зарцуулсан бол чамлахааргүй үр дүнд хүрсэн байх биз ээ.

ОДОО ТА БҮХНИЙ АНХААРЛЫГ БОГИНОХОН ВИДЕО ТАНИЛЦУУЛГАД ХАНДУУЛЪЯ.
Хоёрхон улсын жишээг үзүүллээ. Эхнийх нь Израил буюу бүс нутагтаа байнга дайн, байлдаантай, шашин хоорондын маргаантай байдаг улс. Ийм учраас аюулгүй байдал талаасаа хүнсний асуудлаа өөрсдөө, импортлохгүйгээр шийдсэн. Усаа хэрхэн цэвэршүүлж, ундны ус гаргадаг тухай та бүхэн үзлээ.

Нөгөө улс нь Ливи. Элсэн цөлд байдаг. Гаднаас валютаар ундны усаа худалдаж авдаг байсан. Харин ус олж, усаа бүх хотууд руу хоолойгоор дамжуулснаар дотоодын хэрэглээгээ хангаж байна. Эргээд бүс нутагтаа усаа экспортолж байгаа жишээг бид харлаа.

Цаашид ус сэргээхэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, төрийн тусгай санд төвлөрүүлэн Сангийн яамны хяналтаар усны төсөл, хөтөлбөрт зарцуулахаар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

Дараах асуудлуудад Монголын төр, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл анхаарлаа чиглүүлэх шаардлага байна:

  1. Усны салбарын засаглалыг сайжруулах, хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулах. Ядаж агентлагийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. Нэг дор зангидах шаардлагатай байна.
  2. Салбар дундын зохицуулалтын бодлого явуулах зөвлөлийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжүүлэх. Яагаад гэвэл, Монгол орон бэлчээрийн мал аж ахуйтай. Малаа дагаж амьдрал өрнөдөг. Гэтэл цөлжилт Монгол орны ирээдүйд тун аюултай тул Үндэсний аюулгүй зөвлөлд шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
  3. Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлал, “УС” үндэсний хөтөлбөр болон төрөөс гаргасан бодлогын баримт бичгүүдэд суулгасан ойрын ирээдүйд хүн амын 90-ээс доошгүй хувийг чанарын шаардлага хангасан усаар хангах, Хүнс, хөдөө аж ахуйд усалгаатай газар тариалан, бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэн эрчимжсэн ХАА хөгжүүлэх бодлого барих. Гаргасан баримт бичгүүдээ нэгтгэн, дахин эргэн харах хэрэгтэй. Ингээд нэг багц болгож цөлжилт, усны асуудлыг шийдэх хэрэгтэй.
  4. Дээрх баримтад туссан Урсац тохируулгын усан сангуудыг барьж байгуулах,говь хээрийн бүсэд алсын зайнд ус дамжуулах төслийг нэн яаралтай шийдвэрлэх, ус хуримтлуурын жижиг хиймэл нуур цөөрмүүдийг аялал зугаалга, услалт, ус хангамжийн зорилгоор бариулах ажлыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд санал болгож төрөөс бодлогоор дэмжиж, гадаргын усны ашиглалтын 67% хүргэнэ гэсэн “Ус” үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах
  5. Говь хээрийн бүсэд газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр шийдэж, цэнгэг усны ордуудыг зөвхөн хүн ам, ХАА-н усан хангамжид зориулах асуудлыг хууль, журмаар шийдэх
  6. Цөлжилт ба усны нөөцийн хомсдол бол нэг үгийн 2 утга гэж үзэн усны нөөцийг нэгдмэлээр ашиглаж хамгаалах, цөлжилтийг сааруулах менежментийг цаг алдалгүй эхлүүлэхэд төр засгийн анхаарлыг яаралтай хандуулах шаардлага, цаг нь тулжээ гэж үзэж байна.

Эдгээр асуудлуудыг шийдэх санал, зөвлөмжийг гаргуулахаар өнөөдрийг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа тул Та бүхэн идэвхтэй оролцож, зөвлөгөө, саналаа хэлж, шийдэл гаргахад дэм болохыг хүсэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.

Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.

Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.

Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол

Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.

Цагийн хуваарь:

  • Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
  • Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00

Рейсийн тоо: Өдөрт 4

Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм4 цаг өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм4 цаг өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм4 цаг өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийгэм7 цаг өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм7 цаг өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм8 цаг өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм8 цаг өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр8 цаг өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг8 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм9 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм10 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент10 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр10 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент10 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм10 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр10 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр10 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм1 өдөр өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм1 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр1 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим