Нийгэм
Баянгол, Налайх, Хан-уул дүүргүүдэд зохион байгуулагдсан гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ амжилттай болж шилдэг гарааны бизнесүүд тодорлоо.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны нэгдүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн.
Арга хэмжээний онцлог нь залуучуудын шинэлэг санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, бойжуулах, тус арга хэмжээнд үе шаттай хамрагдаж шалгарсан шилдэг төслүүдэд гарааны санхүүгийн дэмжлэг олгож, байнгын ажлын байртай болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн.
Арга хэмжээний хүрээнд гарааны бизнесээ эхлүүлэх, бэлтгэл хурдасгуур, хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах зэрэг үйл ажиллагааг Баянгол, Налайх, Хан-уул дүүрэгт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 05 хүртэл 3 үе шаттайгаар зохион байгуулсан.
- Гарааны бизнесээ эхлүүлэх /Startup Weekend/ арга хэмжээнд 150 залуучуудыг 72 цагийн сургалтанд хамруулсан.
- Бэлтгэл хурдасгуур /Pre-Accelator/ арга хэмжээнд өмнөх шатнаас шалгарсан 79 залуучуудыг 26 бүлэгт хувааж 5 долоо хоногийн турш бизнесийн зөвлөхүүд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.
- Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах /Demo Day/ арга хэмжээнд 26 бүлэг гарааны төслөө танилцуулж өрсөлдсөнөөс 16 бүлэг шалгарч тус бүр санхүүгийн дэмжлэг болох 10.000.000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр харьяа дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Баянгол, Налайх, Хан-уул дүүргүүдээс шалгарсан шилдэг гарааны бизнесүүдийг танилцуулж байна.
№ |
Бүлгийн нэр |
Төслийн нэр |
Баянгол дүүрэг |
||
1 |
Пүүз |
Монголдоо урлаж хийж буй заалны болон гадуур өмсөх зориулалттай пүүз үйлдвэрлэгч |
2 |
Повербанк |
Зөөврийн цэнэглэгчтэй тэмдэглэлийн дэвтэр |
3 |
Эрүүл ус |
Эрүүл ахуй хангасан цэвэр усны нөөцийн сав үйлдвэрлэгч |
4 |
Potota |
Хүнсний ногоо бэлтгэлийн газар |
5 |
Гүнжин брэнд |
Хувцасны үйлчилгээ |
6 |
Жасү |
Эсгийгээр оньсон тоглоом болон зүүлт, бугуйвч, гутал урлах |
7 |
Twin socks |
Сонин содон өнгө, дизайнтай оймс үйлдвэрлэгч |
Налайх дүүрэг |
||
1 |
Ойрат брэнд |
Арьсан эдлэл дээр зураг зурж, сийлж хийсэн хувирдаг арьсан цүнх |
2 |
Хүннү фитнесс |
Фитнесс болон спиннинг хосолсон цогц үйлчилгээ |
3 |
Самархан түлш |
Самарын ясыг шахаж, халааж барьцалдуулах технологоор хийсэн байгаль экологид хоргүй түлш |
Хан-уул дүүрэг |
||
1 |
Увидас |
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бэлэглэх комикс ном, шидэт хайрцаг, мини театр бүхий тоглоомын багц |
2 |
Таван-Эрдэнэ |
Монгол уламжлалт ахуй соёлыг орчин цагт хөрвүүлэн 5 хошуу малыг угсардаг, эвлүүлдэг хэлбэрээр зохион бүтээж, хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгох тоглоом |
3 |
Creative art club |
Гар урлал, гоёл чимэглэл хийх хүсэл сонирхолтой охид бүсгүйчүүд, ээжүүд нэг дор цуглаж хамтдаа бүтээх урлан, хамтын оффис |
4 |
P box |
Өсвөр насны охидын сарын тэмдэг ирэх үед үүсдэг асуудлыг цогцоор шийдэх хайрцаг /мэдлэг, мэдээлэл, хэрэглэгдэхүүнүүд цөм багтсан/ |
5 |
Лаванда хаус |
Органик гоо сайхны төсөл |
6 |
Wonder Jewelry |
Монгол улсад байдаг байгалийн үнэт чулуунуудыг нарийн дарханы технологиор урлан дахин давтагдашгүй цор ганц бүтээл урлах төсөл |

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

