Connect with us

Эдийн засаг

1.7 их наяд ам.долларын зах зээлтэй хийх чөлөөт худалдааны хэлэлцээр Монгол Улсад ямар өгөөжтэй вэ?

Нийтэлсэн

-

Монгол Улс ээлжит чөлөөт худалдааны хэлэлцээрийг БНСУ-тай байгуулахаар судалгааны ажлаа дуусгаад, хоёр орны Засгийн газарт танилцуулахаар зэхэж байна.

Энэ хэлэлцээрийг Монгол Улсад ямар өгөөжтэй вэ гэдгийг бичихийн өмнө зарим чухал тоо баримтыг хүргэе.

Хүснэгт 1. Хятадын зах зээл дэх хямд үнэтэй экспорт (нэг тонн тутамд, ам.доллараар, 2018 оны дундаж үнэ)

БНХАУ-ын импортын дундаж үнэ БНХАУ-ын Монгол Улсаас импортолж буй үнэ
Нүүрс 65 37
Төмрийн хүдэр 70 47
Зэсийн баяжмал 1,658 1,465
Түүхий нефть 400 306

(Тайлбар: Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагын дата серверт байгаа Хятад улсын дата мэдээлэлд тулгуурлан шинжилгээ хийсэн тоонууд болно. Эх сурвалж: Монголбанк, ГХЯ)

Энэ бол БНХАУ бусад улсаас түүхий эд импортолдог үнэ болон Монголоос импортолж байгаа үнийн ялгаа.

Бусад орны жишгээс доогуур үнээр бид тус улсад түүхий эдээ зарахгүй байя гээд өөр улсад борлуулах боломжгүй. Шалтгаан нь мэдээж газар зүйн байршил, тээвэрлэлт ба түүний зардал.

Гадаад худалдааны энэ зөрүүгээс Монгол Улс жилд 1.2 тэрбум орчим ам.доллар алддаг гэсэн тооцоог МУИС-ийн профессор, судлаач Н.Батнасан гаргажээ. Энэ нь манай улсын жилдээ авдаг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэмжээнд дөхөж очих дүн гэдгийг тэрбээр тодотгосон юм. Гэвч бидэнд одоогоор өөр сонголт үгүй байгаа юм.

Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ буюу 1.2 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгвэл нийт гадаад худалдааны 80 хувийг БНХАУ болон ОХУ эзэлж, үлдсэн 20% нь Монголтой худалдаа хийдэг 130 оронд ногдож байна. Тодруулбал, 7.0 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нийт эскпортын 90% нь БНХАУ-д ногдож байгаа бол импортын 60%-ийг бид хоёр хөршөөсөө авч байна.

Хоёр орноос хэт хараат байгаа гадаад худалдаагаа өргөжүүлэх нэг гарц нь чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд Монгол анх удаа энэ хэлэлцээрийг Япон улстай 2016 онд хийсэн.

Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд хоёр орны худалдаа 30% өссөн бөгөөд Япон улсыг чиглэсэн Монголын экспорт 46% өссөн гэдгийг Монгол Улс дахь Японы Элчин сайд Масато Такаока танилцуулсан юм.

Хэдийгээр манай экспорт ийнхүү өссөн ч Япон улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээс Монгол Улсын худалдааны алдагдал улам өссөнийг  график 3-аас харж болно.

Масато Такаока “Эдийн засгийн түншлэлийн давуу талыг компаниуд ашиглах хэрэгтэй. Энэ хэлэлцээр зөвхөн мөнгөнөөс гадна олон давуу тал олгоно. Нэгэнт Монголын компани Японы зах зээлд нэвтэрч чадсан бол тэр бүтээгдэхүүн дэлхийн бусад бүх улсад гарах боломжтой болно” гэдгийг цохон хэлсэн.

 

Хэдийгээр нийт худалдааны эргэлтийн дүн өссөн ч монголчуудын гаргаж буй бүтээгдэхүүний үнээс импортолж байгаа нь давж байгаа гэсэн үг.

Тухайлбал, 2015 онд Япон улсад бид өлөн гэдэс, зэсийн хүдэр, хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тусгай зориулалтын машин механизм, төхөөрөмж зэргийг экспортолж байсан бол 2018 онд свитер, пуловер, джемпер, жилет болон бусад сүлжмэл гадуур цамц, толгойн алчуур, ороолт (оёмол), хөнгөн цагаан тусгай зориулалтын машин механизм, төхөөрөмж зэргийг гаргажээ.

Нөгөө талд, импорт хэрхэн өссөнийг ганцхан бүтээгдэхүүний жишээгээр харж болохоор байна. 2015 онд манай улс Японоос 33,825 суудлын авто машин импортолж байсан бол энэ тоо 2018 онд 59,918 болж нэмэгджээ. 

Өөрөөр хэлбэл, бидний импорт нэмэгдээд байгаа ч эскпортолж байгаа бүтээгдэхүүний тоо төрөл санасан хэмжээнд хангалттай өсөөгүйг эдгээр тооноос харж болох нь.

БНСУ-тай байгуулах хэлэлцээрээ ашигтай байдлаар хийж чадах уу?

БНСУ бол Монгол Улсын худалдааны тав дахь том түнш. Тус улсын эдийн засаг 1.7 их наяд ам.доллар буюу манай улсаас 1,000 илүү дахин том, ДНБ-ээрээ дэлхийд 11 дүгээрт бичигддэг том орон. Нэг хүнд ногдох ДНБ 32,000 ам.доллар ба нийт худалдааны эргэлт нь 1.0 их наяд гаруй ам.доллар.

Дэлхийн ес дэх том импортлогч энэ улс бусад орноос юу худалдан авдаг вэ?

  1. ХАА-н бүтээгдэхүүн

  • Хүн ам ихтэй, ХАА-н салбар нь дотоодын хэрэглээгээ хангаж чаддаггүй
  • ХАА-н салбараа өргөжүүлэх, хөгжүүлэх боломж хязгаарлагдмал
  • Хүн амын хэрэглээний шаардлага/стандарт өндөр

        2. Төмөр болон ган

  • Автомашины үйлдвэрлэл
  • Барилга зам гүүр
  • Хөлөг онгоцны үйлдвэрлэл

       3. Кокс

  • Металлург: төмөр, зэс

       4. Зэс

  • Электроникс
  • Машины үйлдвэрлэл
  • Барилга
  • Мэдээлэл, харилцаа холбоо

Эндээс харахад хэрэв Монгол Улс тээвэрлэлтээ шийдчихвэл экспортын тэргүүлэх бүтээгдэхүүнүүдээ тус улсад борлуулах бүрэн боломжтой ажээ.

Гэвч тээврийн зардал маш өндөр буюу тухайн түүхийн эдийнхээ дэлхийн зах зээлээс давсан өртөгтэйгөөр очихоор байгаа аж. Тухайлбал, 60 ам.долларын ханштай нүүрсийг Япон руу тээвэрлэхэд 180 ам.доллар болж очих бол төмрийн хүдрийн ханш мөн л 2-2.5 дахин өсөж очих судалгаа байна.

Ийм үнээр мэдээж ашиггүй наймаа хийх улс байхгүй тул бид хоёр улсаас хараат байдлаа бууруулж, хэд хэдэн түнштэй болохын тулд түүхий эдээ эндээ боловсруулж, овор хэмжээг нь багасгаж, тээврийн ая дааж, өртөг нөхөх хэмжээний болгох нь хамгийн зөв гарц хэмээн судалгааны баг үзжээ.

Одоогоор БНСУ-тай хийдэг манай худалдаа мөн л алдагдалтай. Энэ алдагдал чөлөөт худалдааны хэлэлцээр хийж эхэлснээр нэмэгдэх хандлагатай ч худалдааны гэхээсээ илүү хөрөнгө оруулалт, технологийн дэвшил татах нь худалдааны ашгаас илүүтэй боломж хэмээн албаныхан харж байгаа аж. Тэр дундаа аж үйлдвэрийг хөгжүүлэх, технологийг олон жил ашиглах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортоо дэмжих боломжийг энэ хэлэлцээр олгоно хэмээн тооцоолжээ. Японтой хэлэлцээр хийх үеэр ч мөн ингэж л өөдрөг харж байсан.

График 4. БНСУ-тай хийж буй Монгол Улсын худалдаа (2015-2016 ба 2017-2018)

Тус улсад 2018 оны байдлаар Монгол Улс голчлон зэсийн хүдэр болон молибдены хүдрийн баяжмал, сүлжмэл эдлэл, хүрэм, бэлэн эд анги зэргийг гаргадаг бол импортоор сигар, янжуур, нефтийн бүтээгдэхүүн болон авто техник, ачааны машин авдаг байна.

Уг нь манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн том хэрэглэгчид бол тус улсын эдийн засгийг бүрдүүлэгч үндсэн салбарууд болох электроникс, авто машин, хөлөг онгоц үйлдвэрлэгч болон зам барилгынхан. Тодруулбал, БНСУ

  • Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд зургаадугаарт
  • Автомашин үйлдвэрлэлээр тавдугаарт бичигдэж байгаа бол
  • Электроникийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 10 компанийн хоёр нь БНСУ-ынх байна.

Эдгээр гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч найман компани нь БНСУ-ын Топ-10 импртлогчид багтдаг бөгөөд тус улс импортоороо дэлхийд есдүгээрт буюу жилд 535.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн авдаг. Импортын гол нэрийн бүтээгдэхүүнийг дэлгэрүүлж жагсаавал:

  • Эрдэс түлш
  • Үйлдвэрлэлийн цахилгаан машин, тоног төхөөрөмж
  • Тоног төхөөрөмж
  • Оптик
  • Ган ба төмөр
  • Хүдрийн баяжмал
  • Хөнгөн цагаан
  • Нэхмэл сүлжмэл
  • Зэс, түүгээр хийсэн эдлэл
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Үр тариа
  • Үнэт металл, гоёлын зүйлс буюу Монгол Улсаас авах боломжтой, тэр тусмаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байхын хувьд байна.

Гагцхүү энэ нь Монгол Улс хэлэлцээрээ өөрт ашигтай байдлаар хийж чадах эсэхээс хамаарах юм.

Япон улстай хийсэн худалдааны хэлэлцээрээс авах сургамж

Гаднын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож буй гурван салбарын нэг нь хөдөө аж ахуй гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд хэлсэн. Энэ төрлийн бүтээгдэхүүнд БНСУ 50 гаруй хувийн татвар ногдуулж байгаа бол Япон 20 орчим, Хятад гэхэд 17, Орос 10 орчим хувьтай байгаа аж. Эл татварыг бууруулж, тэглэх ганц арга нь Чөлөөт худалдааны хэлэлцээр.

Гэвч хэлэлцээрийн ард бас нэг хүндрэл байдаг нь стандарт. Хэдийгээр БНСУ манай бүтээгдэхүүнүүдийг зах зээлдээ нэвтрүүлэх боломж олдсон ч тухайн улсын стандартад бид нийцүүлж чадахгүй бол хэлэлцээрийн үр дүн үл гарна. Улам илүү алдагдалд хөтөлнө гэсэн үг.

Япон улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээс ахиу ашиг хүртэж чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь энэ. Тухайн улс Монголоос авах бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулахдаа аливаа бүтээгдэхүүний бүх түүхий эдийн дийлэнх хувь нь Монголынх байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай нь манай улс үйлдвэрлэгч орон биш учир үүнд нь бүдэрч буйг судлаачид хэлдэг. Хэлэлцээ хийхээс өмнөх үеийг бодоход чацаргана, гоо сайхны гэх мэт шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон ч тэр нь маш бага хувь эзэлж байгаа тул ГЕГ-ын тайланд “бусад” гэсэн ангилалд л бичигдэж байна.

Нөгөө талд хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа эрүүл ахуйн стандартаа дээшлүүлэхгүй бол хэдий “органик” гэж бид нэрлээд дэлхий түүнийг худалдаж авахгүй.

Иймд Япон улстай хийсэн хэлэлцээрээс сургамж авч, хөрөнгө оруулалт, технологи, техник нэвтрүүлэх байдлаар гэрээгээ хийж чадахгүй бол хэчнээн ч улстай хамтран ажиллаж, татвараа тэглээд Монгол Улсын гадаад худалдаа ашигтай байж чадахгүй гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.

БНСУ-тай Монгол Улс дэлхийн зах зээл дээр мэдээж өрсөлдөхгүй.

Харин аль аль талаа нөхөн хамтрах боломжтойг гэдгийг судалгааны багийнхан хэлсэн бөгөөд эдийн засгийн дээр дурдсан үзүүлэлтүүд ч харуулж байна. Эхний ээлжинд судалгааны ажлын хэсэг хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнгүүдийг Засгийн газрууддаа танилцуулна. Цаашлаад УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүний дараа хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаа сонсож, санал авч, эцсийн тохироонуудыг хийж, зөрүүтэй байр сууриа нэгтгэснээр Чөлөөт худалдааны хэлэлцээр батлагдах дараалалтай.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим