Нийгэм
ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ: Таны мэдэх ёстой 10 зүйл

Төрийн далбааны өдөр өнөөдөр /2019.07.10/ тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд 10.00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулна. Ингээд Төрийн далбааны өдрийн талаар таны мэдэх ёстой 10 мэдээллийг онцолж байна.
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан байдаг.
2. Төрийн далбааны өдрийг жил бүрийн энэ өдөр улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон.
3. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.
4. 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долоодугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
5. Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.
6. Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж байжээ.
7. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байжээ.
8. Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ.
9. “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын хүн нэг бүрийн бэлтгэл 2014 оны зургаадугаар сарын 09-14-нд, эгнээний бэлтгэл 06 дугаар сарын 14-18-нд, салбарын бэлтгэл зургаадугаар сарын 18-24-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд нэгдсэн бэлтгэл зургаадугаар сарын 25-наас БХИС-ийн Жагсаалын талбайд хийгдсэн. Энэ хугацаанд шөнийн парадыг долоодугаар сарын 07, 09-ний өдрүүдэд 04.00-07.00 цагийн хооронд хоёр удаа зохион байгуулжээ.
10. Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн юм.

Нийгэм
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийгэм
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна


-
Улс төр7 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
-
Улс төр7 цаг өмнө
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
-
Нийгэм5 цаг өмнө
Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
-
Нийгэм4 цаг өмнө
“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ
-
Нийгэм5 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна