Нийгэм
ЖДҮХС-ийн төслийг амралтын өдрүүдэд уртагсгасан цагаар хүлээн авч байна

ЖДҮХС-ийн төслийг энэ сарын 8, 9-нд буюу амралтын өдрүүдэд 09:00-20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж хүлээн авч байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байгаа аж. Мөн ЖДҮХСангаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.
Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн мэдээлэл ирүүлсэн байна. ЖДҮХСангаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт их, зээлийн хэрэгцээ шаардлага эрэлт ихтэй байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд төсөл хүлээн авах үйл явцад иргэдэд чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай ил тод нээлттэй ажиллаж байгаа үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХСангийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Уг үүрэг чиглэлдээ амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ны өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авахыг даалгасан байна.
Төсөл хүлээн авах үйл ажиллагаа 06 сарын 10-ны өдрийн 17.30 минутад дуусч бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Төсөл хүлээж авч байгаа бүх үйл явц цахим хэлбэрээр систем дээр хийгдэж байна.
Өнгөрөгч баасан гарагт хөнгөлөлттэй зээлийг дамжууулж олгох банкууд шалгарсан байна. Үүнд ХААН, Хас, Төрийн банкуудын санал зохих журмаараа хянагдаж төсөл олгох жагсаалтад орж иржээ. Эдгээр банкуудтайгаа ХХААХҮЯам хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийх юм.
ХХААХҮ-ийн сайд, Банкуудын өгсөн саналаар бол банкуудын зээлийн хүү дээр нэмэгдэх зардлын хэмжээ 4 хувьтай гэсэн санал орж ирсэн байна. Энэ саналаар бол ЖДҮ-дэд олгох зээлийн хэмжээг 8 хувиас ихгүй байхаар байна. Энэхүү 8 хувийг бууруулах ямар боломж байна гэдгийг эргэж судална. Зээлийн үйлчлэх зардал, эрсдлийн зардлыг нарийн тооцож үзээд хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэгт таарсан хүү бодох ёстой. Банкууд маань санаачилгатай хандаж 5 хувиас доош бууруулах санал оруулж ирж байна. ЖДҮХСан олгож байгаа зээлийн гурван хувиар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг журам өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн. Урьд жилүүдэд 3 хувийн санхүүжилтдээ багтан бүхий л үйл ажиллагаагаа явуулж байсан. ЖДҮХСан төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллага. Бид жижиг дунд үйдвэрийн хөгжлийн сангийн зардал, тооцоог нарийвчилж хийлгэж байна. 3 хувийн хүүг 2 хувь болгох чиглэлд өртөг зардлаа хямдруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид төслөө хүлээж авсны дараа зээл олгох банкуудтайгаа гэрээ хэлцлээ хийнэ. Ингэхээр зээлийн хувь хэмжээ тодорхой болно. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл олгох үйл ажиллагаа хэвийн, тогтоосон графикийн дагуу явагдаж байна гэлээ.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм5 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм10 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг9 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр11 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм9 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ