Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Алт дэлхийн зах зээлд гялалзах уу?

Нийтэлсэн

-

2015 оны арванхоёрдугаар сард унц 1,050 ам.долларт хүрээд байсан алтны ханш өнгөрсөн хугацаанд 1,350 хүртэл нийт 9 удаа хүрсэн ч тухай бүрт эргээд унаж байлаа.

Ийнхүү хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт 1,350 хүртэл өсөөд эргээд буурав. Ханш яагаад 1,350-аас дээш гарч чадалгүй гурван жил хагасыг үдэв? Цаашид хаачих вэ?

Алтны ханшийн чиглэлийг АНУ-ын эдийн засаг, дэлхийн эдийн засаг тодорхойлдог

Алт бол эрт үеээсээ төлбөр тооцооны хэрэгсэл байсан бөгөөд орчин үеийн эдийн засагт цаасан мөнгө үнэгүйдэх үед үнэ цэнээ хадгалах санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт нь алт болж хувирсан билээ.

Цаасан мөнгө нь дараах хоёр нөхцөлд үнэ цэнээ алдаж болно. Үүнд эдийн засаг, санхүүгийн зах зээлийн уналт хямрал эсвэл цаасан мөнгө ихээр хэвлэж зах зээлд нийлүүлэх. Тодруулбал АНУ-ын эдийн засаг хямарч ам.доллар үнэгүйдэх, эсвэл төв банк нь эдийн засгаа тэлэх зорилгоор мөнгөний зөөлөн бодлого явуулж ам.долларын нийлүүлэлт өсөж үнэ цэнэ нь буурч болох юм. Цааш нь ухвал АНУ-ын төв банк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхээр боллоо гэдэг нь ихэнх тохиолдолд эдийн засгийн ирээдүйн төлөв хүндрэх эрсдэлтэй байгаагийн шинж л дээ. Нэгтгээд харвал АНУ-ын эдийн засаг, дэлхийн эдийн засаг алтны ханшийн чиглэлийг тодорхойлж байгаа юм.

Тэгвэл цаашид АНУ болон дэлхийн эдийн засгийг юу угтаж байна вэ? Алт хаачих вэ?

Гадаад худалдааны дайн улам даамжирч хүндэрч эхэлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж улмаар алтны ханш өсөх суурь шалтгаан болж байна.

Гадаад худалдааны дайн нь технологийн дайн болж хувирлаа: 2018 оны 6-р сард АНУ-аас Хятадын бүтээгдэхүүнд анхны тариф тавигдсанаас хойш яг нэг жилийн дараа хоёр улсын хэлэлцээр бүтэлгүйтсэн талаар АНУ зарласан билээ. Ийнхүү тавдугаар сараас эхлэн АНУ нь Хятадын 250 тэрбумын бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулсан бол Хятад нь АНУ-ын 110 тэрбумын бүтээгдэхүүнд 10-25 хувийн тариф ногдуулж эхэлсэн билээ. Үүгээр үл барам АНУ нь Хятадын тухайлсан нэг компанийг сонгон хар жагсаалтад оруулсан нь Хуавей байлаа.

Ухаалаг утасны зах зээлд борлуулалтаараа Самсунгийг дараа, Apple-ийн өмнө бичигддэг Хятадын компанид АНУ-ын компаниуд бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх, АНУ-д бүтээгдэхүүнийг худалдахгүй байхаар шийдвэрлэв. Үүнд АНУ-ын компаниудаас чип нийлүүлэхгүй байх, андройд үйлдлийн системийг Хуавейд нийлүүлэхгүй байх зэрэг асуудлууд багтаж байна. Үүний хариуд Хятад нь АНУ-руу экспортлодог “газрын ховор элемент”-ээ хязгаарлахаар болсон нь “Цахиурын хөндий”-н компаниудад хариу цохилт хийх оролдлого байлаа.

Хятадын тал бууж өгөхгүй нь тодорхой болов: Өнгөрсөн жил АНУ-ын талаас анхны тарифыг Хятадын бүтээгдэхүүнд тавьмагц Хятадын тал эргээд шууд хариу арга хэмжээ авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд анхнаасаа бууж өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн сард Хятадын ерөнхийлөгч дотоодын аялал хийж, Жианши мужид байх үедээ нэгэн анхаарал татахуйц мэдэгдэл хийсэн нь орчин цагийн “Long March” эхэллээ гэсэн үг байсан юм. 1934 онд Хятадын Коммунист нам нь Үндэсний нам буюу Гоминданы намтай Жианши мужид тулалдаж эхэлсэн бөгөөд ялагдал хүлээснээр Шаанши муж хүртэл хойд зүг рүү 9,000 км-ын замыг туулж ухралт хийсэн байдаг.

Ингээд 1935 оны хавар Мао Зэдун Коммунист намын удирдлагыг гартаа авч хүчээ зузаатгаж эхэлсэн ба 1935 оны намар Үндэсний намыг ялсан байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ түүхийг эргэн нэхэж мэдэгдэлдээ оруулсан нь тохиолдлын хэрэг биш юм. Нэг талаар гадаад худалдааны дайнд одоо бид ялагдаж байгаа ч эцсийн дүндээ ялалт байгуулна гэсэн санааг агуулсан бол нөгөө талаас энэ дайнд бид бууж өгөхгүй, энэ асуудал түргэн шийдэгдэхгүй, тиймээс бэлтгэлтэй байхыг анхааруулсан байж болох юм.

Талууд өөр өөрсдийн талд хамтран ажиллах түнш хайж эхэлсэн: Гадаад худалдааны дайнд хэн хэн нь дангаараа ялалт байгуулах боломжгүйгээ талууд ухаарсан уу гэлтэй Доналд Трамп Японы Абэ болон Английн Мэйтэй уулзаж энэ дайнд хамтран орохыг урив. Үүнтэй зэрэгцэн Хятадын Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийж гадаад худалдааны хэмжээгээ 200 тэрбум ам.доллар хүргэх тохиролцоонд хүрлээ. Ийнхүү талууд өөр өөрсдийн хүчээ зузаатгаж эхэлсэн гэж хэлж болохоор байна. Энэ нь байдал мөддөө намжихгүй гэсэн санааг зах зээлд өгч байна.

Нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл уг асуудал хялбархан шийдэгдэхгүй бөгөөд хамгийн наанадаа дахин нэг жил үргэлжлэх юм. Учир нь ирэх оны намар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд Дональд Трамп ялагдвал нөхцөл байдал өөрчлөгдөх магадлал нэмэгдэнэ. Эс бөгөөс Трампын дараагийн Ерөнхийлөгчийн хугацаанд асуудал өрнөсөөр байх болов уу. Одоо хамгийн ойрхон хүлээгдэж буй гол үйл явдал бол энэ сарын 28-29-нд болох G20-ийн дээд хэмжээний уулзалт юм. Трампын зүгээс “Бид хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн. Харин Хятадын талд уулзалтад ирж хэлэлцээр хийхгүй бол нэмээд 300 тэрбумын бүтээгдэхүүнд нь 25 хувийн тариф тавихдаа маш их баяртай байх болно” гэдгээ аль хэдийнээ мэдэгдсэн.

Гадаад худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж улмаар алтны ханш өсөхөд нөлөөлж байна

ОУВС-аас 2019 оны дөрөвдүгээр сард дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан. Ингэснээр тус байгууллагын эдийн засгийн өсөлтийн таамаглал 2008 оны санхүүгийн зах зээлийн хямралаас хойшхи хамгийн бага түвшинд ирээд байгаа юм. Тус байгууллагын таамаглалаар энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглал 3.5 хувь байсныг 3.3 хувь болгон бууруулжээ. Ингэснээр сүүлийн зургаан сарын хугацаанд өсөлтийн таамаглалыг гурван удаа бууруулсан хэрэг боллоо.

Хэдийгээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан ч Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 0.1 хувиар өсгөж 6.3 хувьд хүргээд байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн 2019 оны өсөлтийн төлөвийг 2.9 хувиас 2.6 хувь болгож бууруулсан байна. Харин өнгөрсөн онд тус байгууллагаас 2019 оны өсөлтийн таамаглалыг 3.0% гэж тооцож байсан.

Энэ мэтчилэн гадаад худалдааны дайн хүндрэхийн хэрээр томоохон санхүүгийн байгууллагууд өсөлтийн төлөвөө бууруулж эрсдэл нэмэгдэж байгаа нь алтны ханш өсөхөд нөлөөлж байна.

Төв банкууд валютны нөөцдөө алт нэмж байгаа нь хямралын дохио юу?

Түүхийг сөхвөл, 2009 оны хямралаас өмнө АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй, бодлогын хүү өндөр байх үед ам.долларын ханш чанга байсан тул төв банкууд алтны нөөцөө бууруулж иржээ. Харин 2009 оны их хямрал ам.доллар сулрахад хүргэхийн зэрэгцээ хямралаас гарах “Quantitative easing” хөтөлбөр нь ам.долларыг улам үнэгүйдүүлж орхисон юм.

“Quantitative easing” гэдэг нь мөнгөний бодлогын хүү 0 түвшинд ирж, уламжлалт мөнгөний бодлогын хэрэгсэл хана мөргөсөн үед эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, эдийн засгаа дэмжих уламжлалт бус арга юм. Энэ нь АНУ-ын хувьд төв банк Засгийн газрын үнэт цаас болон моргэйжээр баталгаажсан үнэт цаасыг банкуудаас худалдан авч, улмаар банкуудад санхүүгийн сул эх үүсвэрийг үлдээж, үүгээрээ дахин зээл олгох замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих байдлаар хэрэгжсэн юм.

Тэгвэл 2018 оны эцсийн байдлаар хамгийн их алтны нөөцтэй төв банкуудыг доорх хүснэгтэд харууллаа. Эдгээрээс Хятад болон ОХУ-ын алтны нөөц ихээхэн анхаарал татаж байгаа юм. Учир нь уг хоёр улс сүүлийн жилүүдэд алтны нөөцөө эрс өсгөж байгаа билээ. Сонирхолтой нь уг хоёр улс нь хоёул АНУ-тай харилцаа тааруу байгаа юм.

Ирэх нэг жилийн хугацааны алтны ханшийн таамаглал

Гадаад худалдааны дайнаас үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа Хятадын нөхцөл байдал илүү хурдацтай хүндэрч байгаатай уялдуулан томоохон банкууд алтны ханшийг дараах байдлаар таамаглаж байна. Нийт 5 банкны таамаглал байгаагаас зөвхөн нэг нь ханш тогтвортой, дөрөв нь ханш ирэх арван хоёр сарын хугацаанд өсөлттэй байх таамаглалыг дэвшүүлжээ.

Энэ бүхнээс Монгол хүн та хэрхэн ашиг хүртэх вэ?

Аливаа үйл явдал бүхэн хоёр талтай. Гадаад худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг унаж, түүхий эдийн үнэ буурах нь Монголын эдийн засаг хүнд цохилт болох ч гэлээ монгол хүн таны халаасанд цохилт өгөхгүй ч байж болно. Учир нь бид хавтай дэлхийд амьдарч байна. Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 95851542 утсаар холбогдож жагсаалтад бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим