Connect with us

Нийгэм

Наадмын тасалбарыг 180-200 мянгаар дамлаж байна

Нийтэлсэн

-

Төрийн наадмыг цэнгэлдэхийн гаднаас үздэгээ хэзээ болих вэ?

Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойлгон сайхан наадаж байна уу? Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор сур харваагаар эхэллээ. Үндэсний баяр наадмын нээлтээр түүх, ёс заншил, аж байдлаас сэдэвлэсэн олон сонирхолтой үзүүлбэрийг манай урлаг соёлын шилдгүүд толилуулдаг болохоор долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох наадмын нээлтийг догдлон хүлээж байна. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь ончтой байж энэ жилийн наадам сайхан болох биз ээ.

Гэхдээ монгол түмэн монгол наадмаа үзэж чадаж байна уу гэдэгт хариулт өгөх хүн ховор болов уу? Улсын маань Төв цэнгэлдэх хүрээлэн 13 мянган хүний суудалтай. Боломжит бүх хэлбэрээр суудлын тоог нэмээд ийм тоо гардаг. Эдгээр суудлаас бөхчүүд, зохион байгуулагчид, дарга нар, сэтгүүлч, зураглаачид гээд албаны хүмүүсийг хасаад энэ жил 6000 тасалбар худалдахаар болсон. Гэтэл жил бүр наадмыг цэнгэлдэхээс үзэх сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж буй. Зөвхөн жуулчид гэхэд 10 мянган тасалбар авах захиалга өгсөн байх юм. Үүнээс Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас 3000 суудлыг нь жуулчдад худалдах шийдвэр гаргажээ. Ингээд бодоод үзэхээр монгол хүн монгол наадмаа үзэх боломж бүр л буураад байна. Гурван сая хүнээс 0.1 хувь нь дэлгэр Монголынхоо наадмыг дэргэдээс нь үзэх алтан тасалбарын эзэн болох нь. Харин бусад нь Төв цэнгэлдэхийн гаднаас хуушуур авч идчихээд буцах болно.

Жилийн жилд үндэсний их баяр наадмын тасалбарын хүрэлцээгүй байдлаас үүдэн асуудал үүсдэг. Хонон өнжин дугаарлаж, хэрүүл маргаан дэгдэх нь энгийн үзэгдэл. Үүнийг арилгах үүднээс энэ жил нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан наадмын тасалбарыг онлайнаар захиалж салбараас авах боломжтой болгосон. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг буюу 1200 ширхэг тасалбарыг цахимаар борлуулах шийдвэр гаргасан юм билээ.

Иргэд долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд буюу өчигдөр, өнөөдөр 14:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой гэж байв. Харамсалтай нь, онлайнаар хоёр хоног тасалбар захиалах гэж оролдоод бүтэлгүйтэв. Олон хүн зэрэг хандаж байгаа болохоор бүртгүүлж чадахгүй байна гэж өөрийгөө тайвшруулж байлаа. Гэтэл дөнгөж сая нийслэлээс “Наадмын тасалбарын цахим захиалга 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана” гэсэн зар тараав. Миний хоёр өдрийн оролдлого юу болох вэ? Хэрэв 19:30 цагт цахим бүртгэл нь мөн л ажиллахгүй бол яах вэ? Бид техник технологийн дэвшлийг амьдрал ахуйдаа хэзээ хэрэглэж хэвших вэ? Заавал тасалбар борлуулах цэгүүдийн гадна очиж, хэдий хүрэлцэхгүй байж мэдэх ч хоногоор дугаарлаж зогсох ёстой юу?

Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” гэсэн дөрвөн төвөөр “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байгаа гэсэн.

Ингэхдээ нэг хүнд хоёроос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.  Ингээд мөн л тасалбар авах гэж “Дүнжингарав” худалдааны төвийн гадна очиход 2000-аад хүн дараалалд зогссон харагдлаа. Тасалбар худалдах бусад төвүүд ч ийм байдалтай байгааг иргэд хэлж байлаа.

Өнгөрсөн шөнөөс эхлэн дугаарлаж зогссон иргэд бухимдалтайгаар угтсан юм. Тэдний урдуур ченжүүд бүлгээр зогсон дарааллынхаа урдуур хүн оруулж байв. Гурав хоног дараалалд зогссон гэх хүнтэй ч таарлаа. Хэдэн гадаад жуулчин дугаарлаж байв. Тэд монголчууд шиг урдуур дайраад авч чадахгүй шүү дээ гэсэн бодол харван орж ирлээ. Аялал жуулчлалын компанийн ажилтан залуу хэлэхдээ “Манайд 30 жуулчин ирж байгаа. 30 жуулчны хүсэлт өгөхөд таван тасалбар өгсөн. Бусад жуулчдаа би яах ёстойгоо мэдэхгүй байна. Надад дахиад 25 тасалбар хэрэгтэй” хэмээн учирлаж байлаа.

Байдал ийм л байна. Фэйсбүүкт наадмын тасалбар зарна гэсэн зар олон харагдсан. Утас цохиж үзвэл саравчны доорх суудал 180-200 мянган төгрөг гэнэ. Түүнд ийм тасалбар олон байгаа гэсэн. Харин би хэдэн өдөр оролдоод тасалбар авч чадаагүй. Уг нь үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ 16000, 24000 гэсэн хоёр үнэтэй байгаа. Гэтэл дамын үнэ 10 нугарчхаад байна.

Уг нь энэ бүхнийг дэлхийн хэмжээний томоохон цэнгэлдэхээр шийдэж болмоор. Гэтэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга” хэмээн тайлбарласан.  Тэгэхээр ойрын гурван жилдээ бид хонон өнжин дугаарлаж, хэдхэн хүн цэнгэлдэхээс наадмаа үздэг жишиг арилахгүй нь. Бусад нь цэнгэлдэхийн гаднаас наадмын хуушуур хүртчихээд гэрээсээ зурагтаа хараад сууж байхаас яах билээ?

Дэлхийд ганцхан монгол наадмаараа

Дэнж хотойтол сайхан наадаарай.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:

  1. Байцаа
  2. Сонгино
  3. Саримс
  4. Чинжүү
  5. Улаан лооль
  6. Өргөст хэмх
  7. Навчит ногоо
  8. Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
  9. Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )

Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.

  1. Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
  2. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
  3. Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;

Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.

”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.

Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд үзлэг хийгдэж байна.
Цас их хэмжээгээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул хол замд зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчино уу.
Цаг агаарын байдлыг харгалзан үзэж хол замд зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг23 минут өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр33 минут өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр39 минут өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр41 минут өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм57 минут өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 цаг өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 цаг өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 цаг өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 цаг өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм3 цаг өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм4 цаг өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм4 цаг өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм4 цаг өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм4 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр6 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр6 цаг өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр6 цаг өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр6 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 өдөр өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 өдөр өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 өдөр өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

Улс төр1 өдөр өмнө

Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт болов

Эдийн засаг1 өдөр өмнө

Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Улс төр1 өдөр өмнө

ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф

Нийгэм1 өдөр өмнө

“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 885 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад3 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр3 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим