Нийгэм
Ж.Эрхэмбаатар: ЖДҮ-ийн хулгайтай тэмцэх хуульчдын тэмцэл нэг алхам урагшиллаа

ЖДҮДС-ийн зээлийг хууль бусаар олгосон талаар хуульч Ж.Эрхэмбаатар, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Алтангадас нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл өчигдөр шийдэгджээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А01 дугаар тушаалыг хууль бус байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоож, хүчингүй болгох шийдвэрийг зургаадугаар сарын 10-ны өдөр гаргасан байна.


ЖДҮДС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авах боломжийг анх “ЖДҮ хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын тусгай зориулалтын сангийн тухай хуульд ганцхан өөрчлөлт оруулж, УИХ баталснаар олгосон. Өөрөөр хэлбэл, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л эрхийг нэг хүнд буюу ХХААХҮ-ийн сайдад төвлөрүүлсэн байдаг. Улмаар эрх мэдэлтэй болсон сайд 2017 оны зургаадугаар сарын 14-нд А-76 тушаалыг шинээр гаргажээ.
Энэ талаар үүссэн нөхцөл байдал, нотлох баримтыг үндэслээд хуульч Ж.Эрхэмбаатар нарын хуульчид дараах хоёр шийдвэрийг гаргажээ.
- ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох харилцааг зохицуулсан журамд 2018.01.03-ны өдрийн А01 дугаар тушаалаар оруулсан өөрчлөлт бүх хулгайн эхлэл байж гэж үзээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүчингүй болгуулах.
- Нэр бүхий албан тушаалтны өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авч өгсөн тушаалыг хүчингүй болгуулж, эргүүлж төлүүлэх зорилго тавьж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор (хуулийн нэр томьёо) нэхэмжлэл гаргасан.
А01 ямар учиртай тушаал болох талаар хуульч Ж.Эрхэмбаатар:
“ЖДҮ хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд 2018.01.03-ны өдөр ХХААХҮ-ийн Сайд А01 тушаалаар нэг өөрчлөлт оруулсан.
Журмын 6.7-д төсөл нь сонгон шалгаруулалтад тэнцсэн, эх үүсвэрээ хүлээж байгаа төслүүдийг санхүүгийн эх үүсвэр орж ирэхэд нэн тэргүүнд санхүүжүүлэхээр заасан байв. Сонгон шалгаруулалтад тэнцсэн, зээл авах эрхтэй, санхүүжилтийн эх үүсвэрээ хүлээсэн 54 ААН байж. Үнийн дүнгээрээ 30 орчим тэрбум. Эдгээр ААН ХХААХҮ-ийн Сайдад болон хожим албан тушаалын байдлаа ашиглан зээл авах хэдэд эдгээр ААН-үүд “саад” болж байж.
Иймээс 2018.01.03-нд А01 дугаарт тушаал гарган зээл санхүүжүүлэх үүргээс өөрсдийгөө чөлөөлөх, төсөл нь тэнцсэн ААН-ийг замаасаа зайлуулах өөрчлөлтийг “ЖДҮ хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулаад авч. Ингээд 54 ААН зээлээ авна гээд хүлээж байсан хүсэл нь талаар болжээ. Үүнийгээ албажуулж, 2018.02.23-нд А29 дугаарт тушаал гарган 54 ААН-д зээл олгосон байсан А125, А126, А21, А94 тушаалыг “эх үүсвэр байхгүй” гээд тус тус хүчингүй болгосон.
Хэм хэмжээ тогтоосон актыг засварлаж, зээл олгосон бүх тушаалуудыг хүссэнээрээ өөрчилсөн, зээлэх мөнгөгүй сайд гурван сарын дараа 100 тэрбум төгрөгтэй болно. Ингээд хүссэнээрээ, дуртай этгээддээ, даргадаа зээл өгч эхэлсэн юм.
Нэг зүйлийг үлдээж. Зээл авч чадаагүй ААН дотор “Наму дэвжих” ХХК байсан байдаг. Энэ нөгөө сайдын компани. Хожим энэ компанийг “онцгойлон авч үзэж” А88 дугаар тушаалаар нэмж зээл өгсөн байдаг. Өөрийн компанийг юу гэж хохироох билээ. Бас УИХ-н гишүүн Н.Оюундарийн хамаарал бүхий “Рэд стар” ХХК, Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарт мөн энэ боломж ногдсон байдаг” хэмээн тайлбарлаад “”ЖДҮ-ийн хулгайтай тэмцэх хуульчдын тэмцэл нэг алхам урагшиллаа” гэлээ.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм12 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм16 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг16 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр18 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм16 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа