Улс төр
Б.Тулга: Энэ парламент Үндсэн хууль өөрчлөх нь өөрөө ухралт болно

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч нам Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төслөө танилцууллаа. Монгол Улс нэг тойрог гэх зарчмаар 2020 оны сонгуулийг явуулах талаар ярьж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн тухай хуулийг ярихаас өмнө одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд Хэнтий аймагт ажилласан. Сонгууль явуулахгүй байгаад иргэд, сонгогчид ихэд дургүйцэж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид энэ үйлдлээрээ сонгогчдын эрх ашгийг уландаа гишгэсэн.
Ер нь сонгогчдын төлөө биш зөвхөн сонгуульд өрсөлдөх гэж байгаа төрийн албан хаагч, нэг бол намын эрх ашгийг хамгаалдаг төр засагтай болжээ. Ийм байхад ямар ч сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулаад нэмэргүй. Түүнчлэн сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилж, өөрсдийн эрх ашигт нийцүүлдэг байдлаа зогсоох хэрэгтэй.
Монголын төр засаг дэндүү ойлгомжгүй байна.
Монгол Улсад тууштай, алсыг харсан, дунд хугацааны алсын бодлого гэж байхгүй боллоо. Ийм учраас сонгуулийн хуулийг дахин дахин өөрчлөхөө болих ёстой. 2016 оны сонгуулийн хуулийг сонгууль болохоос гурван сарын өмнө өөрчлөөд явуулсан. Тэрнийхээ хорыг одоо өөрсдөө амсаж байгаа. Ер нь эрх баригчид сонгуулийн хуулиа өөрчлөөд хожно гэж боддог. Хэзээ ч тийм байдаггүй. Ард түмэн бол тавих дүнгээ л тавина.
-Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн төслийг та харсан уу. Улс төрийн намуудаар хэлэлцүүлсэн гэж байсан?
-Улс төрийн намуудад, төрийн бус байгууллагуудад огт тараагаагүй хувилбарыг гэнэт гаргаж ирээд ярьж байгаа. Үүнийгээ өөрсдөө ярихдаа улс төрийн намуудад хэлсэн, хэлэлцүүлсэн гэсэн юм ярьж байх шиг байна лээ. Тийм зүйл байхгүй. Ер нь бол Монгол Улс нэг тойрог гэх хувилбар нь тойрогтоо буцаж очих нүүргүй болсон улс төрчдийн арга юм л даа. Амласнаа биелүүлээгүй учраас сонгогчидтойгоо уулзах нүүргүй болсон ийм л нөхдүүд байна.
Парламентын гишүүдийн 40 гаруй нь ЖДҮ-гийн зээлд холбогдсон. Түүнчлэн 60 тэрбумын асуудал байна. АН-ыхан гэхэд МАНАН-гийн бүлэглэлийн нэг хэсэг болчихсон. Ийм хүмүүс эргээд яаж тойрогтоо очих вэ дээ. Ер нь сонгуулийн хууль нь сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдгээс илүү сонгогчдын эрх ашгийг яаж хамгаалдаг байх вэ гэдэгт чиглэх ёстой гэж манай нам үзэж байна.
-Ер нь Монгол Улс нэг тойрог гэх хувилбарыг манай тогтолцоонд хамгийн тохиромжтой гэж ярьж байна. Өмнө нь хэрэгжүүлэх байсан ч техникийн шинэчлэлт хийх шаардлагатай гэдэг үүднээс хойшлуулсан гэж ярьж байна. Ийм асуудал байгаа юм уу?
-Өмнө нь яригдаж байсан хувилбар бол өөр л дөө. Улс нэг тойрог, нам жагсаалтаа танилцуулна. Жагсаалт дотроос иргэд нь сонголтоо хийнэ. Аль нам хэчнээн хэмжээний иргэдийн дэмжлэгийг авснаар жагсаалтын дотроос намын төлөөллийг оруулж ирдэг тогтолцооны асуудал юм. Харин одоогийн яригдаж байгаа хувилбарыг би өөрсдөө тойрог дээрээ очихоосоо айсан, амлалтаасаа зугтаж байгаа хувилбар гэж харж байна.
-МАН-ын гишүүд хууль санаачлагчид эдийн засагт ашигтай хувилбар ч гэж ярьж байна?
-Хариуцлагатай, сайн төртэй бол эдийн засгийн асуудал аяндаа шийдэгдэнэ. Тэр сайн төрийн төлөө мөнгө, санхүү зарцуулж чадахгүй юм бол тэр төр Монголын төлөө ажиллахгүй. Одоо бол сонгууль явуулах болохоор мөнгөө харамладаг. Тэгсэн мөртлөө нэгнийхээ банкны зээл, өрийг төлөх болохоор мөнгө харамладаггүй. Хүүхдүүдээсээ мөнгөө харамладаг. Тийм атлаа ЖДҮ-гийн зээл авахаараа мөнгөө цацдаг. Ийм байж болохгүй.
Зарцуулах ёстой юмандаа бид зарцуулж байж үр шимийг нь хүртэнэ. Тийм учраас энэ асуудалд зардлыг хэмнэнэ гэдэг шалтгаан ярьж, шалтаглаж өөрсдийнхөө хүсэл зорилго, атгаг санаа бодол руу чиглүүлэх шаардлага байхгүй гэж хэлмээр байна.
-Бие даагчид олонд танигдаагүй улстөрчдийн боломжийг хаана гэж байна. Үнэхээр энэ хууль батлагдвал яах вэ?
-Сонгогчдынхоо нүүрийг харж чадахгүй болсон улстөрчдийн аргаа барсан оролдлого гэдгийг дахин хэлмээр байна. Нэгэнт төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан нөхдүүд тэр эрх мэдлээ яаж хамгаалж авч үлдэх үү гээд аргаа барж байна.
-Эрх баригч нам энэ мэдээллийн дараа Үндсэн хуулийг өөрчлөх төслөө өргөн барилаа. Энэ парламентад эцэг хуулийг өөрчлөх чадамж байна уу?
-Эргэлзэж байна. Яагаад гэвэл ЖДҮ бол улаан цайм хулгай. Ийм хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ярьж байна гэдэг зарчмын хувьд байж болохгүй асуудал. Гэмт хэрэгтнүүдээр хууль батлуулаад сууж байгаатай л адил зүйл. Гэмт хэрэгтнүүд гэдгийг би ч хэлээд байгаа юм биш. АТГ-ын дарга, Ерөнхий Прокурор нь чуулганы танхимд хэлсэн. 60 тэрбумын схем хэрэгжсэн гэдгийг одоогийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хэлээд байгаа, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
Тэгэхээр энэ бүхэн нь ард түмний нүдэн дээр ил байхад Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярих нь инээдтэй зүйл. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол хамгийн наад зах нь байгалийн баялаг ард түмний өмч гэсэн заалтыг заавал оруулах ёстой. Түүнчлэн УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцдог тийм заалт орсон юм уу. Ард түмний төлөөлөл болсон институц нь гүйцэтгэх засаглалаа хэрэгжүүлж чадаж байгаа юу.
Шүүх, прокурор, шат шатны шүүхийг ард түмэн сонгодог байх юм уу. Ерөнхийлөгч сонгодог систем байх юм уу. Монгол хүнээ хамгаалалтад авч чадаж байгаа ямар заалт орж байгаа юм вэ. УИХ-ын гишүүнээ хамгаалдаг юм байна. Монгол хүнийг хамгаалалтад авдаг ямар заалт оруулах ёстой вэ. Үнэхээр Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа бол зүйл, заалт бүрээр нь ард түмэнд танилцуулж байж тэр болгоноор нь санал авах ёстой.
Тэрнээс биш өөрчлөх ёстой гэсэн нэрэн доор өөртөө зориулж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол Монголын хөгжлийг дахиад хойш татсан алдаа болох байх.
-Байгалийн баялаг ард түмний өмч биш Төрийн өмч гэсэн заалт байна. Түүнчлэн иргэдээ хамгаалах талаар ойлголт алга. Ер нь эрх мэдлийн хуваарилалттай холбоотой заалтууд одоогийн хуулийн төсөл дээр явж байна?
-Эрх мэдэлд хүрчихсэн хүмүүс шунадаг гэдгийн хэлбэр энэ л дээ. Өөрсдийнхөө бүлэглэлийн эрх ашгийг илүү сайн хамгаалахын тулд эсвэл өөр нэг бүлэглэлтэй тэмцэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдож байна. Үндсэн хууль өөрчлөх үү гэвэл өөрчлөх шаардлагатай. Гэхдээ Үндсэн хууль өөрчлөгдөх юм бол Монголын ард түмэнд, айл өрх болгонд энэ өөрчлөлт хэрхэн тусгах вэ гэдгийг сайн хэлэлцүүлж байж л өөрчлөх ёстой. Түүнээс биш албан тушаалтан дарга нарын эрх мэдлийн хуваарилалт шиг Үндсэн хуулийг өөрчилбөл энэ нь ухралт болно.

Улс төр
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.
Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон өргөтгөсөн хуралдаануудаар зохион байгуулагдаж, өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нээсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Волгоград баатар-хотод чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 200 өдөр, шөнө үргэлжилсэн Сталинградын тулалдаан Аугаа их эх орны дайн болон Дэлхийн II дайны үр дүнг тодорхойлсон эргэлтийн цэг хэмээн тодотгож, дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд орон орны оруулсан баатарлаг гавьяа, хувь нэмрийг онцлон, түүхийг гуйвуулахгүй байх нь зүйн хэрэг гэв. Тэрбээр, дайны жилүүдэд монголын ард түмний оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй байсныг цохон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины тэр дундаа оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь 1941-1945 онд болсон Аугаа их эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн.
Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн.
Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг. Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтын үеэр “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцсон юм.
“Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтын хаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь, Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороо байгуулахыг санал дэвшүүлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар
- Татварын реформын талаар
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийгмийн даатгалын реформын талаар
- Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 хэлэлцэх бөгөөд танилцах юм байна.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
11.30 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
15.00 | “Их засаг” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсох |
15.30 | “Их Эзэн Чингис хаан” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага | 09.00 | “Их засаг” |
-
Нийгэм9 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм12 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм12 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм13 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг13 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр12 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр15 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм12 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа