Нийгэм
Хүүхдийн зуслан нэг өдрийн 30-35 мянган төгрөгийн төлбөртэй байна

Ерөнхий боловсролын сургуулиуд амарсан энэ үед зуны урин дулаан цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг эрэлхийлж зусланг зорих хүүхдийн тоо өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байдаг. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй зуслангууд, тэдгээрийн хяналт шалгалт, үнэ тарифын талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэлтэй ярилцлаа.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд 35 зуслан байдаг. Үүнээс 21 зуслан үйл ажиллагаа явуулах эрхтэй. Хамгийн түрүүнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зургаадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авч эхэлсэн. Бусад хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа өчигдрөөс эхэлсэн. Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байна.
Тухайлбал, “Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй хэмээсэн бол Төмөр замын харьяа “Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах болон үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байгаа.
-Эцэг, эхчүүд зөвшөөрөлгүй зусланд хүүхдээ хамруулсан бол хаана хандах ёстой вэ?
-Тухайн зуслангаас ямар нэгэн зөрчил илэрсэн бол нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэх боломжтой.
-Энэ жил зуслангийн үнэ тариф нэмэгдсэн байгаа талаар иргэд ярьж байна. Үнэ ханшийн тухайд хэдээс хэдэн төгрөгийн төлбөртэй байхаар тусгагдсан бэ?
-Зуслангийн үнийн тарифыг нийслэлийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газраас тогтоодог. Энэ жилийн хувьд зуслангууд өдрийн 30-35 мянган төгрөгийн ханштай байна. Өөр улс орны хүүхдүүд 30-35 ам.доллар буюу 80 мянган төгрөгийн төлбөртэйгөөр амрах боломжтой. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоотой хамтран хүүхдийн зуслангийн захирлуудтай уулзалт хийдэг.
Энэ уулзалтаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар хүүхдийн зуслангийн үнэ тарифыг баталдаг юм. Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Гэхдээ ихэнх зуслангууд хоногийн 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авч байна лээ. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг.
-Төлбөр нэмэгдэхэд юу нөлөөлсөн гэж үзэж байна?
-2018 онд хүүхдийн зусланд амрах тариф өдрийн 28-30 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил үнийн өсөлттэй холбоотойгоор хүүхдийн зуслангийн төлбөр нэмэгдсэн байгаа.
-Нэг зусланд хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой байдаг вэ?
-Ер нь хүчин чадлаасаа хамаараад нэг ээлжиндээ 60-300 хүүхэд элсүүлдэг байгаа.
-Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хүүхдийн зуслангуудад хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
-Байгууллагынхаа үйл ажилла-гааны чиглэлийн дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр, хүүхэд хамгааллын аюул-гүй байдал, орчны гэсэн чиглэлүүдээр шалгалт хийдэг. Үүнээс гадна хаяг реклам, үүдний хэсэг хүүхдийн аюулгүй байдлыг хангасан цардмал талбай, спортын талбай байр хоорондыг холбосон явган хүний зам, зуслангийн орчин, харилцаа холбоо, өрөөний тавилга хэрэгсэл, спорт тоглоомын хэрэгсэл, тоглох талбайн нөхцөл байдлыг хянаж шалгадаг юм.
Спорт тоглоомын талбай, спортын хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулах талбайтай эсэх. Мөн хөгжмийн зэмсгүүд байгаа үгүйд хяналт тавьдаг. Шалгалт хийж буй байгууллага бүр өөр өөрийн онцлогтой. Цагдаагийн байгууллага хүүхдүүдийн аюулгүй байдал, харуул хамгаалалт, хүүхдэд ямар нэгэн асуудал гарвал төв суурин газар руу хэр хурдан хугацаагаар холбогдох боломжтой вэ зэрэг бүхий л зүйлсийг шалгана.
Харин эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийн амьдрах орчин, эрүүл ахуй, анхан шатны тусламж үзүүлэх эмч, сувилагч нь мэргэшсэн эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн хяналтын газар барилга байгууламжийн чанар, насжилтыг шалгана.
Онцгой байдлын газар гэнэтийн ослын үед ашиглах багаж хэрэгсэл зэргийг шалгана. Шалгаж байгаа үйл явц нь хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлагын стандартад нийцсэн үгүйг л хянаж байгаа үйл явц юм. Унтахад нь хувцсыг нь эвхүүлэх, цаг тнь унтуулах зарчмаар ажилладаг. Зөвшөөрөл бүхий зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Ямар нэгэн зөрчил илрээгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэж байгаа.
-Зуслангууд мэргэжлийн багш удирдлагаар хэр хангагддаг вэ. Хүүхдийн хөгжих орчин бүр-дүүлэлт ямар түвшинд байдаг юм бэ?
-Мэргэшсэн багш удирдлагуудаар хангагдаж чаддаг. Манайх бүлгийн удирдагч багш нарт зориулсан мэдээ мэдээлэл өгөх, мэргэжлийн сертификат олгох сургалт зохион байгуулдаг юм. Багшийн мэргэжлээр их сургууль төгссөн хүмүүсийг багшаар ажиллуулдаг. МУБИС-тай гэрээ хийснийхээ дагуу, багш дадлагажуулах хэлбэрээр мөн багшаа сонгож авдаг. Хүүхэд хөгжлийн хөтөлбөр сайн. Хүүхдүүдийг өглөө алхуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн илрэл.
-Энэ жил шинээр хүүхдийн зуслан нээгдэж байгаа юу?
-Манай байгууллагад одоогийн байдлаар бүртгүүлсэн, мэдээлсэн шинэ хүүхдийн зуслан байхгүй.
-Өнгөрсөн жилд хэчнээн хүүхэд зусланд амарч, үйлчлүүлсэн бэ. Зуслангуудад хүүхэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарсан бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн зусланд давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд амарсан. Энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. 2016, 2017 онуудад 17 мянга гаруй амрагчид хүүхдийн зусланд амарч байсан бол 2018 онд 23 мянга болж өссөн байна. Учир нь өнгөрсөн 2018 онд төрөөс хүүхдийн зуслангуудад хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийг өгч эхэлсэн.
Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт санхүүжилт олгосноор амрагч хүүхдүүдэд зөвхөн хоол унд өгч, амраах бус хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон. Мөн зусланд амарч буй хүүхдүүдийн тоо өсөхөд их нөлөөлсөн. Наад зах нь спортын нэг төрөл тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан бол 2-3 төрөл болж нэмэгдэх жишээтэй.
Төсвийн хувьд манай дээд агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нийт 180 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Өнгөрсөн жил 15 зуслан 80 орчим сая төгрөгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт авч, зарцуулсан.
-Эцэг, эхчүүдэд хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Хүүхдийг бүх талаар нь хөгжүүлдэг газар бол зуслан. Ингэснээр хүүхэд өөрөө бие даах чадварт маш сайн суралцаж чаддаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг дэмжиж хүүхдээ сонсож насны онцлогт нь тохирсон зусланд хамруулахад нь анхаарах нь зүйтэй. Зусланд явсан хүүхдүүд архи, тамхи хэрэглэх муу зуршилтай болдог гэх сөрөг ойлголт зарим эцэг, эхчүүдийн дунд бий. Огт тэгж бодох хэрэггүй. Таны хүүхэд зусланд хамрагдсанаар илүү хөгжих болно гэж зөвлөе. Тиймээс хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг битгий хязгаарлаарай.
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ /2019 ОНЫ ЗУНЫ ЭЭЛЖ/
№ | Зуслангийн
нэр |
I ээлжийн төлбөр | 2019 оны эрхийн бичгийн үнэ | Байршил |
---|---|---|---|---|
1 | Нарлаг | 175 мянгантөгрөг | 210-240 мянган төгрөг | Тэрэлж |
2 | Нарс | 240 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | СХД Толгойтын баруун салаа “Баян согоотын аманд” |
3 | Мөрөөдөл | 240 мянган төгрөг | 210-350 мянган төгрөг | Батсүмбэр сум |
4 | Галакси | 175 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | Гачуурт Баянтөхмийн ам |
5 | Сансар | 175 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | Гачуурт 20-р хороо |
6 | Янзага | 175 мянган төгрөг | 175-240 мянган төгрөг | СБД Хандгайт |
7 | Өгөөмөр | 175 мянган төгрөг | 175-210 мянган төгрөг | Тэрэлж |
8 | Жавхлант | 185 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | Тэрэлж |
9 | Анар | 90 мянган төгрөг | 90-150 мянган төгрөг | Тэрэлж |
10 | Цагаан нуга | 175 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | Батсүмбэр сум Сөгнөгөрийн ам |
11 | Чухаг | 175 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | Аргалант сум |
12 | Од | 175 мянган төгрөг | – | Төв аймаг Борнуур сум Ар толгой |
13 | Хараацай | 175 мянган төгрөг | – | СБД 19-р хороо Хандгайт |
14 | Маргаашийн
хөгжил |
175 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | СБД Бэлхийн ам |
15 | Найрамдал | 175 мянган төгрөг | 210-350 мянган төгрөг | СХД |
16 | Тэмүүлэл | 90 мянган төгрөг | 90-150 мянган төгрөг | Багануур дүүрэг |
17 | Цоглог | 175 мянган төгрөг | 175-240 мянган төгрөг | Батсүмбэр сум |
18 | Хайрын билэг | 175 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | Төв аймаг Эрдэнэ сум |
19 | Шонхор | 175 мянган төгрөг | 210-240 мянган төгрөг | Сэлэнгэ аймаг Түнхэл сум |
20 | Баянгол | 175 мянган төгрөг | Тэрэлж | |
Сэлбэ | 175 мянган төгрөг | СБД Бэлхийн ам |

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм13 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм16 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм17 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг16 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр19 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм16 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа