Нийгэм
Б.Батдэлгэр: Жижиг дунд үйлдвэрлэгч нарт очих ёстой зээлийн мөнгийг банк авах нь шударга ёсонд нийцэх үү

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “ЖДҮХ сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Капитал банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлтөө ЖДҮХ санд өгөхгүй байгаа.
2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч болон Капитал банкны хамтарсан гурвалсан гэрээ надад байна. 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2018 оны гэрээний зээлийн үлдэгдэл 17 тэрбум, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги 2 тэрбум, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жил чөлөөлөгдөх эрхтэй, алданги нь 0.014 хувьтай гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газар буухаасаа өмнө энэ гэрээг Капитал банктай хамтран байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газар ЖДҮХ сангийн эргэн төлөгдөх ёстой 48 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдэгч болж төлөх эрх зүйн үндэс байгаа юм уу. Хэрэв энэ мөнгө цаг хугацаандаа ЖДҮХ санд орсон бол Баялаг бүтээгч ЖДҮ эрхлэгчид олон ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол Улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх байсан.
Капитал банкны 99.98 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. Гэтэл яагаад Капитал банканд орж байгаа мөнгийг ЖДҮХ санд эргээд төлдөггүй юм бэ. ЖДҮйлдвэрлэгч нарт очих ёстой байсан энэ зээлийн мөнгийг Капитал банк авах нь шударга ёсонд нийцэх үү.
Өнгөрсөн долоо хоногт бид яг энэ асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-т хийгдэж буй шалгалтаар нотлогдох байх. Мөн Баялаг бүтээгчдийн холбооноос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг шалгуулахаар өгсөн байгаа” гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
-
Нийгэм18 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм19 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр18 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
-
Улс төр20 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв