Connect with us

Нийгэм

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд номын сангийн оруулах хувь нэмэр

Нийтэлсэн

-

Нийтийн номын сан бол ардчилсан нийгмээ тулах багана юм.

Мэдээлэл авах боломж нэг талаас хүний эдэлбэл зохих эрх төдийгүй нөгөө талаас ядуурлын үе дамжсан тойргийг таслах, тогтвортой хөгжлийг дэмжих тулгуур юм.

Номын сан бол нийгмийн янз бүрийн бүлэг, хувь хүмүүс мэдээлэл авах боломжтой газар бөгөөд өөрийн боловсролоо дээшлүүлэх, шинэ ур чадвартай болох, ажил хайх, аж ахуйгаа төлөвлөх, мэдээлэлд тулгуурлан эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамаарах шийдвэр гаргах, байгаль орчны асуудлыг илүү таньж мэдэх боломж бүрддэг онцлогтой.

Номын сангийн бүх хэлбэрээр мэдээлэл түгээх, үйлчилгээ үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх онцгой үүрэг нь асар хурдтай хувиран өөрчлөгдөж, улам харилцан хамааралтай болж байгаа нийгэмд хэрэгцээтэй мэдээллийг олгохуйц хөгжлийн чухал түнш болгодог ажээ.

Шотландын Эдинбург хотноо 1927 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анх байгуулагдсан, өдгөө 140 орчим улсад 1,300 гаруй гишүүдтэй Номын сангийн нийгэмлэгийн олон улсын холбооноос “Номын сан, хөгжлийн талаарх мэдэгдэл”-дээ номын сангийн үүргийг дараах байдлаар тодорхойлжээ:

  • Номын сан хүн бүрд боломж олгодог;
  • Номын сан хүмүүс өөрөө өөрийгөө хөгжүүлдэг болгохын тулд  мэдэлжүүлдэг (empowerment);
  • Номын сан дэлхийн мэдлэгт нэвтрэх гарц болдог;
  • Номын сан шинжээчийн зааварчилгаа олгодог;
  • Номын сан бол олон оролцогч талуудтай нийгмийн нэг хэсэг;
  • Номын санг хөгжлийн бодлогын хүрээнд хүлээн зөвшөөрөх ёстой.

Лионы тунхаглал бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) гишүүн улсуудаас хүн бүр мэдээлэл авах боломжийг хангах, тухайн мэдээлэл нь ойлгохуйц байх, тогтвортой хөгжил, ардчилсан нийгмийг хөхиүлэн дэмжихэд шаардлагатай мэдээллийг ашиглах, хуваалцахдаа хичээл зүтгэл гаргахыг уриалж, 600 гаруй байгууллага гарын үсгээ зурсан нөлөөллийн баримт бичиг билээ. Уг тунхаглалд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх нь хүмүүсийг мэдэлжүүлж, улмаар хөгжлийг дэмждэг болохыг бүрэн илэрхийлсэн юм. Хүн бүр эрх мэдэлжсэнээр:

  • Өөрийн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхээ эдлэх;
  • Шинэ ур чадвар сурах, ашиглах;
  • Шийдвэр гаргах, идэвхтэй, оролцоог дэмжсэн иргэний нийгэмд гар бие оролцох;
  • Хөгжилд тулгарч байгаа асуудлыг хүй олонд (community) тулгуурласан шийдлээр шийдвэрлэх;
  • Эгэх хариуцлага, ил тод байдал, сайн засаглал, мэдэлжих үйл явцыг баталгаажуулах;
  • Тогтвортой хөгжлийн талаарх төрийн болон хувийн хэвшлийн зүгээс гаргасан хичээл зүтгэлийг хэмжих болно.

Гурван жил гаруй хэлэлцэж, 2015 оны 9 дугаар сард баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь НҮБ-ын нийт 179 зорилт бүхий, эдийн засгийн, байгаль орчны, нийгмийн хөгжлийг багтаасан 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр билээ. Энэ нь Улс бүр өөрийн ард түмнийхээ төлөө дэлхий ертөнцөө сайн сайхан болгоход идэвхтэй оролцох, хэнийг ч ардаа үлдээхгүй байх төлөвлөгөөг агуулсан байдаг.

Номын сан бол эдгээр зорилгод хүрэхэд чухал үүрэгтэй байгууллага бөгөөд соёлын өвийг сахин хамгаалах, бүх нийтээр бичиг үсэг тайлагдах, мэдээлэлд хүн бүрийг тэгш хамруулах, мэдээлэл, харилцаа холбооны технологид (МХХТ) нэвтрэх зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа 16.10 (мэдээлэл авах боломж), 11.4 (соёлын өв) 17.8 (МХХТ), 5b (МХХТ-иор эмэгтэйчүүдийг мэдэлжүүлэх), 9c (МХХТ-ийн хүртээмж) дэх зорилтдоо нарийвчлан тодорхойлсон билээ. Тэр дундаа дэлхийн хүн амын талаас илүү хувь нь цахим орчноос мэдээлэл авах боломжгүй үед өнөөгийн мэдлэгийн нийгмийн маань номын сан нь хүн бүрд мэдээлэл авах боломж, хүртээмжийг хангах болно.

Дэлхий дахинд 320,000 гаруй нийтийн номын сан, сая гаруй парламентын, үндэсний, их сургуулийн, судалгааны, ерөнхий боловсролын сургуулийн, тусгай номын сан нийтлэгээр мэдээлэл олж авах, түүнийг ашиглах ур чадварыг аливаа этгээдэд олгох, цахим эринд хүмүүст чухал дэмтэй байгууламж гэж тооцвол зохино. Номын сан нь МХХТ-ийн дэд бүтэц болж, мэдээллийг үр дүнтэй ашиглах хүний чадавхыг боловсруулах, дараагийн үедээ зориулан мэдээллийг хадгалж дамжуулахад гол үүрэгтэй гэж болно. Өөрөөр хэлбэл хүн амын бүх хэсэгт, нийгмийн бүхий л бүлэгт нээлттэй, хүрч чадахуйц, үр дүнтэй орон нутгийн мэдээлэл түгээх, хадгалах, дамжуулах итгэлтэй сүлжээ гэж дүгнэж байна.

Манай улсад 15 мянга гаруй сохор, сул хараатай хүмүүс ажил эрхлэхгүй, мэдээлэлд тэр бүр ойр байхгүй байгаа арилгах үүднээс 2010 онд Улаанбаатар хотын нийтийн номын сан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран, тоон DAISY формат бүхий номыг бүтээхээр хоёр дуу бичлэгийн студи байгуулсан ажээ. Энэ бол харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээллийн хэлбэрийг нэмэгдүүлэхээр санаачилсан нэг л санаа болно. Мөн Монголын Номын Сангуудын Консорциум хэвлэмэл бүтээгдэхүүн хүртэх боломжийг хялбаршуулах зорилготой 2013 оны Маракешийн гэрээг соёрхон батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд номын сангийн оруулах хувь нэмэр
1 Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох Номын сан нь мэдээлэл авах боломж, ашиглах ур чадвар олгосноор хүмүүсийн зүгээс өөрийн амьдралаа сайжруулах, төрийн, орон нутгийн шийдвэр гаргах үйл явц, бусдад үзүүлж байгааг үйлчилгээнд мэдээлэлтэй оролцох, ядуурлыг бууруулах, хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан тухайн хүн хувьд өсөж дэвжихэд тусалдаг.
2 Өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээл байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих Газар тариалан, мал аж ахуй зэрэг төрөлжсөн номын сан, түүний иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээ нь ургац, тариалан, бэлчээр, зах зээлийн талаарх судалгаа, тоо баримтад нэвтрэх, өөрийн арга, ухаанаа сайжруулах, илүү тэсвэртэй, мөн өгөөж сайтай аж ахуй эрхлэхэд ч тустай.
3 Бүх түвшинд эрүүл амьдралыг хангаж, сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих Эрүүл мэндийн төрөлжсөн, эмнэлгийн, номын бусад сан нь олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн судалгаа, эх сурвалжид нэвтрэх боломж олгодог онцлогтой. Бүх номын сангаар дамжуулан эрүүл мэндийн тухай мэдээллийг олон нийт авах боломжийг хангаснаар иргэд өөрийн эрүүл мэндийн талаар мэдэх, эрүүл амьдрахад дэмтэй.
4 Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх Дэлхий дээрх аливаа улсын сургууль, коллеж, их дээд сургуулийн амин зүрх нь номын сан гэж болно. Номын сангаар дамжуулан бичиг үсэгт тайлах хөтөлбөр, суралцах аюулгүй орчныг бүрдүүлж, шинэ мэдлэг бүтээхэд шаардах судалгаа, тоо баримтыг судлаачдад ашиглах боломж бүрддэг.
5 Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах Номын сан нь уулзахад аюулгүй орон зай, мөн хүний эрх, эрүүл мэндийн талаарх охид, эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр, МХХТ, бичиг үсэг тайлах хөтөлбөрөөр хангаж, энтерьпрёнер ур чадварыг хөгжүүлэхийг зорьдог.
6 Хүн бүрд ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй хүргэж, тэдгээрийн тогтвортой менежментийг хангах Номын сан ус, эрчим хүчний хэрэглээ, ариун цэврийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, чөлөөтэй түгээдэг. Нийтийн болон орон нутгийн ном сан нь дэлхий хаана ч байсан гэрэл, цахилгаан бүхий ном унших, хичээл хийх, зарын дагуу ажилд орох өргөдөл гаргах ганц газар байсаар ирсэн юм.
8 Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих МХХТ-д олон нийт нэвтрэх боломж, мөн номын санд хийдэг сургалтууд нь хүмүүсийг ажилд орох өргөдөл бичих боломж бүрддэг. Чадвартай номын сангийн ажилтан нь цахим өргөдлийг бөглөх, ажил горилогч өөрийгөө тодорхойлоход тустай нэмэлт мэдээлэл боловсруулах, тохирсон ажлаа хайхад хүртэл тусалдаг.
9 Уян хатан дэд бүтцийг байгуулж, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх Номын сан бол судалгаа, академик амьдралын цөм гэх боломжтой. Өндөр хурдны интернэт, судалгааны бүтээлтэй танилцах, ур чадвартай мэргэжилтнүүдтэй уулзах, танилцах нөхцөл бүрдүүлдэг. Улс орнуудад нийтийн болон боловсролын байгууллагын номын сангууд нь бага үнэтэй эсвэл үнэ төлбөргүй интернэтэд орох боломжийг нийтэд олгодог учраас холбоо харилцаа тогтоох чухал бүтэц болдог байна.
10 Улс орнууд хоорондын тэгш бус байдлыг бууруулах

 

Мэдээлэлд тэгш боломжтой нэвтрэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, холбоо байгуулах, хувийн нууцтай байх зэргийг хувь хүний хараат бус байдлын төв цэг гэж үзвэл номын сан аюулгүй, иргэний таатай орчныг иргэдэд нээх, хот болон хөдөө ялгахгүй хүн бүрд очих боломжтой байдгаараа бусад байгууллагаас ялгардаг.
11 Хот, хүн амын суурьшлыг бүх талын оролцоог хангасан, аюулгүй, эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой болгох Номын сан бол хойч үедээ үнэлж баршгүй түүхэн өвийг хамгаалах, хадгалахад маш чухал үүрэгтэй билээ. Соёл нь орон нутгийн хүй олныг бэхжүүлж, хотуудыг илүү тэгш хамруулсан, тогтвортой хөгжихөд хувь нэмэр оруулдаг.
12 Тогтвортой

хэрэглээ,

үйлдвэрлэлийн

бүтцийг

бүрдүүлэх

 

13 Цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах

 

14 Тогтвортой хөгжлийн зорилгоор далай, тэнгис, далайн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах

 

15 Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, түүний тогтвортой хэрэглээг дэмжих, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн олон янз байдал алдагдаж буйг зогсоох

 

Номын сан нь тогтвортой байгууллага бөгөөд нийтэд өөрийн эх сурвалжаа чөлөөтэй хуваалцаж, хүн бүр мэдээлэл авах боломжийг хангадаг.

Бүх номын сан тоо баримт, мэдээлэл, судалгаа, мэдлэгт нэвтрэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээллийг нийтэд түгээдэг.

Тэр дундаа уугуул хүмүүсийн мэдлэгийг хадгалахад ч тулгуур үүрэг гүйцэтгэж, ан агнах, загасчлах, мал маллах, газар ашиглах, ус түгээх уламжлалт ойлголтыг орон нутгийн шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдэд таниулахад ч үнэлж баршгүй үүрэгтэй болно.

 

16 Тогтвортой хөгжлийн төлөө аюулгүй, бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж, хүн бүрийг хуулиар хамгаалуулах боломжоор хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүх талын оролцоог хангасан институтийг бий

болгох

Номын сангаар дамжуулан төр, байгууллага, хувь хүмүүс хоорондоо харилцах, зохион байгуулах, бүтэц бий болгох, мэдээллийг ашиглахад тустай ур чадвар, эх сурвалжийг олж авдаг.
17 Тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг сэргээж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг сайжруулах Номын сан нь орон нутгийн иргэдэд маш ойр, нэгдсэн мэдээллийн сүлжээнд холбосон бүтэц учир үндэсний хөгжлийн төлөвлөгөөгөө хамтдаа боловсруулах, цаашид шийдвэр гаргах үйл явцаа улам чанаржуулах, хүн бүрийн дуу хоолойг сонсох, шингээх, үр дүнгээ чиглүүлэхэд тустай билээ.

Номын санг Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ татан оролцуулснаар:

  • Чин сэтгэлтэй ажилтнуудын тусламжтайгаар тоон, дамжуулгын, мэдээлэлд нэвтэрсэн байдал, ур чадвар зэрэг бүх нийтээр бичиг үсэгт тайлагдах явдлыг хөхиүлэн дэмжиж;
  • Мэдээлэл авах боломжгүй зааг, ялгааг улам арилгаж, төр, иргэний нийгэм, бизнесийн зүгээс орон нутгийн мэдээллийн хэрэгцээг ойлгоход улам тусалж;
  • Төрийн хөтөлбөр, үйлчилгээнд зориулсан мэдээлэл түгээх цахим хуудсыг нэг дор нэгтгэж, сүлжээ байдлаар хангах;
  • МХХТ-д нэвтрэх боломжийг улам тэлж, тоон хэмжигдэхүүнд татан оролцуулах нөхцөлийг сайжруулж;
  • Судалгаа, шинжилгээ, академик төлөөллийн төв байдлаар үйлчилж;
  • Дэлхийн өв, соёлыг хадгалах, түүнд нэвтрэх боломжоор хангах болно.
Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.

Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.

Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.

Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол

Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.

Цагийн хуваарь:

  • Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
  • Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00

Рейсийн тоо: Өдөрт 4

Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 цаг өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм18 цаг өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм18 цаг өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийгэм21 цаг өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм21 цаг өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм21 цаг өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм21 цаг өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр21 цаг өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг21 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм22 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм23 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм23 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент23 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр23 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент24 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм24 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр24 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр24 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм2 өдөр өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм2 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм2 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм2 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим