Улс төр
АТГ-т ардын багш авлагдах цаг дор
Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргал ажлаа өгөхдөө “33 их наяд төгрөгийн өршөөл үзүүлсэн” гэх хуулийн гэмт хэргийн тухай хэлж байлаа. Олон нийт түүнийг үүгээрээ дараагийн АТГ-ын даргад гэрийн даалгавар өглөө гэж харсан. Гэвч З.Дашдаваа дарга ажлаа авсан даруйдаа төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг төдийгүй зардлыг хянадаг болох хэрэгтэйг онцолсон юм. Энэ байгууллагыг үүсгэн байгуулсан хийгээд, ажилласан хүмүүсийн ярьдгаар бол хүний нөөц тун муутай юм гэнэ лээ.
Хэрэв Монгол Улсын 192 мянган төрийн албан хаагчийн зарлагыг хянах гэвэл хүч нь хүрэх юм болов уу даа. Гэтэл хэдэн өдрийн өмнө өөр нэг “айхтар” ажил эхлүүлснээ зарлах нь, тэр. Товчхондоо, багш нарыг бол болгож тавих юм байна. Хууль бус хандив цуглуулж байгаа сургууль, цэцэрлэгийг АТГ-т мэдэгдээрэй гэсэн зарлалыг өөрийн албан вэб сайтдаа байршуулжээ.
Тэндээ шалгаж байгаа хэргүүдээ бичсэний ихэнх нь өрөвдмөөр өө. Тухайлбал, “Нийслэлийн Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэгийн багш Хишигсүрэн болон бусад багш нар анги засварын мөнгө гэж нэг хүүхдээс 15-30 мянган төгрөг авч байна, би Хишигсүрэн багшийн хувийн данс руу 15 мянган төгрөг шилжүүлсэн” гэх гомдол байгаа аж. Мөн “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд шинэ орсон хүүхэд бүрээс 3,000 төгрөг хураан авч байна, шалгалт шүүлгийн үеэр байнга мөнгө хураадаг. Эцэг, эхчүүд бид хүлээн зөвшөөрөөд өгдөг.
Гэхдээ өнгөрсөн жил ой хийгээд цугларсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхойгүй. Зам, талбай нь эвдэрхий хэвээрээ байх юм. Ийм байж 3,000 төгрөг хурааж байгааг нь ойлгохгүй байна” гэх гомдол байгаа аж.
Бас “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг бүх хүүхдээс засварын мөнгө гэж 30 мянган төгрөг авч байна. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний мөнгө авсан боловч засварын ямар ч ажил хийгээгүй байсан. Мөн улирал бүр улавчны мөнгө гэж 12-15 мянган төгрөг авдаг боловч нэг ч улавч өгөөгүй. Энэ талаар эцэг, эхчүүд гомдол гаргая гэхээр айгаад гомдол гаргаж чаддаггүй. Энэ хандлага дээр багш, ажилтнууд дөрөөлж дураараа мөнгө төгрөг хурааж байгаа асуудлыг шалгаж таслан зогсоож өгнө үү” гэх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан шалгаж байгаа юм байна. 3,000 төгрөгөөр зам талбайгаа засаагүй байна гэж ямар паланцгаа яриад байгаа юм. Сургууль цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг, эхчүүдээс эрхлэгч, захирлууд мөнгө төгрөг авдаг, үдийн цайны мөнгө төгрөгөөс хумсалдаг зэргийг бол шалгах нь зөв. Харин анги засвар, хуримтлал фондны мөнгөтэй АТГ нь зууралдахыг тэгээд ямар ажил гэх юм бэ. Бас сургууль цэцэрлэгийн хүртээмжгүйгээс анги даац хэтрэх, эцэг эхчүүд мөнгө төгрөг барьж гүйх чинь төсөв хуваарилдаг дээд шатандаа ажлаа хийхгүй байгаагаас болоогүй юм уу. Энэ мэтээр АТГ он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлээд байгаа гэнэ. Дахиад ийм төрлийн хандив цуглуулж байвал нэн даруй АТГ-т мэдээлж, мэдэгдэхийг анхааруулжээ.
Тэгэхээр ийм байна. Сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн санхүүжилт ямар байдаг билээ. Хангалттай хүрэлцээтэй байсан бол бүх сургууль гял цал болох байлаа. Гэвч ороод харахад хүүхдийн тохой зулгалчихмаар хуучин модон ширээтэй нь олон шүү. Тийм байхад багш нь мөнгө хураагаад сандал ширээгээ будчихъя гэж бодолгүй яах вэ дээ. Жил жилийн сургууль амарчихсан энэ өдрүүдэд хөөрхий хэдэн багш сургууль дээрээ савтай будаг, замасктай л холилдоод сууж байдаг юм. Ер нь хулгай хийх гэж багш болдог хүн байдаггүй л байхгүй юу. Тийм болохоор л ийм гэнэ сэрэггүй байгаа байх. Харин гомдол, хардлага хаанаас ч олдоно. Тэр нь 1939 оны хэлмэгдүүлэлт дээр бүр тод харагдсан, түүхт зүйл дээ. Сүржигнэж байгаа юм биш. “Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” байдаг орчлонд сэтгэлд нь таарах юмгүй болчихсон хүн зөндөө бий.
Өөр нэг юм нь АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр саяхан мэдээлэл хийх үеэрээ “Анх шударга байдлын судалгааг хийхэд 10 функт байсан. Гэтэл 2014 онд дөрөв гэсэн функттэй болж огцом буурсан. Энэ жил 6,500 хүүхдийг хамруулсан судалгааг онлайнаар хийсэн. Судалгааны дүнгээр 3.9 функт гэж гарсан байгаа. Төрийн албаныхан арван жилийн хүүхдүүдээс шударга байдлаараа муу байгаа нь жил бүрийн судалгаагаараа харагдсан. Энэ нь Төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрд авлигын эрсдэл их байгааг тодорхой харуулж байна” гэхчлэн ярьсан нь мэдээллийн сайтад гарсан байна.
Хоёр өөр сэдэв шиг л байх юм. Дээр нь ийм судалгаанд эерэг хариулт өгөх гэж хүн орох уу. Тодорхой дурдаад яахав, Дамбын нэг сургуулийн багшийн хүүхэд өөрийнх нь ангид явдаг байж. Сурлагатай хүүхэд байсан бололтой. Харин өөрөөс нь тааруу дүн авсан нэг хүүхэд биеэ өмөөрөхдөө эцэг, эхдээ “Манай ангийн тэр ээж нь багш болохоор надаас илүү дүн авсан” гэчихэж л дээ. Эцэг, эх нь сургууль дээр нь очоод “Өөрийнхөө хүүхдэд илүү дүн тавьж миний хүүхдэд доогуур дүн тавилаа” гээд буулгаж өгсөн байгаа юм. Үр дүнд нь багш халагдаж, хүүхэд нь өөр сургууль руу шилжжээ.
Ийм нусан бурантгуудыг шударга бай гэхээр эргээд тийм л үйл явдал болдог юм. Одоо цагт сургууль дээрээ багшаасаа айж, эмээдэг хүүхэд ховор болсон шүү. Ямар ааш араншинтай хүн, хүүхдүүд энэ нийгэмд элбэг байгааг бодох л ёстой. Нэг судалгаанд “Хүүхдүүдийн 49 хувь нь эцэг эх, ах эгчээсээ айж байна. Энэ нь хүүхдийн хүчирхийлэл их байгаагийн тэмдэг” шахуу утгатай адил юм бичсэнтэй ялгаагүй балайрал л болж байна. Тэр дунд муу хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хэн ч байлаа эцэг, эхээсээ эмээдэг юм. Энийг чинь эрүүл харилцаа гээд байгаа хэрэг.
Одоо байтлаа сургуулиудаар яваад элдэв юм хийгээд байх бололтой юм. Амьдрал гэдэг чинь програмчлаад өгчихсөн видео тоглоом биш л дээ. Ингэж ядарсан багш нарыг айлгаж байхаас өөр ажил АТГ-т их бий. Наад зах нь, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдсон хүмүүсээ яах гэж байгаа юм. Ихэнхийг нь холбогдолгүй гэж өршөөсөн.
Өнөөдүүл нь би буруугүй гэдгээ нотоллоо гээд л сошиалаар нэг хөөр баяр явж байна. Тэд нь ч яахав тэгээд хуулийн гадна үлдсэн юм байгаа биз. Цаана нь байгаа үнэхээр хэрэг тарьчихсан нөхдөө хэрхэх гэж байгаагаа хэзээ зарлах вэ. Өнөө том загаснуудаасаа барьсан нь хаана байна. Дуулиантай баривчлаад чимээгүй суллачихдаг боллоо гээд хүмүүс бухимдаж эхэллээ. Багш нараар оролдож явдаг бол арай хэтэрнэ шүү. “Шинэ үе” продакшных байх аа. Нэг шоколад авсан багшийг АТГ-аас дуудсан тухай хошин шог байдаг. Одоо ч хошин шог биш болсон явдал болох нь дээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд5 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ