Эдийн засаг
АНУ-ын компани MCS группын 25 хувийг авна
АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “Cerberus Capital Management LP” компани MCS группын 25 хувийг 110 сая ам.доллараар худалдаж авахаар ярилцаж байгаа тухай “Wall Street Journal” сэтгүүл өчигдөр мэдээлжээ. Ингэхдээ тус группын хүнс, харилцаа холбооны салбарын хувийг худалдан авч магадгүй гэнэ. Монголд хөрөнгө оруулах ажлыг тус компанийн Сингапур дахь салбар “Cerberus Frontier” хариуцан ажиллаж байгаа ба тус салбар нь шинэ хөгжиж буй зах зээлүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр дагнан ажилладаг. “Cerberus Capital Management LP” компани нь нийт 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Deutsche Bank AG”, “Avon Products Inc” зэрэг томоохон компаниудын хувь эзэмшдэг том компани юм. “Wall Streert Journal” Монголын зах зээл эрсдэл ихтэй, улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй ч өсөх боломж өндөртэйг онцлон мэдээлжээ. Тус сэтгүүлд Монголын эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 8,6 хувийн өсөлттэй байгааг мөн дурдсан байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.