Нийгэм
Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал ба тэдний оролцоо

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарын зүгээс Үндэсний их ойн баяр наадмын үеэр Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйл “Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал”, 18 дугаар зүйлийн 18.1.6 “Хүүхдийг гэр бүл, нийгмийн бүх орчинд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх заалт “Хүүхэд нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй”, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2 заалт “Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна”, Монгол Улсын MNS6264:2018 стандарт “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” зэрэг хууль, стандартыг хэрэгжүүлж ажиллахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019.06.26-ы өдрийн А/188 тушаал, Нийслэлийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын 2019.07.03-ы өдрийн А/34 дугаар тушаал гарсан.
Тус тушаалыг хэрэгжүүлж ажиллахаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 62 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт хурдан морины уралдаанч хүүхэд, өсвөрийн бөх, хүүхдийн сур харваа, баяр наадмын үеэр төөрсөн, орхигдсон хүүхдүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг 3 чиглэлд үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
– Уралдаанч хүүхдийн цахим бүртгэл хийх
– Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын хувцас, хэрэгсэлд хяналт тавих, эрсдэлийн даатгалд хамруулах
– Баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
Баяр наадмын хоногуудад 7 дугаар сарын 10,11,12,13-нд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт “Хүүхэд хамгааллын түр байр” ажиллаж, төөрсөн орхигдсон, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хүргэж ажиллана.
Хүй долоо худагт Хурдан морь унах уралдаанч хүүхдийн бүртгэлийг хурууны хээгээр хийж, уралдаанч хүүхэд бүрд бүртгэлийн карт олгоно.
УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ХҮЙ 7 ХУДАГТ 07 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 9 ЦАГТ ЭХЭЛНЭ.
Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага:
– Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
– Хүүхдийн төрсний гэрчилгээ
– Эрүүл мэндийн тодорхойлолт
– Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
– Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
– Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
– Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
– Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
Хурдан морины хөтөлбөр:
7 ДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ
• 08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан
• 14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан
7 ДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ
• 08.00-11.30 Азарганы уралдаан
• 14.00-17.00 Их насны морьдын уралдаан
7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ
• 07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан
• 10.30-12.30 Дааганы уралдаан
7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРАГ
• 07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан
• 10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
• 13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан
Хүүхдийн сурын харваа:
7 ДУГААР САРЫН 08. ДАВАА ГАРАГ
• 09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд
7 ДУГААР САРЫН 09. МЯГМАР ГАРАГ
• 09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд
Өсвөрийн бөхийн барилдаан:
7 ДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ
• 13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв
7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ
• 11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
Хотол олноороо Сайхан Наадаарай
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар.

Нийгэм
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийгэм
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна


-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Улс төр6 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
-
Улс төр7 цаг өмнө
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
-
Нийгэм5 цаг өмнө
Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
-
Нийгэм5 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав