Нийгэм
Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Монгол Улс жил бүр “Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү баярын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Тиймээс Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэгдэж боловсронгуй болсоор ирсэн. 2008 онд уг хуульд зарчмын хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь төрийн албаны эрх зүйг боловсронгуй болгож, төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон. 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилгаар 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ-аас дэмжин баталсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Төрийн тэргүүн 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан.
Энэ л өдөр Монгол түмэн, туурга тусгаар эх орныхоо иргэн нь байх ариун үүргээ ухамсарлаж, түүний баталгаа болсон төрийн далбаагаа өөд нь өргөн хөлд нь мэхийн ёслох ёслолын өдөр гэдгийг мэдэрч байх нь бидний бас нэгэн соёл, уламжлалын үргэлжлэл гэлтэй.
Монголчууд төрийн далбаагаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос эхлэн албан ёсоор хэрэглэж эхэлсэн билээ. Энэ өдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа мөрдөх болсон тул төрийн далбаагаа ч шинэ нийгмийн системийнхээ нэг хэсэг гэж үзэн өөрчилсөн юм. Гэхдээ 1949 оноос ашиглаж эхэлсэн төрийн далбаа 1992 онд соёмбо дээрх социалист бэлгэдэл болсон од тэмдгийг хассанаараа өөр. Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх хөх тэнгэр, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгийг дүрсэлжээ.
Далбааны иш талын улаан дэвсгэртийн төв хэсэгт нь албан соёмбо байрлуулдаг. Далбааны өргөн, урт нь 1:2-ийн харьцаатай байдаг билээ.
1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхнийг илэрхийлбэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байжээ. Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай /Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105х280 см, дэвсгэр нь 70 х 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 х 60 см, дэвсгэр нь 70 х 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50х60, дэвсгэр нь 30х30 см хэмжээтэй байхаар заажээ / хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй цацарган цэцэг бүхий соёмбо сүлд “Э”, “БАС” үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.
Ийнхүү Ардын хувьсгалын дараагаас эхлэн шинээр төрийн далбаагаа бий болгож, Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй.
Сонирхуулахад, манай улсаас гадна дэлхийн олон орнуудын Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, Канад улс хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали Улс нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг байна.

Нийгэм
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийгэм
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна


-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Улс төр7 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
-
Улс төр7 цаг өмнө
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
-
Нийгэм5 цаг өмнө
Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
-
Нийгэм4 цаг өмнө
“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна